• Өнөөдөр 2025-05-13

М.ОЮУНЧИМЭГ: Эмч нарын цалинг хоёр дахин нэмэх нь тодорхой болж байгаа

2021-07-07,   685

         УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Эрүүл мэндийн даатгалын санг нэмэх зэрэг эрүүл мэндийн салбар дах хөрөнгө оруулалт цалин урамшуулал нэмэх, тэдний тавьсан шаардлагыг биелүүтэй холбоотой төсвийн тодотгол хийх гээд эцэслэн баталж байна. Өчигдөр эмч, эмнэлгийн ажилчдын төлөөлөл, салбарын сайдтай нь уулзаж, шийдэлд хүрсэн. Хамгийн гол нь мэдээлэл байхгүй байна. Цалинг хоёр дахин нэмэгдүүлэхэд эдийн засгийн болон эрх зүйн нөхцөл байдал санхүүжилтийг бид шийдсэн. Эмнэлгийн удирдлагууд төсөв захиран зарцуулагч нар гүйцэтгэлээ зөв үнэлээд явбал бидэнд өөр асуудал байхгүй. Эмнэлгийн дарга нар өөртэй нь ойр ажилладаг хүмүүсийнхээ гүйцэтгэлийг  илүү үнэлдэг. Гэтэл шударга хэрнээ сайн ажилладаг хүмүүсийн үнэлэмж нь дутуу байгаа нь эмч нарыг жагсахад хүргэсэн. Долдугаар сарын 1-нээс эхлээд ЭМД-ын санд бидний суулгаж, өгсөн хөрөнгө мөнгөний хүрээнд нь цалинг нь хоёр дахин нэмэгдүүлэхээр тохирсон. Энэ бол бүрэн бололцоотой гэдгийг салбарын сайд хэлсэн. Тиймээс цалинг хоёр дахин нэмэгдэх нь тодорхой болж байгаа. Хэрвээ ЭМЯ, эмнэлгийн дарга нар дээрх тохиролцоог мөрдөхгүй бол хариуцлага тооцно.
 
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахаар санал хураалт явуулахад гишүүдийн 78.7 хувь нь дэмжив. 
 
Үргэлжлүүлэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулж байна. 
 

М.ОЮУНЧИМЭГ: Эмч нарын цалинг хоёр дахин нэмэх нь тодорхой болж байгаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188