• Өнөөдөр 2024-04-26

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийг удирдах шинэ гишүүдтэй танилц

2020-10-19,   994

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчид өнөөдөр ээлжит бус хуралдаан зарлалаа.  Хурлаар ногдол ашиг хуваарилалтын явц, тайлан болон ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгарав болгох, шинээр сонгох зэрэг асуудлыг хэлэлцсэн байна

"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн ТУЗ нь 11 гишүүнтэй байдаг. Төрийн төлөөллийн долоо, хараат бус дөрвөн гишүүнээс бүрддэг. Эдгээр албан тушаалтан нь хоёр жилийн бүрэн эрхтэй байх зохицуулалттай. Өнөөдөр бүрэн эрхийн хугацаа ийн дуусаж байгаа тул хуучин гишүү тайлангаа тавьж, шинэ гишүүдийг томилож байгаа юм.

 ТУЗ-ийн гишүүд:

УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал

Ашигт малтгал, газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга Б.Бат-эрдэнэ

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төрийн өмчийн удирдлага зохицуулалтын хэлстсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энх-Амгалан нарыг томилжээ. Түүнчлэн хараат бус гишүүнээр Д.Батхишиг, Х.Болор-Эрдэнэ, Ү.Амарбат, П.Өлзийнаран нар томилогдсон байна. 


"Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийг удирдах шинэ гишүүдтэй танилц
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188