• Өнөөдөр 2024-03-19

АН, МАХН-ын дэмжигч, ухуулагч гэх эмэгтэйчүүд Э.Магнайбаяраасаа илүү ичиг ичиг

2020-10-22,   1884

- Нам дагасан ухуулагч нэртнүүд Монголын ирээдүйд гай болдгийн тод жишээ бол Э.Магнайбаяр-

                  АН, МАХН-ыг дэмжигчид гэх тэр хэдэн эмэгтэйн ар гэр, үр хүүхдүүд нь өдийд нүүрээ хийх газраа олж ядан, ичиж байгаа даа. Зарим нь бүр ичих битгий хэл “Намдаа үнэнчээ харуулах гэж ингэж ч явах гэж дээ, ээж минь” гэж гомдож байгаа. Ялангуяа тэр намаас нь урвасан тэргүүлэгчийг алгадаж, зулгааж, хэл амаар дайрч, доромжлон өндөг шидэж, гурил цацан ёс бусаар авирлагч дөрвөн эмэгтэйн ар гэрийнхэн, найз нөхөд, үр хүүхэд нь хэлэх үгээ олж ядаж, хүн амьтнаас нүүрээ нууж яваа нь тодорхой. 

                Нэг талаар МАХН-ын нэрээр сонгуульд нэр дэвшиж ялчихаад, долоо ч хонолгүй МАН-д элссэн нөхрийг “Энэ хүнийг дэмжвэл бид сайхан амьдарна. Энэ хүн л таны, бидний үр хүүхдийн ирээдүйн төлөө ажил хийнэ” хэмээн сонгогчдын сэтгэлийг уяртал, амаа хаттал ярьж, улаа эргэж, гутлаа урагдтал явж байж ИТХ-д тэргүүлэгчээр сонгуулсан ухуулагчид нь гомдохоос ч яах вэ. Нөгөө талаар аль нэг намын нөмөр нөөлөг, нэр хүндээр орон нутаг байтугай УИХ-д сонгогдчихоод нөгөө нам руу гүйгсэд, нэр төрөө худалдсан үнэт зүйлгүй, ичгүүр сонжуургүй хүмүүсийн алийг тэр гэх вэ. Гол нь “Энэ хүнийг сонгохгүй бол ах дүү, найз нөхдөө болино” гэтлээ айлгаж явахдаа нэр дэвшигчээ хэн бэ гэдгийг нь өөрөө ч гүйцэд танилгүйгээр сонгогчдын чихэн дээр цэцэг ургатал магтаж, сонготол нь сурталчилснаараа ухуулагч та ч бас буруутай. Тэр ч бүүхэл АН, МАХН-ын удирдлагууд, Баянгол дүүргийн XXIII хорооны хэсгийн намын аппаратынхан буруутай. Өөрөөр хэлбэл, нам дагасан ухуулагч, дэмжигчид өөрөө ч сайн таньж, мэдээгүй хүнээ ертөнцийн хамгийн ажилсаг, хамгийн сайн хүн болтол өргөмжлөн сонгогчдыг мунхруулж, сонгуулчихаад, урваж болох нөхцлийг нь бүрдүүлж өгчихөөд эцэст нь “Чи муу хүн байж. Тэнэг, мангар, урвагч. Яаж ингэж чаддаг байна аа, манай намыг” хэмээн хашгичиж, өндөг, гурил цацаж зогсоо нь ичиг ичиг гэхэд ч багадмаар. Хэн бэ гэдгийг нь судлаагүй байж хэн хүнд магтаж, мандуулсан нь хэн билээ. Ийм атлаа "Ичсэн хүн хүн ална" гэдгийн үлгэрээр "танихгүй" тэргүүлэгчээ таньж ядан муу үг, муухай үйлдэл гарган бархирч байгаадаа эсэргүүцэгч нэртэй намын ухуулагчид ичих хэрэгтэй. 

              Хэдхэн хоногийн өмнө амиа өгөхөөс буцахгүй гэх хүртлээ намынх нь нэрийг барьж, сонгогчдоос санал горьдож асан ИТХ-ын тэргүүлэгч Э.Магнайбаяр хэмээх эрэгтэй МАХН-ыг орхиж, өөр намд элсэх болсон шалтгаанаа хэрхэн тайлбарлах, бүр МАН-аасаа гарч, ахиад өөр намд орох эсэх нь ч түүний асуудал. Хамгийн чухал нь, олон нийтийн зарим мэдээллийн хэрэгсэл, сүлжээгээр цацагдаад байгаа шиг “Э.Магнайбаяр Баянгол дүүргийн Засаг даргын орлогчийн албан тушаал, бэлнээр 200 сая төгрөг аваад МАН-д элссэн гэнэ” гэх яриа, таамаг үнэн бол шинэхэн тэргүүлэгч төдийгүй Баянгол дүүргийн XXIII хорооны сонгогчдын хувьд дэндүү эмгэнэлтэй. Албан тушаал, авлига, хээл хахууль, сонгогчдын саналыг зохион байгуулалттайгаар төлөвлөн худалдсан эсэх гэх мэт асуудлын үнэн мөнийг хууль хяналтынхан шалгаж, тогтоох нь цаг хугацааны асуудал. Гол нь аль ч шатны сонгуульд нэр дэвшиж буй хүнээ ухуулагч төдийгүй намын ажилтан, удирдлагууд нь таньж, мэдэхгүй мөртлөө сонгогчдод сохроор магтан сайшааж, сурталчилсаар байгаа цагт Магнайбаярууд улс төрд сонгогдсоор байх биз ээ. 


 


АН, МАХН-ын дэмжигч, ухуулагч гэх эмэгтэйчүүд Э.Магнайбаяраасаа илүү ичиг ичиг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 7
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-24 12:44:58
    зочин: МАГНАЙБАЯР ХҮРТЭХ ЁСТОЙГОО ХҮРТЭЖ. ХАРИН Ч ЗӨӨЛӨН АРГА АЖ, ЭРЧҮҮД БАЙСАН БОЛ МАГНАЙБАЯР АМЬТАН БОЛОХ БАЙСАН ДАА. ЗАХИАЛГААР ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРҮҮЛСЭН ЮМ БИЧҮҮЛЭЭД ОВОО ДИЙЛДЭХГҮЙ ШУНХЛТАЙ НОВШ ЮМДАА ЧИ, МАГНАЙБАЯААР
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 23:01:33
    Зочин: Энэ хэд маань нөгөө ЭРДЭНЭ,ЭЛБЭГДОРЖ, БАТ ҮҮЛ гэх мэт хүмүүс рүү дайрвал чадах юм байна.тэгээсэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 20:04:11
    Цэвэлмаа: Эсэргүүцлээ соёлтой илэрхийлмээр ,арай л эвгүй бишүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 19:59:45
    Үрж: Бахдмаар бүсгүйчүүд шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 18:01:49
    Буянжаргал: Яагаад ичих естой юм Тэр Магнайбаяр л хумуусийн доог болж бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 16:23:13
    Наак: Наадуул чинь эх орноо зарахад бэлэн урвагч байна энэ урвагч булай ичихгүй байхад тэр эмэгтэйчууд өндөг шидэхээс юундаа ичихын би ойр байсан бол өндөг гурил шидэх байсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-10-22 14:20:11
    Ezen: Bolj icheed bh yu bdagiin iimerhuu buruu jishig togtohoos sergiileh bas neg helber gadnii orond chuluu modoor tsohihoos ugsuuluud iim yum zunduu l bj bdagshtei
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188