Хөгжлийн банкнаас шаардлага хүргүүлэхгүй аж ахуйн нэгждээ зээл авч, тус банкны удирдах албан тушаалтныг өдөөн хатгасан хэрэгт яллагдагчаар татагдсан “Алтай констракшн” компанийн захирал, тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн цагдан хорих хугацааг дахин 30 хоногоор сунгажээ. Тусгай үүргийн онгоцоор ирж, 21 хоног тусгаарлаад байсан түүнийг мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан үндэслэлээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар наймдугаар сарын 10-наас эхлэн нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн юм. Хэдийгээр Х. Бат-Эрдэнэ нуруу өвдсөн хэмээн тэргэнцэртэй шүүх хуралд очиж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих ангийнхан хүлээн авахгүй гэж байсан ч шүүгч нэгэнт захирамж гаргасан учраас түүнийг биелүүлэхээс өөр аргагүй болсон.
Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт түүний цагдан хорих хугацаа дуусаж буйтай холбоотойгоор таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, эсэхийг хэлэлцэх хурал дээрх шүүхэд болж, үргэлжлүүлэн хорих захирамж шүүхч гаргажээ. Тэрбээр хамаарал бүхий хүмүүсийнхээ нэрээр үүсгэн байгуулсан “Мон-гол драй милк” компанид Монголыг хуурай сүүгээр бүрэн хангаж, гадаадын улсуудад бүтээгдэхүүнээ худалдана хэмээн төсөл бичиж, Хөгжлийн банкнаас 15 сая ам. Доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан. Ингэхдээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Балганы Батбаярыг хатгаж, чанаргүй, барьцаалбарын шаардлага хангахгүй байхад зээл олгуулсан хэрэгт түүнийг буруутгаж буй билээ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банканд барьцаалсан, “Алтай констракшн” болон тэдний хамаарал бүхий аж ахуйн нэгжийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгүүд нь 47 тэрбум төгрөгийнхөө 10 хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байгаа юм. Тиймээс “Алтай групп” ХХК-ийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б. Батбаяр нарын хүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт хамжигч, хатгагчаар оролцсон хэмээн яллагдагчаар тооцоод байгаа юм.
Хөгжлийн банкны захиралаар ажиллаж байсан Б. Батбаярын хувьд дээрх хэргээс гадна НВЦ компанийн захирал Ц. Баатарбилэгт давуу байдал олгосон хэмээн мөн яллагдагчаар татагдаад байгаа билээ. Хөгжлийн банкнаас НВЦ компанийнханд 21 сая ам. долларын санхүүжилт өгсөн ч уг мөнгийг зориулалтынх нь дагуу ашиглаагүй, урд нь авсан зээл, түүний хүүгийн төлбөрт өгч, заримыг нь шамшигдуулсан хэмээн Ц. Баатарбилгийг буруутгасан юм.
| Алтай групп”-ийн ерөнхий захирал Х. Бат-Эрдэнийг цагдан хорих хугацааг сунгажээ |
|
Ажил үйлсээрээ амжилт гаргасан залуу офицеруудыг шагнаж урамшуулжээ
2026-09-17 17:44:04
МОНГОЛ УЛС, БНХАУ, ОХУ-ЫН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-17 17:13:30
SpaceX компани Starship пуужинг тойрог замд оруулах анхны туршилтаа есдүгээр сарын 22-нд хийнэ
2026-09-17 11:52:41
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүнээр ажиллах хүсэлтэй шүүгч, өмгөөлөгч, судлаачийн анхааралд
2026-09-17 10:11:01
Монголын эмэгтэй баг дэлхийн шатрын олимпиадын эхний ялалтаа авлаа
2026-09-17 08:54:53
ӨР ЗҮРХНЭЭС УЯАТАЙ ӨВӨРМОНГОЛ
2026-09-17 07:00:00
2026-09-17 06:57:45
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-17 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
2026-09-17 06:00:00
KOICA-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жу Хэйн Наныг хүлээн авч уулзлаа
2026-09-16 15:47:41
ДӨЖИРСӨН НИЙГЭМ
2026-09-16 13:16:47
АНУ-ын газрын тосны нөөц нэмэгдсэнээр үнэ нь тогтворжиж байна
2026-09-16 12:06:52
Н.УЧРАЛ: Хууль зүй, дотоод хэргийн сайд, хуулийн байгууллагын зарим удирдлагыг ажлаас нь чөлөөллөө
2026-09-16 10:52:45
Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх форум эхэлжээ
2026-09-16 10:22:05
ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙН ЖИГҮҮР
2026-09-16 09:27:14
ДЭЛХИЙГ ШУУГИУЛЖ БУЙ САГСЧИН КЭЙТЛИН КЛАРК ГЭЖ ХЭН БЭ
2026-09-16 08:57:01
Г.ЗАНДАНШАТАР:Хуулийн байгууллагад хамт очъё. Ард түмний эргэлзээг тайлж, хамт шалгуулъя.
2026-09-16 08:54:18
Бүтээл “төрүүлдэг” ЗУРШИЛ
2026-09-16 08:52:00
"Хэн ч тийм гүнээс намайг хайж зүрхлээгүй"
2026-09-16 08:44:24
ТЭГЭЭС ЭХЭЛСЭН ТОЛГОЙТЫН ХҮҮГИЙН ЗАМНАЛ
2026-09-16 08:36:39
Ш.БАТСУУРЬ АВАРГЫН ОХИН НАРАНТУЯА: Аавынхаа дулаан өвөрт эрхэлж, далай мэт хайранд умбаж өссөн дөө
2026-09-16 08:34:45
Т.ТҮВШИНТУЛГА: Өөрийн мэдэх, чадах бүхнээ дүү нартаа зааж, өвлүүлэн, үлдээх ёстой
2026-09-16 07:38:32
2026-09-16 07:04:04
ХАГАС ТЭРБУМЫН ОРЛОГОТОЙ Ч 200 САЯ ТӨГРӨГИЙН “МУУ ЗЭЭЛ”-ЭЭ ТӨЛДӨГГҮЙ ГОРГОР, ГҮРГЭР ГИШҮҮН Б.ТУЛГА
2026-09-16 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна
2026-09-16 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-16 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвижна
2026-09-16 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |