Энэ инээмсэглэн харж буй эрхмийг зохиолч, доктор, профессор П.Батхуяг гэдгийг Монголын утга зохиолын салбарт түүнтэй ойр шадар явсан хүн бүр андахгүй. Ганц утга зохиол ч биш ер түүнийг мэдэх хэн бүхэн. Харин миний хувьд зохиол, бүтээл, шүүмж, эсээ, яруу найраг, дурсамж дуртгалынх нь номоор л танилцаж байснаас нэг удаа ч уулзаж байгаагүй юм.

Уулзаж байгаагүй атал ямар дурсамж дэлгэж, юугаа бичих гэж буй юм гэж уншигч та гайхаж байна уу. Гайхах нь ч зүйн хэрэг. Яах вэ, сэтгүүлчдэд өгсөн ярилцлага, уран зохиол, тайз, дэлгэцийн урлаг, сэтгүүл зүйн салбарт сонирхолтой хэн бүхэнд сөхөн унших, гарцаагүй аль нэг номын сан, бичгийн ширээн дээрээ дэлгэх сонирхолтой богино өгүүллэгүүд, олж олзолмоор мөртүүд, хурц атлаа голыг нь олж гохыг нь дарсан шүүмжүүд, юмсын учир, амьдралын дотоод мөн чанар, оршихуйн бодрол хөвөрсөн моно жүжгүүд, намар шиг гуниглангуй атлаа гэгээн дурсамж, хөргүүд нь надад туслах нь. Анх би арван жилдээ “Эсрэг хурд буюу эсээний тухай эсээ" номоор нь танилцаж байсан. Уншигч та санаж байгаа бол хэдийнэ эндээс халин одсон хүмүүнтэй ч хөөрөлдөж болдгийг олон ярилцлагын жишээнээс мэдэх байх.

Дурсамж гэж хэнийг ч хэнээс нь ч салгадаггүй, сэтгэл зүрхээр нь үүрд холбочихдог тодоос тод ой санамж өнө мөнхөд хүний дотор асаалттай байхад энэ ертөнцөд, бидний дунд нөлөө тусгалаа өгч байсан хэн бүхнийг бид дуулсаар байх болно. Дуулах ч ёстой. Өөрийн үйл бүтээлээрээ омог бардам амьдарч, хөшиг нээж, гэгээн сайхны цонхоор хүмүүсийг харуулж, харж буй бүхэндээ хүрэх, нэвтрэх боломжийг зааж өгснөөрөө тэр өнөөдөр олон хүний гэрэлт дурсамжид дулаахан инээмсэглээд зогсож буй юм. Дээрх өгүүлбэрт омог бардам гэж тодотгосныг уншигч та мэдсэн байх. Заримд нь бүр танил ч санагдаж байж мэднэ.
Түүний "Очирбатын Дашбалбар" гэж номыг сөхөх төдийд л "Омог бардам байхын урлаг буюу Очирбатын Дашбалбар" гэх эсээний гарчиг тодорно. Энэ үгний уншигчаа хөтөлж, "Ямар гоё амьдарсан хүмүүн юм бэ" гэж нозоорон суухад сэртэл бодуулсныг нь яана. Омог бардам. Гал цог шиг л бадрангуй үг. Тэр багшийгаа тийн бодож, түүн шиг л омог бардам амьдаръя гэж санасан юм билээ. Энэ талаар өгүүлэх эсээний нэгээхэн хэсэгт уншигч таныг хандуулъя.

Эсээнд "...Явахдаа яг л бүргэд шиг, эсвэл давхих чоно шиг харагдсан сан. Маргаашнаас би үсээ ургуулахаар шийдлээ. Бүтэн жил үсэндээ хайч хүргэсэнгүй. Яагаад ч юм бэ. Урт ургасан үс салхинд хийсэх нь надад бүргэдийн далавч шиг санагдаад хэмжээлшгүй сайхан, зүйрлэшгүй омог бардам болсон мэт бодогдоно. Тэгээд бүтэн жил өнөөх бүргэд, чоно хоёрын яруу найрагчтай уулзсангүй. Гэтэл намар оройхон мөн л модод навчсаараа уйлсан өдөр гэнэт гудманд тулгарлаа. Газар ормоор санагдал хачин ширтлээ. Харц нь хутгаар зүсэх шиг, эсвэл эцэг нь хүүгээ энхрийлэх шиг байлаа. Тийм харцтай өмнө нь тулгарч байсангүй. Түүнээс салаад гэрээдээ харьж явах замдаа өөрийгөө хязгааргүй ихээр чамлаж билээ...Тэр үхлээс бус, харин үхэл түүнээс айна даа хэмээн санагдсан...Хатуу үгийг харамгүй хэлэх, хайрламааргүй хүнийг хайрлах, хайрламаар хүнийг хайрлахгүй байх нь түүнд даанч зохидогсон..." гэж бичсэн байдаг юм. Бусдад өөрөөрөө үлгэрлэж, олон боломж, орох зайг нь олж таниулсан энэ эрхэм хэнээс үлгэр авч явдаг нь хэнд ч сонин байх. Тэгвэл тэдгээрийн нэг нь, бүр овоохон нөлөөлөгч нь яруу найрагч О.Дашбалбар багш нь байгаа юм.

| ТЭР ИНЭЭМСЭГЛЭН ХАРЖ БАЙХ ШИГ САНАГДАНА |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |