Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Транспэрэнси Интернэшнл байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индексээр манай улс 111 дүгээр байрт жагсаж буй. Үүнийг хоёр жилийн хугацаанд хоёр оронтой тоонд оруулах зорилт тавьж, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг анхны хуралдаанаа өчигдөр зохион байгуулж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Нэгдүгээрт, Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төвөөр дамжуулан төрийн албан хаагчдын үзүүлж буй хүнд суртал, чирэгдлийг бууруулах, авлига, шан харамж нэхэж буй эсэх талаарх мэдээллийг иргэдээс тогтмол авах тухай шийдвэрлэсэн. Мөн авлигын асуудалтай холбоотойгоор И-Монголиа аппликейшнд цэс гаргана.
АТГ-ын хэрэг мөрдөн шалгах асуудалд бид оролцохгүй. Харин албан тушаалтны хүнд суртлыг арилгах хуулийн төслийг боловсруулж, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах чиглэлд ажиллана. Мөн авлигын гол хөшүүрэг болоод байгаа зарим хууль, тогтоомжид өөрчлөлт оруулна. Тухайлбал, наймдугаар сард багтаж Засгийн газраас шүгэл үлээгчийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлнэ. Мөн Улс төрийн намуудын тухай хуулийг батлан гаргах үүрэг даалгавартай байгаа. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд 2028 оноос эхэлж улс төрийн намуудын бүтэц нь нийт сонгогчдын 1-ээс доошгүй хувийн гишүүнчлэлтэй байна. Үүнтэй холбоотойгоор улс төрийн намуудын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, санхүүжилтыг тодорхой болгох гэх зэрэг хууль эрх зүйн шинэчлэлт хийнэ. Авлигад хамгийн их өртсөн байж болзошгүй салбар бол төрийн болоод орон нутгийн өмчийн оролцоотой компаниудад хууль, эрх зүйн зохицуулалт хийнэ. Манай ажлын хэсэг долоо хоног бүрт хуралдаж, ажлын үр дүн, явцын мэдээллийг Засгийн газрын хуралдаанаар танилцуулна” гэв.
| Х.НЯМБААТАР: Шүгэл үлээгчийн тухай хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барина |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |