Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Орон нутагт халдварын тархалт нэмэгдэж, эмнэлгийн ачаалал нэмэгдэж байгаатай холбоотой өчигдрийн байдлаар 18 аймгийн 196 сум зургаан тосгон хязгаарлалт тогтоогоод байна. Энэ аймгуудаас долдугаар сарын 9-нд хөл хорио нь цуцлагдах 13 аймгийн 101 сум бий.
Үлдсэн аймаг, сум нь үргэлжлүүлэн хөл хориотой байна. УОК-оос хязгаарлалт нь дуусаж байгаа аймгуудыг дахин хөл хорио тогтоохгүй байх чиглэл өгч байгаа. Мөн Өмнөговь, Дорноговь аймагт хатуу хөл хорио үргэлжилнэ. ХӨСҮТ-өөс урдчилсан байдлаар орон нутагт дахь халдварын тоо нэмэгдэнэ. Эмнэлэгт хэвтэлт 20 хуваарь, халдварын тоо өдөрт 1300-д хүрнэ гэж тооцоолсон байна. Хот хооронд зорчихдоо түр журмыг баримтална. Өөрөөр хэлбэл, вакцины хоёр дахь тундаа хамрагдаад 14-өөс дээш хоносон байх. Мөн хот айлаар орохгүй, байгальд амрахыг зөвшөөрнө. Суурин газраар орохдоо шатахуун хэрэгцээт зүйлсээ авахдаа орно гэсэн шийдвэр гаргасан" гэлээ.
| Т.БАЯРХҮҮ: Хот айлаар орохгүй, байгальд амрахыг зөвшөөрнө |
|
Ирэх долоо хоногт цахилгаан таслах хуваарь
2026-09-06 16:08:57
УИХ-ын ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-нд хуралдуулна
2026-09-06 14:54:36
“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ
2026-09-06 14:21:04
ДЦС-5 төслийн суурийн ажлыг арванхоёрдугаар сард дуусгана
2026-09-06 13:26:24
"Үнэн зоригт” шагналаар шилдэг найман аймгийн цолтныг урамшуулна
2026-09-06 13:06:38
Б.Гончигсүрэн начин барилгын салбарын 100 жилийн барилдаанд түрүүллээ
2026-09-06 12:57:50
2026-09-06 12:45:34
Т. Довчинсэмбээ жюү жицү-гийн “Мастерс”-ийн дэлхийн аварга боллоо
2026-09-06 12:35:14
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |