• Өнөөдөр 2025-05-13

Н.Наранбатыг Элчин сайдаар томилуулахаас татгалзжээ

2021-07-02,   721

       УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсаас 24 улсад суух Элчин сайды томилгоог зөвшилцөх Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэн дэмжлээ. Засгийн газраас анх 25 улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлээд байлаа. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-д өргөн барихдаа нэг нэр дэвшигчийг нь хасаж 24 хүний нэрийг парламентад оруулжээ. Тодруулбал, Монгол Улсаас Кувейт улсад суух Элчин сайдад нэр дэвшээд байсан Нямаагийн Наранбатыг Ерөнхийлөгч дэмжээгүй байна.
 
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Энд 25 хүн байна уу, 24 хүн байна уу. Энэ дотор хар тамхинд орооцолдож байсан хүмүүс байна гэж байна. Энэ нь ямар хүмүүс байна вэ.
 
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: Хар тамхитай холбоотой гэж ярьж байсан зарим хүнийг өргөн мэдүүлээгүй.

Н.Наранбатыг Элчин сайдаар томилуулахаас татгалзжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188