• Өнөөдөр 2025-05-13

Н.УЧРАЛ: Шүүгч нарын суудаг өрөө жижигхэн байна гэж яриад суухаасаа ичихгүй байна уу

2021-07-06,   568

        Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны 2022 оны төсвийн төсөл”-ийг хэлэлцлээ.
 
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал энэхүү төсвийн төсөлтэй холбогдуулан үргүй зардал ихээр оруулж ирж байгаа талаар болон цар тахлаас шалтгаалан эдийн засаг хүндэрч, улмаар эмч сувилагч нарын цалин хангамж хүрэлцэхгүй туйлдаж байхад ийм “тансаг” төсөв оруулж ирсэнд дургүйцлээ илэрхийллээ.
 
Тэрбээр “Шүүгч нарын суудаг өрөө жижигхэн байна гэж яриад суухаасаа ичихгүй байна уу. Цар тахлын халуун шугаманд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын чинь бүтэн сарын цалин нэг тор хүнс ч авч хүрэлцэхгүй байхад манай шүүчгийн өрөө жижигдээд байна гээд төсөв нэмүүлэхээр орж ирэхээсээ ичихгүй байна уу. Барилга, өрөө сав, тавилга, машин, цалин хангамж ярихдаа уургын морь шиг байдаг байдал дээрээ энэ төрийн байгууллагууд жаахан юм бодох болоогүй юу" гэлээ.

Н.УЧРАЛ: Шүүгч нарын суудаг өрөө жижигхэн байна гэж яриад суухаасаа ичихгүй байна уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188