СУИС-ийн Утга зохиолын тэнхимийн багш С.Баатарцогт "Нохойн жиг" өгүүллэг, туужийн номоо хэвлүүллээ. Тэрбээр өмнө "Салхины үүсэл" жүжгийн түүвэр, "Цохилж эхлэв", "Цасан хуй" туужийн ном хэвлүүлсэн билээ. “Нохойн жиг” тууж "Нохой дагуулсан хүн", "Торгон нэмнээ", "Цасан цувцаа", "Зэрлэг амьтад", "Нохойн зүрх", "Орчих хийгээд үйдэхүйн уй" гэсэн хэсгүүдээс бүрддэг байна. Харин номд орсон өгүүллэгээс таван өгүүллэг онцлохыг хичээлээ.
Уншигчийн хувьд "Өсөж, төрсөн ахуй орчныг санагдуулсан өгүүллэгүүд түүнийх юм" гэсэн ойлголтыг эхний ээлжид өөртөө буулгаад буй уншигч юм. Тиймээс өгүүллэгийг зурвасхан танилцуулаад, харин дараа нь давтан уншиж, танилцаж, өгүүллэг тус бүр болоод өгүүлэгчийнх нь дотоод гүн рүү нэвтрэхийг хичээх дараалалтайгаар уншиж буй .
"Нохойн жиг" номд орсон "Хомоол түүгчид" өгүүллэгт "...Хөвүүн байхдаа хаврын даржин өдрүүдэд хоосон ходоодныхоо хийг сонсож, нугас нь нумарчихсан хашааны хаалгыг салхи хөдөлгөхийг ажиглаж зогсдог сон. Сэтгэл санаа ч ганх. Гиюүрэл дээд цэгтээ хүрэхэд амандаа дуу аялж үзнэ. Дуу бүрийн дахилтыг нь дуулчихаад өөр нэг дууны тод санагдах мөрөөс хэмнэлээ алдахгүйн тулд шууд эхэлнэ. Хөөрөн жингүйдэх үедээ нүдээ аниад дүлгэнэсэн тэнгэрийн цасан цацлага шиг дороо аажуухнаар эргэлдэнэ..." гэсэн хэсэг бий юм. Нэг тийм юунд ч итгэж найдсан, үргэлж л сайн сайхан зүйл болох мэт санагддаг бага нас руу минь шууд хөтөлчихсөн дүрслэл. Яагаад ч юм хариугүй, жулдрайхан бага насанд хавар их хатуу улирал. Түүнээс гадна өгүүллэгт санан дурсах, өнгөрсөн дэх харамсал ч багтсан байна. Бүр амьдралд минь тохиолдсон үйл явдалтай ч төстэй юм. Одоогоос зургаан жилийн өмнө би ч мөн авга ахыгаа алдсан. Гурван хүүхдээ үлдээгээд хүний гарт үрэгдэн харамсалтайгаар одсон. Одоо бодоход цастай л өдөр байсан санагдаж байна. Юутай ч цааш уншигч өөрсдийнхөөрөө тунгаан ойлгож, альхан ч үеэ нэхэн дурсана гэдэгт итгэлтэй байна.
Өвөө,эмээ, аав, ээжийн хэлдэг үгс үргэлж л үнэний ортой, ирээдүйд болох зүйлийн голыг нь олж хэлсэн байдаг. Бид ихэвчлэн хожим нь "Яг хэлж дээ" гэж ухаарах нь бий. Хорвоо ертөнцийн хатуугийн тухай ч бид багадаа сонсож л өссөн. Үүнийг эмээгийнхээ өөд болсон үйл байдалтай уялдуулан зохиол болгосон нь зохиогчийн нэгэн онцлог гэмээр. Тэгээд бүр тэр агшныг алгын чинээ хар үүл хуралдахтай зүйрлэсэн нь. Хэн нэгэн ойр дотны хүн өөд болох мэдээг дуулахад нартай өдөр ч тэнгэр нэг л мэдэхэд бүрхээд, өтгөн үүлс хуралдах шиг санагддаг. Тэнгэр тийн хүний сэтгэл санаа болоод араншинг мэдэрч өнгө хувиргадаг ч юм шиг. "...Алив аав, ээжийгээ хурдан дууд" гэж нагац ах үгийн зөрүүгүй намайг хөөлөө. Би мориндоо мордолгүй, таг дуугүй зогсоно. Тэгтэл суран тэлээгээ тайлаад нуруун дээгүүр улаан гүвдрүү татуулан ороолгож байхдаа нагац ахын нүднээс нулимс бөмбөрч байхыг анзаарав. Тэр нулимсны дусал аргадангуй, цээжинд багтарсан үгээ эвлүүлж чадахгүй байх шиг намайг эмзэглүүлэв... " гэсэн өгүүллэгт авга ахынхаа цаад мөн чанарыг танин яваа хүүгийн сэтгэл уншигдана. Одоо бол аав, ээж, ах, эгч аль ч хүний үгийг сонсохгүй, уурлаж, гомдоод, угтаа юу хэлээд байгааг нь ч ойлгох сөхөөгүй явдаг шүү дээ.
"Нохойн жиг" номд орсон өгүүллэгээс эмээ, өвөөгийн минь хэлдэг олон үг, сургаалтай дайралдаж байна даа. Нүгэл гэм гэх үгийг сонсоогүй өссөн хүн гэж үгүй байх. Юм бүхэнд сониуч, хорвоо ертөнцтэй танилцан байхуй үед минь эмээгийн хэлдэг энэ үг шиг төвөгтэй хорио үгүй. Бүр хэлэх тусам нь тас зөрж, болохгүй гэсэн бүхнийг хиймээр санагдахыг нь яана. Өгүүллэгт, "Эмээ минь хэвтэрт орсон өнгө гандуухан зун. Гэрийнхэн сумын төвийг хоногоор зорилоо. Тэднийг эзгүйчилж, эмээгээс шагай тоглохыг гуйлаа. Эмээ орноосоо хүчлэн өндийж, биеэ займчиж байснаа:
-Халуун зунаар шагайгаар тоглох нүгэл гэнэм! Гадаа гарч хонио хар гэхэд нь тас гөжүүдэлж, хошуугаа цорвойлгов. Эмээ уруулаа өмөлзүүлэн, намайг татаж духан дээр минь үнэрлэх, үнсэхийн нэгэн болсноо:
-Ганцхан удаа шүү, үр минь гэв. Тоглоом дундуур “Гадаа салхи эргэж байна. Хонио буцаа” гэж хэлнэ. Хэлэх тоолонд нь шуургалан довтолж, хонио тогтоох төдий болно. Би гуйж, шалсаар үд хүртэл морь уралдуулав. Үдээс хойш хормой дүүрэн шагайгаа хоймор асгах зуураа:
-Шагайгаар тоглох уйтгартай байна. Хоёулаа даалуу тоглоё гэв..." гэх мэт олон нүгэл гэм байна.
МАРТАГДСАН ОН ЖИЛҮҮДЭЭС УРСАН ИРЭХ АЯЛГУУ
Учрал гэдэг хэн бүхний амьралд үргэлж байдаг мэт. Тэр дундаа учрал учралын дотроос сэтгэлийн дотор эгшиглэх аялгуу мэт учрал тохиол, хайр гэж ч бий болов уу. Тийм нэгэн учрал байхад л үргэлж дурсагдаж, эгшиглэж, аль ч цаг үед эргэн хургаж байдаг мэт. "Мартагдсан он жилүүдээс урсан ирэх аялгуу" өгүүллэг надад тийм нэг мэдрэмжийг төрүүлэв. Мөн хүлээлт. Өгүүллэгт, Номуун Учралд өгсөн тэмдэглэлийн дэврийнхээ арын хуудаст,
"Тэр ус шиг тунгалаг нүдтэй
Би навч шиг гүн судлуудтай
Би усанд хөвөх улиасны навч
Тэндээ мөстөж хөлдчихөөд, буцаад гэсдэг" гэж бичжээ. Учрал энэ мөртийг хэзээ уншсан, Номуун түүнд ямархан хайртайг өгүүлллэгээс уншаарай.
-УЛИАСТАЙН ГОЛД УУЛЗЪЯ-
"Та уулзана гэсэн амлалтдаа хүрэлгүй хэчнээн жил сураг тасарлаа гэж үнэхээр л хүүхэд адил гомдол нэхэн асуухад:
Тэргэл сар түмэнтэй мандсан ч орчлон ертөнцийг цэлмэг өдөр мэт гийгүүлсэн гэрэл гэгээ ахыг нь онож туссангүй. Ах нь урд Гүний шоронд угжрах дөхлөө. Ялаа үүрсээр гарч ирсэн. Харин өнөөдөр тэнгэр цэлмэг, сайхан шөнө байна гэж миний сэтгэлийг засахаар мөрөн дээр минь алгадахад би буруутай мэт юу ч хэлж чадахгүй хулмалзав..." гэж "Улиастайн голд уулзъя" гэх өгүүллэгийн гол хэсэг бий. Уулзалтын тов, ам тангараг, тэр хооронд өрнөн буй хэсгийг амттайхан дүрслэлээр баяжуулан бичжээ. Гэрэлт гэх гүндүүгүй эрийн дүрийг тодруулахын сацуу, түүнийг хүлээсэн цаг хугацааны мөн чанарыг мөн тодруулсан мэт.
| С.БААТАРЦОГТЫН "НОХОЙН ЖИГ" НОМООС ОНЦЛОХ ТАВАН ӨГҮҮЛЛЭГ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |