УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.Төсвийн тодотголоор Хүүхдийн тэтгэмжийг 2021 он дуустал 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгох; нийт 71.5 мянган халамж хүртэгчдэд 2021 оныг дуустал хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр нь тооцож үргэлжлүүлэн олгох, "Ковид-19" цар тахлын үеийн эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн салбарын шинэчлэлтэй уялдуулж сайжруулах; цар тахлын эсрэг эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төсөлд тусгажээ.
Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Төсвийн тодотгол ярьж байгаа нь зөв. Гэхдээ дахин дахин тодотгол хийх нь төсвийн сахилга батад муу. Нийт урсгал зардлын хоёр төгрөг тутмын нэг нь халамж боллоо. Цаашид яах вэ. Төсвийн шинэчлэл гэж үе үеийн сайд нар ярьдаг. Төсөв уул уурхайгаас орж ирсэн хөрөнгийг тараадаг зүйл боллоо. Хавтгайруулсан халамжаа хөдөлмөр рүү шилжүүлнэ гэж сонгуулийн өмнө баахан шоу хийсэн. Эдийн засгийн үзүүлэлтийг яаж хараад байна вэ. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөхөөр төлбөрийн баланс сайн гээд хараад байх шиг байна. Гэхдээ нөгөө талдаа ажил эрхлэлт байхгүй болж, аж ахуйн нэгжүүд үүдээ барьж байна. Халамжийн бодлогоос болж ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байхгүй боллоо. Төсвийн сахилга батыг бий болгох хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг нийтэд нь хавтгайруулж тарааж болохгүй. Халамж шаардлагатай хэсэгтээ 100 мянган төгрөгөө өгөөд бусад халамжуудаа больё. Эдийн засгаа тэлэхгүй бол төсвийн хэдэн тоон дээрээ эргэлдсээр байгаад энэ жилийг өнгөрөөх нь. Дотоодын бондоо нээж, хөрөнгийн зах зээлээ нээх хэрэгтэй. Төсвийн орлого зарлага нь тэр чигтээ халамжийн мөнгө болчихлоо. Тиймээс төсвийн шинэчлэлээ зоригтой хийе" гэлээ.
| Т.ДОРЖХАНД: Хүүхдийн мөнгийг нийтэд нь хавтгайруулж тарааж болохгүй |
|
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |