• Өнөөдөр 2024-04-26

Маргааш Улаанбаатарт цас орно

2020-10-19,   613

Өнөө шөнө Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгийн өмнөд хэсгээр төв аймгийн баруун, Хэнтийн өмнөд, Дундговь, Баянхонгор, Өмнөговийн баруун хэсэг,  Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. Маргааш Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Өнөө шөнө төвийн аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэж зам даваа хаагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
 Нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 8-13 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан дулаан байна.

Улаанбаатар хотод Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсч, цасан шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө хүйтэрч 1-3 градус хүйтэн байна.
 


Маргааш Улаанбаатарт цас орно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188