• Өнөөдөр 2024-04-26

Эмэгтэйчүүдэд ээлтэй орноор Норвеги тодров

2019-11-03,   482

Эмэгтэйчүүдэд ээлтэй, аюулгүй, амьдрахад  таатай орноор Норвеги тодорчээ. “National Geographic” сэтгүүл,  Эмэгтэйчүүд, энхтайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан Жоржтауны хүрээлэн, Осло дахь Энхтайвны судалгааны байгууллага хамтран эмэгтэйчүүдэд ээлтэй, аюулгүй орнуудын жагсаалтыг 2017 оноос хойш гаргаж байгаа юм.  

Жагсаалтыг гаргахдаа эмэгтэйчүүдийн нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд оролцох оролцоо, аюулгүй байдал, шударга ёс гэсэн гурван  үзүүлэлтэд ихээхэн ач холбогдол өгдөг.  Жагсаалтыг  Норвеги  тэргүүлж, тус улсын араас Швейцарь, Финланд, Дани, Исланд зэрэг улс бичигджээ. Хамгийн сүүлийн гурван байранд Сири, Афганистан, Йемень Улс орсон байна. 


Эмэгтэйчүүдэд ээлтэй орноор Норвеги тодров
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188