• Өнөөдөр 2024-04-26

А.Ариунзаяа: МСҮТ-ийн тэтгэлэг авах гэж 60-70 настай хүн суралцаж эхэлсэн учраас насны хязгаар тогтоосон

УИХ-ын чуулганы өнөөдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүд асуулт асууж, сайд нар хариулт өгч байна. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагчдыг дэмжиж ажиллана гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх илтгэлдээ дурдлаа. Үүнийг дэмжиж байна. Иргэдтэй уулзахад одоо халамж хангалттай, бидэнд ажлын байр хэрэгтэй гэдэг асуудлыг тавьдаг. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж буй 45 хүртэл насны хүмүүст 200 мянган төгрөгийн тэтгэмж өгдөг. Энэ насны хязгаарыг нэмэгдүүлэх боломж бий юу. 50, 55 насны эрэгтэйчүүд ид ажиллах насныхан байдаг. МСҮТ-үүд суралцаж, мэргэжил эзэмшээд, ажлын байртай болоход нь дэмжих боломж бий юу.  

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: МСҮТ-д суралцагчдад 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгож эхлэх үед насны хязгаар тавьдаггүй байсан. Тэр үед 60-70 настай хүн ч суралцаж, тэтгэлэг авах асуудал гарч байсан учраас төр эргэж харах шаардлага гарч, 45 гэдэг насны хязгаар тавьсан.  Зүгээр мөнгөн тэтгэмж өгөхөөс илүүтэй төгсөгчдийг ажлын байртай уялдаатай болгох нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаа. Ирэх оны төсвийн хувьд мэргэжлийн боловсрол сургалтын сангийн төсөв 72.8 тэрбум төгрөг тавигдсан бөгөөд 36.4 мянган суралцагч байна.


А.Ариунзаяа: МСҮТ-ийн тэтгэлэг авах гэж 60-70 настай хүн суралцаж эхэлсэн учраас насны хязгаар тогтоосон
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188