• Өнөөдөр 2025-05-13

Замын-Үүдэд үүсэн ачаа барааны бөөгнөрөл үүссэн асуудал цэгцэрч байна

2021-07-13,   791

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр УОК-ын Шуурхай штабт ажиллаж цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгсөн. Энэ үеэр Засгийн газар авлигын индексийг бууруулах комисс байгуулахаар болсныг мэдэгдлээ. 
 
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газраас гарч байгаа шийдвэр анхан болон дунд шатанд хэрэгжихгүй байгаагаас  иргэдэд төрийн үйлчилгээ хүрэхдээ хүнд суртал, авлига дагуулж байна. Энэ нь саяхан Замын-Үүдийн асуудлаас харагдсан. Замын-Үүдэд Засгийн газар бүрэн эрхэт төлөөлөгч томилсон бөгөөд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрөл үүссэн байдал цэгцэрч байна.
 
Харин БНХАУ-ын талаас хилээр гаргах автомашины хязгаарлалтай холбоотой асуудал байна. Энэ талаар мөн Засгийн газар БНХАУ-ын талтай яриа хэлэлцээ хийж байгаа. Засгийн газар баяр наадмын өдрүүдэд ажиллаж байгаа бөгөөд ирэх баасан гарагт ээлжит бусаар хуралдана. Хуралдаанаар Авлигын эсрэг комисс байгуулахаар асуудлыг хэлэлцэнэ" гэлээ.
 

Замын-Үүдэд үүсэн ачаа барааны бөөгнөрөл үүссэн асуудал цэгцэрч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188