Энэ ертөнц дээр аав, ээжийнхээ үгэнд байнга ордог. Бүр амьдралдаа тэднийхээ үг бүрийг нь ухааран сонсож, төвөгшөөхгүй хүлээн авдаг хүн бий болов уу. Магад байхыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ бага залуу явахад цөм л ухаан дутаж, уурлах, ундууцах үйлдэл нэг биш удаа гаргасан л байдаг. Энэ бүхэн "Болдоггүй юм" гэсэн хаанаас ч юм гарч ирсэн дүрэм, журам гээч зүйлээс ихэнхдээ үүддэг. “Хаалга битгий алдал", "Газар битгий тул", "Энгэрээ битгий зуу" гээд л алхам тутамд “Битгий"-чүүлтэй таарна. Яагаад ч юм, Б.Дарханхөвсгөл сэтгүүлчийн "Тэнгэр дуугаргадаг хүн" өгүүллэгийг уншаад шууд л энэ бүхэн санаанд орж, ээж, аавын уйгагүй хэлж, сануулдгийг бодсон юм. Үнэндээ цаад санаа нь биднийг болохгүй, болчимгүй зүйлсээс хамгаалах гэж л тэр шүү дээ. Хожим жаахан ухаан тэнийсэн хойноо л ингэж ойлгосноос арван жилдээ бол "Аав, ээж ямар төвөгтэй юм бэ. Байнга үглэчих юм" гэж төвөгшөөж, өөрийгөө их л том "амьтан”-аар төсөөлж байж. Энэ байдал дээрх зохиолын гол дүр Гончигтой их төстэй юм. Гэхдээ түүний ээж Дууяа болон тэдний зөрчилдөөн насны хувьд хамаагүй өндөр үе дээрээ л дээ. Зохиол "Цаад эмгэн чинь тэнгэрээ дуугаргаад эхэллээ, мөд болих янзгүй ээ" гэсээр Гончиг зун цагийн агаар салхи босго давуулан орж ирэв.
| НАДАД Ч БАС "ТЭНГЭР ДУУГАРГАДАГ ХҮН" БИЙ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |