• Өнөөдөр 2025-05-13

Хууль зүйн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд шалгалт явуулж, баривчилгаа хийнэ гэв

2021-07-06,   546

         Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж байна. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын-Үүд боомтод ажиллаж хариуцлагатай ажиллах үүрэг, чиглэлийг өгсөн. 
 
Тэгвэл Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Замын-Үүд боомтод авах арга хэмжээнүүдийг хэлэлцсэн аж. Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод ажиллаж, газар дээр нь шалгалт явуулах юм байна.  
 
       Ажлын хэсэгт Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар зэрэг хууль, хүчний байгууллагууд ажиллаж байгаа бөгөөд эх сурвалжуудын мэдээллээр Замын-Үүд боомтод авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг баривчлах ажиллагаа явуулна гэх мэдээллийг ч эх сурвалжууд өгөөд байна. Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн яамны холбогдох мэргэжилтнээс тодруулахад "Хууль зүйн сайд Замын-Үүд боомт руу ажлын хэсэг ахалж явсан нь үнэн. Гэхдээ ажлын хэсэгт ямар баг бүрэлдэхүүн багтсаныг мэдэхгүй байна" гэлээ.

Хууль зүйн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүдэд шалгалт явуулж, баривчилгаа хийнэ гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188