Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт ажиллалаа. Уулзалтын эхэнд Коронавируст халдвараас сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, стандартын хяналт шалгалтын тухай ЭМБСХГ-ын дарга С.Сүнчин танилцууллаа.
Буянт-Ухаа олон улсын нисэх буудал, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд боомтоор эм, эмнэлгийн хэрэгслийг нэвтрүүлэн, хилийн болон гүний хяналт шалгалтыг улсын байцаагч нар хяналт хийж байгаа бөгөөд 2021 оны эхний хагас жилийн байдлаар зургаан нэр төрлийн 2.04 тонн, 41656 ширхэг эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг устгалд оруулж, зөрчилтэй байсан 7.9 тонн эмнэлгийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй хилийн бүсээс буцааж, нийт найман аж ахуйн нэгж, гурван иргэнд нийт 7.8 сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулжээ.
Мөн эм ханган нийлүүлэлтийн чанар, стандартын чиглэлээр эм хангамжийн байгууллагуудад хяналт шалгалт хийхэд давхардсан тоогоор нийт 7140 зөрчил, дутагдал илэрч, зөрчлийг арилгуулсан байна.
“Зах зээлд худалдаалагдаж буй хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх шалгалт хийх” тухай удирамжийн дагуу хяналт шалгалтыг улсын хэмжээнд нийт 820 байгууллагыг хамруулан гүйцэтгэхэд улсын бүртгэлд бүртгээгүй, хуурамч бүтээгдэхүүн “Эсмия” шахмал эмийг 111 эмийн сан, зургаан эм ханган нийлүүлэх байгууллагад худалдаж байсныг илрүүлэн, тус эмийг устгах эсвэл импортлогч руу буцаах асуудлыг шийдвэрлэжээ.
Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, нөөц хангамж, бүртгэл, хэрэглээ, үнийн талаар үнэлгээ дүгнэлт хийх Ажлын хэсгийн ажилд ямар ахиц дэвшил гарч байгааг Шадар сайд холбогдох салбарын төлөөллүүдээс тодруулсан юм.
Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц хангамжийг бүрдүүлэхэд нэн түрүүнд аж ахуйн нэгжүүдэд энэ талын мэдээллийг ил тод нээлттэй болгохоор цахим системийг хөгжүүлэхээр ажиллаж буйгаа мэргэжлийн хяналтынхан хэлж байв.
ЭМЯ-ны зүгээс одоо эмчилгээнд ашиглаж буй вирусын эсрэг эмийн нөөцийг бүрдүүлэх, нэр төрлийг нэмэгдүүлэхийн тулд нэг удаагийн лиценз олгодог байдлыг болиулж, ААН-үүдтэй ерөнхий гэрээгээр эхний сонгон шалгаруулалтыг зарласан. Ингэснээр ААН-үүдэд эмийн нөөц, хангамж, үнийн мэдээлэл нээлттэй болж, нийлүүлэгчээс эмийн сангууд цахимаар эмээ шууд захиалж авах боломж бүрдэнэ хэмээн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг хэллээ.
Мөн Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу наймдугаар сарын 1-нээс өвчтөнүүдийн ар гэрээс эм, эмнэлгийн хэрэгсэл авахуулахгүй байх үүднээс нөөц хангамжийг бүрдүүлж байгааг онцолсон юм. Энэхүү уулзалтад орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд цахимаар оролцож байна.
Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын мэдээлэл
| Вирусийн эсрэг эмийг эмийн сан болон нийлүүлэгчээс цахимаар захиалан авах боломж бүрдлээ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |