• Өнөөдөр 2024-04-20

Вива Сити хороололд хүн амины хэрэг гарчээ

2020-09-10,   612

Вива Сити хороололд архидан согтуурсан үедээ нэгнийгээ хөнөөсөн хэрэг энэ сарын 8-9 шилжих шөнө гарчээ.
Тодруулбал, “ХУД-ийн IV хороо Вива сити хорооллын ..... байрны гадаа дээгүүрээ нүцгэн эрэгтэй хүн зодуулсан байдалтай, ам хамраас нь цус гарчихсан, ухаангүй хэвтэж байна" гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Тус дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай А нь амиа алдсан байжээ.  Иргэн А-тай хамт архи уусан тус хорооллын оршин суугч 42 настай, эрэгтэй Э нь согтуурсан үедээ түүнийг зодож, амь насыг нь хохироосон байж болзошгүй гэнэ.
Уг хэргийг ХУД дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.
 
Хэргийн талаар Эргэлт.мн эргэн мэдээлэх болно 
 

Вива Сити хороололд хүн амины хэрэг гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188