• Өнөөдөр 2025-11-12

Засгийн газар ээлжит бусаар хуралдана

2021-07-16,   578

       Засгийн газар өнөөдөр 14:00 цагт ээлжит бус хуралдана. Өнөөдрийн хурлаар Авлигын эсрэг комисс байгуулах тухай болон гадаад улсаас ирж буй бүх иргэнийг 14 хоног тусгаарлан ажиглах журмыг хэлэлцэх юм.
 
SARS-CoV-2 вирусийн дельта хувилбар дэлхийн олон улс оронд эрчимтэй тархаж буй энэ үед гадаад улс орноос ирж байгаа иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан, өвчилсөн эсэхээс үл хамааран 14 хоног тусгаарлах саналыг ЭМЯ, МХЕГ, ИНЕГ, ХӨСҮТ болон нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд гаргаад байгаа юм.
 
Коронавирусийн дельта хувилбар нь хурдан тархдаг бөгөөд өвчилбөл амархан хүндэрдэг аюултай аж.
 
Авлигын эсрэг комисс байгуулах тухайд Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна гэж үзжээ.

Засгийн газар ээлжит бусаар хуралдана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188