• Өнөөдөр 2025-05-13

АТГ-ын дэд даргад Г.Азжаргалыг томилох саналтай холбогдуулж томилгооны сонсгол хийж байна

2021-07-06,   415

АТГ-ын дэд даргын албан тушаалд Г.Азжаргалыг томилуулах саналтай холбогдуулж Хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол хийж байна. 

Тодруулбал, АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа зургадугаар сарын 14-нд АТГ-ын Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга Г.Азжаргалыг дэд даргын албан тушаалд томилуулах хүсэлтийг Байнгын хороонд ирүүлсэн байна.

Г.Азжаргалын хувьд 1984 онд төрсөн, хуульч мэргэжилтэй, магистрын зэрэгтэй эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг аж.
 
БОЛОВСРОЛ:
  • 1992-2002 онд Ерөнхий боловсролын сургуульд
  • 2002-2007 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын дотоодын их сургуульд эрхзүйч мэргэжлээр
  • 2011 онд АНУ-ын Ази номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтэй тэмцэх чиглэлээр
  • 2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр
  • 2017 онд  ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институцийг  тус, тус төгссөн.
ЭРХЭЛСЭН АЖИЛ:
  • 2002 онд Цагдаагийн Ерөнхий газрын/ЦЕГ/  Эргүүл хамгаалалтын газрын эргүүлийн цагдаа
  • 2007-2008 онд ЦЕГ-ын эрүүгийн төлөөлөгч
  • 2008-2014 онд Эрүүгийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэст төлөөлөгч, ахлах төлөөлөгч
  • 2014-2016 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын гуравдугаар хэлтсийн  тасгийн дарга
  • 2018 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл АТГ-ын гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар тус, тус томилогдон ажиллаж байна.
ГАВЬЯА ШАГНАЛ:
  • ЦЕГ-ын 2009,2011,2012,2013 оны ажил мэргэжлийн аварга
  • 2012 онд цагдаагийн ахмад цол
  • 2013 онд хууль зүй дотоод хэргийн яамны цагдаагийн алдар тэмдэг
  • 2017 онд ЦЕГ-ын цагдаагийн гавьяа тэмдэг
  • 2018 онд Цагдаагийн хүндэт медаль
  • 2018 онд Цэргийн гавьяаны одон
  • 2019 онд АТГ-ын шилдэг менежер
  • 2020 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор тус, тус шагнуулж байжээ.

АТГ-ын дэд даргад Г.Азжаргалыг томилох саналтай холбогдуулж томилгооны сонсгол хийж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188