• Өнөөдөр 2024-04-26

Монгол Улс мэдээлэл зүйн олипиадаас анхны алтан медалиа авлаа

2020-09-24,   695

Сингапур Улсад энэ сарын 13-23ны хооронд цахимаар зохион байгуулагдсан мэдээлэл зүйн Олон Улсын 32 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон А.Нямдаваа амжилттай оролцож, алтан медаль хүртжээ. Тус олимпиадаас Монгол Улс анхны алтан медаль авсан нь энэ юм.

Мэдээлэл зүйн олон улсын олимпиадад Монгол Улс 1991 оноос хойш оролцож байгаа бөгөөд гурван хүрэл, нэг мөнгөн медаль авсан байдаг. Харин энэ жил анхны алтан медалийг авчирч, амжилтаа ахиулаад байна.

А.Нямдаваа нь 2019 онд Азербейжан Улсын Баку хотноо болсон 31 дүгээр олимпиадаас манай улсын анхны мөнгөн медалийг авч байсан аж. Сингапур Улсын их сургууль алтан медаль авсан оролцогчдодоо тэтгэлэгтэй сурах санал тавьсан гэдгийг монголын багийнхан дуулгалаа.


Монгол Улс мэдээлэл зүйн олипиадаас анхны алтан медалиа авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188