• Өнөөдөр 2025-05-13

Засгийн газар: Ес хоногийн амралтаар гэр бүлээрээ хөдөө орон нутагт зорчиж болно

2021-07-07,   1323

      Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар танилцуулж байна. Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Болортуяа "Засгийн газрын хуралдаанаар 35 асуудал хэлэлцэхээр болсон. Ерөнхий сайд Замын-Үүд боомтод өнгөрсөн долоо хоногт ажиллаж, Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар үүрэг чиглэл өгсөн. Хууль зүйн сайд Замын-Үүд боомтод ажиллаж, зургаан хүнийг саатуулж, орны хүнийг нь томилсон. Замын-Үүд боомтын ариутгалын хаалгыг шинэчлэх талаар Ерөнхий сайд үүрэг өгсөн. Мөн Замын-Үүд боомтод чөлөөт бүс байгуулах нэмэлт санхүүжилтийг баталсан. Чөлөөт бүсийг энэ зун нээж, 2026 онд ашиглалтад оруулах үүрэг өглөө. 
 
         Хоёрдугаарт, УОК-оос цар тахлын нөхцөл байдлын талаар танилцуулсан. Ингээд баяр наадмын өдрүүдэд иргэд хэрхэн амралтаа өнгөрүүлэх талаар санал гаргалаа. Ингэхдээ экспортын боомттой аймгууд хатуу хөл хориогоо мөрдөнө. Харин бусад аймгууд дур мэдэн хөл хорио тогтоохгүй. УОК үнэлгээ хийж, танилцуулах үүрэг өгсний дараа хөл хорио тогтооно. Иргэдийг ес амрахдаа гэр бүлээрээ аялж, зугаалахыг зөвшөөрч, аймгаас өгсөн үүргийг биелүүлэх, гэр бүлийн нэг гишүүн шинжилгээнд хамруулах гэсэн шаардлага тавьж байгаа. Хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд шинжилгээ өгөхгүй байж болно. Харин таваас дээш насны хүүхдийн нэг нь шинжилгээнд хамрагдах ёстой.
 
Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр цахим визний систем нэвтрүүлэх асуудлыг баталлаа. Цахим визээр гаднын 31 улсын иргэдийг нэвтрүүлэх чиглэл өгсөн. Харин Монгол Улсын 11 визний ангиллыг шинээр баталсан" гэлээ.
 

Засгийн газар: Ес хоногийн амралтаар гэр бүлээрээ хөдөө орон нутагт зорчиж болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 13:36:44
    maluud: odoo aimaguudad heden hvn uheh yum boldoo huurhii
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-07 13:14:02
    банзрагч: тэр улсад иргэдэд хохирол учруулсан замын үүдийн дарга нар зүгээр ажилаа өгөөд болоо юу нийт учируулсан хохиролыг нь барагдуулахыг шаардах хэрэгтэй
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188