Төсвийн байнгын хороо нь Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хуулиар олгогдсон чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж, төсөв, санхүүгийн чиглэлээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн нийт хууль тогтоомжийн төслийн 73.7 хувийг хэлэлцэн батлуулжээ.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо нь Байнгын, дэд, түр хорооны хэвийн үйл ажиллагааг хангах, тасралтгүй явуулах зорилгоор дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Засгийн газар, Улсын онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудаас “Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан зөвлөмж, шийдвэрийг хэрэгжүүлэн цахимаар хуралдаж, хуульд заасан нийтлэг бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаа.
Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаарх статистик үзүүлэлт:
Байнгын хороо тайлант хугацаанд нийт 13 удаа хуралдаж, 22 асуудал хэлэлцэж, цар тахлын үед иргэдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эдийн засгаа дэмжихэд чиглэсэн иргэдийн хүсэн хүлээсэн, нийгмийн онцгой анхаарал хандуулсан олон чухал асуудлыг тухай бүр шуурхай хэлэлцэн шийдвэрлэж, Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганыг өндөрлүүлэв.
Баталсан хууль, тогтоолын талаар:
Дэлхий нийтийг хамарсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, цар тахлын голомтод ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих урамшуулах чиглэлээр бүхий л боломжийг ашиглаж, цар тахлын үед шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдсон шийдвэрүүдийг Улсын Их Хурлаас шуурхай хэлэлцэн шийдвэрлэсэн.
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд батлуулсан томоохон хууль, тогтоолын талаар товч дурдвал:
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар 2021 оны долдугаар сарын 7-нд батлуулсан. Дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар “Ковид-19” цар тахлын улмаас төсөвт үүсээд байгаа өөрчлөлтийн нөлөөллийг тооцон төсвийн тусгай шаардлага, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг дахин тодорхойлж, төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлсэн хуулийг хүчингүй болгон тус хуулийн үйлчлэх хугацаанд мөрдөгдсөн хязгаарлалтуудыг Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хүрээний мэдэгдэлд тусгаснаар төсвийн тусгай шаардлагуудыг үе шаттайгаар төсвийн бодлогын баримт бичигт баримтлах нөхцөлийг бүрдүүллээ.
Мөн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар 2021 оны долдугаар сарын 7-нд батлуулсан. Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголын төсөлд “Ковид-19”-ын эмчилгээ, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн нөөц бүрдүүлэх эрүүл мэндийн салбарын эмч, ажилчдыг урамшуулах зорилгоор зөвхөн эрүүл мэндийн салбарт улсын төсвөөс 241.2 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангаас 493.9 тэрбум төгрөг, нийт 735.1 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн тодотголд тусгав.
Төсвийн байнгын хороо
| ТБХ: Өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийн 73.7 хувийг хэлэлцэн батлуулав |
|
Г.ЗАНДАНШАТАР: МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнөөс нэрээ татаж байна
2025-11-11 17:31:21
Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
2025-11-11 17:16:35
С.ОДОНТУЯА: ЖДҮ, Тариалан эрхлэлт зэрэг сангаа тоноод дуусгасан та нар одоо Эрүүл мэндийн даатгалын сангаа дуусгах гэж байна
2025-11-11 16:26:04
С.БЯМБАЦОГТ: Төрийн өмчит компаниуд 2024 оны жилийн эцсээр 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан
2025-11-11 15:57:35
С.БУМ-ОЧИР: Улсын төсөвтэй тэнцэхүйц мөнгө ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудад зарцуулагдаж байна
2025-11-11 15:40:18
Яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны “Үгүйлэгдсэн хайр” жүжгийг маргааш нээнэ
2025-11-11 15:14:41
Б.Шаравын “Чингис хаан” дуурийг тоглоно
2025-11-11 14:43:51
Г.ГЭРЭЛ: Манай МҮОНРТ-ийн дундаж цалин 1.5 сая төгрөг байгаа
2025-11-11 14:14:33
Х.ГАНХУЯГ: ЭМДС авлига, хулгайд идэгдэж, яг шүүрэн шанага шиг болчихсон
2025-11-11 13:07:33
АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 909 хэрэг шалгагдаж байна
2025-11-11 12:37:07
ОБЕГ: Он гарсаар гамшиг, аюулт үзэгдэл, ослын 4601 дуудлага бүртгэгдлээ
2025-11-11 12:22:41
ЗӨВЛӨМЖ: БНХАУ-д зорчихдоо Дипломат төлөөлөгчийн газартай холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай
2025-11-11 12:18:17
ОРОН НУТГИЙН АВТОБУСНЫ ҮНЭ ТАРИФ ШИНЭЛЭГДЖЭЭ
2025-11-11 12:11:51
АЛДРАЙХАН ОХИН ХУЛТАЙ АЙРАГ ЦАЛГИУЛАНХАН ДУУЛЖ ЭХЛЭХЭД...
2025-11-11 07:35:36
ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫН “ШАГНАЛ”-Д ЭМДЕГ-ЫН ДАРГЫН СЭНТИЙГ “БЭЛЭГЛЭВ” ҮҮ
2025-11-11 07:00:00
“АЛТАН ХАЛБАГА ЗУУЖ” ТӨРСӨН Г.ТЭМҮҮЛЭН
2025-11-11 07:00:00
ӨСВӨР НАСНЫ 18 ХҮҮХЭД ХҮНИЙ НАЙМААНЫ ХОХИРОГЧ БОЛСОН ХЭРГИЙН МӨРӨӨР...
2025-11-11 07:00:00
АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ҮЗВЭРИЙН ХУВААРЬ
2025-11-11 07:00:00
М.ЛХАГВАГЭРЭЛИЙН аав Д.МӨНХТӨР: Би хүүгээ “Бөх болохгүй” гэсэн бол “Болгоно” гээд зүтгэх байсан даа
2025-11-11 07:00:00
АМЬТДЫН ХӨРӨГ БҮТЭЭГЧ Л.ЖАРГАЛ
2025-11-11 07:00:00
ЦАГ АГААР: УЛААНБААТАРТ ӨДӨРТӨӨ -2 ХЭМ ХҮЙТЭН БАЙНА
2025-11-11 06:00:00
ЗУРХАЙ: ҮС ЗАСУУЛБАЛ ИДЭЭ УНДАА ЭЛБЭГ ОЛДОНО
2025-11-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |