• Өнөөдөр 2024-03-19

Дэлхийд өнөөдөр

2020-10-21,   459

Нью-Йоркт аюулгүй байдлыг хангахад бэлдэнэ


АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг угтан Нью-Йоркийн аюулгүй байдлыг хангахад бэлдэж байна. Хотын захирагч Билл де Блазиогийн мэдэгдэж буйгаар сонгуультай холбоотой олныг хамарсан жагсаал, эмх замбараагүй байдал үүсэж магадгүй тул шаардлагатай тохиолдолд хэв журам сахиулах цагдаа хүчнийхнийг ийнхүү бэлдэж буй аж. Ерөнхийлөгч Д.Трамп ч, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ч ялагдсан тохиолдолд эсэргүүцэл үзүүлэхгүй гэдгээ онцолж байгаа юм. Гэхдээ Нью-Йорк муж, тэр дундаа Нью-Йорк хотын оршин суугчид Ардчилсан намыг дэмждэг тул Трамп ялсан тохиолдолд тайван жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөн болох  эрсдэл өндөр. 
 

Хамгийн аймшгийн киног нэрлэв 


Британийн “broadbandchoices” компанийн хийсэн судалгаагаар хамгийн айдас төрүүлэм киногоор “Синистер”-ийг нэрлэжээ. Хоррор төрлийн кинонуудаас судлаачид шилж хүмүүст үзүүлэн, зүрхний цохилтоор нь хэр их айж байгааг тодорхойлох туршилт хийсэн байна. 2012 онд дэлгэцэнд гарсан “Синистер” киног үзэх үед хүмүүс хамгийн ихээр айж, зүрх нь нэг минутад 86 удаа цохилж байжээ.  Хамгийн аймшгийн киноны жагсаалтад мөн найруулагч Жеймс Ваны “Астрал”, “Хараал” зэрэг бүтээл орсон байна. 

Франц: Хэт даврагчидтэй тэмцэнэ 


Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон лалын хэт даврагч үзэлтнүүдтэй цаашид хүчтэй тэмцэнэ гэж мэдэгдлээ. Багш Самуэль Пати амиа алдсны дараа Францын олон хотод иргэд жагссан бөгөөд эрх баригчид иргэдийнхээ аюулгүй байдал, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахаа мэдэгдэж байна. Ташрамд, багшийн амийг хөнөөсөн этгээд Москвад төрж, зургаан настайдаа Франц руу дүрвэсэн нэгэн байжээ. 
 


Дэлхийд өнөөдөр
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188