• Өнөөдөр 2024-04-26

Зургаан оюутанаас 19 хоногийн дараа халдвар илэрч батлагдсан тохиолдол 185 боллоо

2020-06-01,   342

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: Өчигдөр /2020.05.31/ ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори болон Дархан-Уул аймгийн нэг лабораторид нийтдээ 371 хүнд шинжилгээ хийснээс 365 хүний шинжилгээний хариунд халдвар илрээгүй. Мөн тандалтын зорилгоор цуглуулсан найман сорьцоос илрээгүй. Харин тусгаарлагдсан зургаан хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Энэ нь тавдугаар сарын 13-нд ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн сонсогчид байна. 18-19 хоногийн дараа давтан шинжилгээнээс халдвар илэрсэн учраас 21 хоног тусгаарлах нь маш зөв гэдэг нь харагдаж байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд халдвар илрээгүй. Ингээд нийт батлагдсан тохиолдол 185 болж байна. Үүнээс эдгэрч гарсан 44, эмчлэгдэж байгаа 141 хүн байгаагаас 111  хүний биеийн байдал хөнгөн, 23 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

 

 

 

 


Зургаан оюутанаас 19 хоногийн дараа халдвар илэрч батлагдсан тохиолдол 185 боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188