• Өнөөдөр 2024-04-26

Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгаас Улаанбаатар руу явах зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

2020-10-20,   756

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд цасан шуурга шуурч замд гарахад хүндрэлтэй болжээ.
Иймд иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдөр Улаанбаатар хотоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай явах чиглэл болон Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх  арга хэмжээ авч байна гэж АТҮТ-өөс мэдээллээ. 
 


Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгаас Улаанбаатар руу явах зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоолоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188