Эмээ минь хэвтэрт орсон өнгө гандуухан зун. Гэрийнхэн сумын төвийг хоногоор зорилоо. Тэднийг эзгүйчилж, эмээгээс шагай тоглохыг гуйлаа. Эмээ орноосоо хүчлэн өндийж, биеэ займчиж байснаа:
-Халуун зунаар шагайгаар тоглох нүгэл гэнэм! Гадаа гарч хонио хар гэхэд нь тас гөжүүдэлж, хошуугаа цорвойлгов. Эмээ уруулаа өмөлзүүлэн, намайг татаж духан дээр минь үнэрлэх, үнсэхийн нэгэн болсноо:
-Ганцхан удаа шүү, үр минь гэв. Тоглоом дундуур “Гадаа салхи эргэж байна. Хонио буцаа” гэж хэлнэ. Хэлэх тоолонд нь шуургалан довтолж, хонио тогтоох төдий болно. Би гуйж, шалсаар үд хүртэл морь уралдуулав. Үдээс хойш хормой дүүрэн шагайгаа хоймор асгах зуураа:
-Шагайгаар тоглох уйтгартай байна. Хоёулаа даалуу тоглоё гэв.
-Ээ, нүгэл гэнэм! Тэнгэр задгайрахын дохио. Шагайгаа хурааж бай хүү минь гэхэд хэдийнээ дасал болсон эмээгийн уулга алдах өнгийг нэмүүлж чадсандаа би учиргүй ихээр хөхрөв.
-Дүрсгүй золиг шүү. Ганц удаа цай хурааж тоглоё гэв. Би зориуд улаан арвыг сөргүү эргүүлж, мод тоолуулна. Эмээ урьдын адил уулга алдан,
-Ээ, нүгэл гэнэм! Улаанаар хэзээ байтлаа эргүүлж байлаа. Муу ёр гэнэ. Үргэлжид миний мод бага тоотой байх учир би хожно. Дахиад л улаанаар эргүүлнэ. Би гижигдүүлсэн мэт хөхөрч, бах таваа хангана. Бид хоёр үдшийн бүрий болтол тоглоод унтлаа.

Сав суулга харшилдаж, дэргэд шахуу шаазан аяга хагарах чимээнээр би гүн нойрноосоо давхийн сэрлээ. Аадар бороо нэг намдаж, заримдаа ширүүсэн мөндөрлөж, гэрийн дээвэр цоорох нь халаг нижигнэнэ. Эмээгийн “Хүрэн жоо”-гоор уриалуулсан идэмхий ямаанууд ширүүн бороонд нөмөр бараадаж, онгорхой хаалгаар ороод ирчихсэн гэр доторхыг ч нэг бусниулж байна. Би хөнжлөө хуу татаж, хананд өлгөөтэй бугуйлаа шүүрлээ. Суран бугуйлаараа нуруун дээгүүр нь шав шав хийтэл шавхуурдав. Ямаанууд арга буюу сүүлээ хавчин гэрийн хаалгаар уралдан гарав. Би дээлээ хөдрөн, хороо бараадуулахаар араас нь гарахын төдийд ямаанууд усанд цутгуулсан зурам шиг шал ус болоод ширүүн борооны урдаас сөрж чадахгүй хүзүүгээ нугдайлган, сүүлээ хавчина. Би ч усан гүзээ. Хэдэн ямааг хороо ч дөхүүлж чадахгүй аргагүйн эрхэнд гэртээ эгэн ороход эмээ минь буруу хараад хэвтчихсэн унтаж байгаа хүн шиг аяглана. Би ч дотроо “Эмээ нам унтахгүй дээ. Намайг хэргээр сэрээсэнгүй” гэж таамаглана. Ийм ширүүн борооны дуунаар сэрдэггүй. Тэр хэдэн годронг наашаа давхиулж байдаг мөн бөх нойроо гэж өөрийгөө зүхнэ. Эмээгийн шаазан аяга хэдэн хэсэг бутарчээ. Шалавхан шаазангийн хагархай бүрийг түүв. Хүрэн жоогоор үснээсээ зулгаалгаж, хамар амаа хазуулаад сэрээгүй нь их юм гэж дотроо бодлоо. Хүрэн жоо гэж хонь саахад хацар, хамар ч хамаагүй амандаа аль ойроос шууд зулгаадаг идэмхий ямаа бий. Хойд голын айлд зарахад бээрийн газрыг товчлон ирсэн гэрсэг ямаа. Эмээ туурайгаараа газар хатган тоос босгож, холын газрыг тэмээ шиг таварч ирсэн амьтан гээд улаан ямаандаа “Хүрэн жоо” гэж нэр хайрласан юм. Түүнээс хойш даанч ганц жил нойтон дэлэнтэй зусаагүй билээ. Эмээ анх удаа хүнд зовхио дааж ядан дөнгөж нойрноосоо сэрсэн хүн шиг удаанаар эвшээлгэж, үрчлээтсэн нүүрнийхээ арьсыг тэнийлгэж байгаа аятай нүүрээ гараараа зөөлхөн илээд:
-Эмээгийнхээ жижиг бор тагшийг ширээ рүү дөхүүлчих. Хэвтэрт орсноос хойш хоол шингэх нь муудлаа. Тэр шаазан аяга ерөөсөө гарт хүнддээд нэг л өдөр алдаж унагаад тас няс хийн дуугарч, сэтгэл хоёрдуулах вий гэж айж байлаа. Харин ч ашгүй Хүрэн жоо хагалчихлаа. Хүрэн жоо маань аягатайгаа ч асгалгүй идэж, ууж чадахаа больжээ. Адилхан өтөлж гэж намайг аргадангуй хошуугаа цорвойлгон эвийлж, хоёр биедээ буруугаа тохов. Миний дотор эвлэх шиг болоод эгшин зуурт бор тагшийг нь дөхүүллээ. Нойр нэгэнтээ сэргэж, гэр жиндүү тул гал асаахаар чүдэнзээ хайгаад зуухаа тойрон мөлхөж байлаа. Эмээ буруу харсан хэвээр:
-Чүдэнзээ эргэнэгийн урд унинд шургуулаагүй байна уу? Сүүдэр чинь тэгж тусаад байсан даа гэж сануулна. Гэнэтхэн шээзгийтэй аргалаа гэртээ оруулаагүйгээ санана. Миний санах, ухаарах гэдэг дандаа хожуу ажээ. Эмээ богших мэт бүгтхэн ханиалгаад:
-Ээж чинь төв явахаасаа өмнө гэрийнхээ дөрөлжийг аргалаар дүүргэх шиг болсон гэж надад зориуд сануулав. Намайг гэрээсээ түлш хормойлохоор ухасхийн босоход дуугаа өндөрсгөж, үгээ няцаав.
-Гал голомтоосоо илчээ буцаана гэдэг нүгэл гэнэм. Эмээ нь жиндэхгүй байна. Сая хүрэн жоо гэр дотор хэдэн хоргол унагаах шиг болсон. Хорголыг нь бор тагш доор хөмөрчих. Ийм үелзэх бороонд хонин сүрэг гол уруудсан л байж таараа. Хээрийн амьтанд чөдөр гэв. Хэлсэн даруй хоргол түүж, бор тагшаа хөмрөв. Эмээ харахгүй, юу ч хэлэхгүй байхад энэ орчлон ертөнцийг яагаад нэвт мэдэрдэг байна. Би ч шуурганд уруудах хонио тогтоохоор хуурай хувцсаа зэхэхэд:
-Үүр цайхаар болоо хүү минь. Зурвас бороо гэмтэй. Хөлөөрөө мал уруудвал уруудна биз. Хүү минь л хүлээ үз гэж хэлээд хөнжилдөө шургав.
Сүүмэн гэгээ тодрохуй хотны гадаа хонин сүрэг алга. Бороо ч зогсов. Гол уруудан давхихад сумын төвөөс ирж яваа аав, ээж хоёр хэсэг хонийг гилэн айсуй. Хөлс дааварласан духаа шударч,
-Мал мэнд хонож уу? гэхэд:
-Мэндээ. Саахалт айлын хүү хүйтэн борооноор малынхаа араас дагаад осгосон байхыг нь хүмүүс мэнд олсон байна гэв. “Зурвас бороо гэмтэй... Хүү минь л хүлээж үз” гэж эмээгийн хэлсэн үгс бодогдохын сацуу, осгосон хүүхдийг эвийлж хайлах ээж, аавын дуутай нэгэн аязаар хорших шиг болно. Ээж хэлэх үгээ цэгнэж, эргэж хургаж байснаа:
-Миний хүү өнгөрөх шөнө “Хүрэн жоо”-г чинь хангай зооглосон байна гэв.
-Түмэн сүрэг дундаас түүнийг нь онилдог ямар нүгэл гээч нь вэ? гэж аав хачирлав. Хүрэн жоог эмээгээс дутуугүй намайг эрхлүүлдэг болохоор тэр хоёрт хүндээр тусгасан нь мэдээж. Харин би Хүрэн жоо гэж хэлэхэд хамгийн түрүүнд хэвтэрт байгаа эмээгээ бодлоо. Гэрийнхээ зүг хар хурдаараа давхиж байтал эмээгийн гэрийн яндангаас утаа суунаглана. Би гайхаж, балмагдсаар эмээгийнд орвол урдаас галын халуун элч төөнөнө. Гэтэл эмээ хэвтрээсээ босчихсон, бүр гал түлчихсэн байлаа. Эмээ та чинь босчихсон байна шүү дээ гээд баярын нулимс дуслуулан ээрч муурсаар тэврүүллээ.
-Миний хүү чинь мориныхоо хурдаар давхиж байх чинь юу болов.
-Таны Хүрэн жоо чонын хоол болжээ гээд эмээгийн царайг ажиглахаар урдаас нь ширтлээ. Эмээ юу ч болоогүй юм шиг олон хоног хэвтсэн хөндүүр биеийнхээ хүчийг сэлбэх мэт бор тагш дүүрэн цайгаа шунаглан уугаад маш тайвнаар:
-Ээ, буянаа нэмэг! Буянтай мал эзнийхээ үйлийг тээдэг юм гэв. Эмээ минь хэвтрээсээ босож, өнгө зүсээ гээсэн дэлгэр зун.
2021.05
| НҮГЭЛ ГЭНЭМ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |