“Ажлын ширээ” булангийнхаа ээлжит зочдоор “Болор цом-41” наадамд шүлгээ өргөсөн гурван найрагчийг урилаа.
/“Болор цом-41” наадмын IV байрын шагналт яруу найрагч/

-Бичгийн хүний хувьд дотнын нэгэн “найз” нь ажлын ширээ нь байх аа. Та ширээнийхээ талаар дурсамж дэлгэж, юу, юу байдаг талаараа хуваалцана уу?
-Би хоёр ажлын ширээтэй. Нэг дээр нь ном уншиж суудаг бол нөгөөх дээр нь ажлын гол багаж болох компьютерээ байршуулаад, юмаа бичдэг. Ном уншдаг ширээн дээрээ одоогоор номуудаа овоолсон байгаа нь номын шүүгээгээ шинээр хийлгэх гээд завдалгүй яваатай холбоотой. Гэхдээ ингэж ойр зуур харах номоо овоолсон нь надад тун тааламжтай байгаа. Ер нь ажлын ширээн дээрээ номноос өөр юм овоолоод байдаггүй. Кофены аяга, тамхины хайрцаг хаа нэг байх нь бий.
-Эмх цэгцтэй байхыг эрхэмлэдэг үү, эсвэл эмх цэгцэд нэг их ач холбогдол өгдөггүй юу?
-Ерөөс эмх цэгцтэй байхыг эрхэмлэдэггүй ээ. Анхнаасаа л тийм байгаад сурчихсан болохоор ундуй сундуй байдалдаа л төвлөрдөг. Ажлын ширээ хэтэрхий эмх цэгцтэй болчихвол юмаа олохгүй эрэн бэдэрнэ, түүнийгээ дагаад бодол санаа ч эмх цэгцгүй болдог. Ямар сайндаа манай гэр бүлийн хүн ажлын ширээг маань цэвэрлэхдээ байсан юмсыг тэр чигт нь буцааж тавьдаг.

-Зарим хүний хувьд бүх зүйлээ гартаа хүрэхэд ойр байлгахын тулд тойруулан тавиад ажлаа хийх нь ч бий юм билээ?
-Тийм ээ. Чи сая зурган дээрээс харлаа шүү дээ. Тухайн үед юу бичиж байгаагаас шалтгаалаад уншиж, гарчиглах ном сэлтээ ойрхон тавьчихдаг. Босож холхих хэрэг гарвал гартаа тэднийгээ аваад л холхино.
Ширээн дээрээсээ нэг зүйлийг онцолбол юу байх вэ?
-Ном л онцолно доо. Толстойн “Сэхээрэлт” роман. Анхны хэвлэл нь одоо маш ховордсон шинээрээ шахуу байгаа энэ ном аавын маань номын сангаас надад өвлөгдөн ирсэн. Мөн Флоберийн “Бовари хатагтай”. Энэ хоёр номыг багадаа уншиж байсан болохоор ерөөс санаанаас гардаггүй. Би хүнд ном өгч уншуулах дуртай ч энэ хоёр номоо бол хүнд өгдөггүй юм. Муудаж, сэвтэхээс нь үхтэлээ айдаг гэх үү дээ.

-Өдөрт хэчнээн цагийг ширээнийхээ ард ажиллаж өнгөрүүлдэг вэ?
-Ихэвчлэн шөнийн цагаар суудаг. Өдөр, өглөө мэр сэр сууна. Байнга юм бичээд л байхгүй. Хааяа хөвгүүдтэйгээ хамт компьютер тоглоно, юм үзнэ гээд. Ингээд бодохоор тогтмол 6-10 цагийг ажлын ширээн дээрээ өнгөрүүлдэг.

-Таны байнга сөхөж хардаг ширээний ном юу вэ, хамгийн сүүлд шинээр ямар ном нэмэгдсэн байна вэ?
-Ширээний ном гэвэл “Бурхан багшийн сургааль”, “Библи” хоёрыг л нэрлэх байх даа. Энэ хоёр номыг ихэнхдээ сөхөн харахаас аргагүй байдалд хүрдэг. Мөн түүх, филисофи, уран зохиолын нэвтэрхий толиудыг нэрлэж болно. Сүүлийн үед Жорж Бернард Шоугийн жүжгийн зохиолын түүврийг уншиж байна.
-Одоогоор хэчнээн тэмдэглэлийн дэвтэр дуусгасан байна вэ, тоолж байв уу?
-Үнэнээ л хэлье. Бидний амьдралын өдөр тутамд цахим нэвтэрснээс хойш бараг гараар бичихээ больсон. 25 хүртлээ 10 гаруй тэмдэглэлийн дэвтэр дуусгасан. Одоо бол гар утасны тэмдэглэл, нөүтбүүк, ажлын компьютер дээрээ л бичих, тэмдэглэх ажлаа хийж байна.
/ “Болор цом-41” наадмын тусгай байрын шагналт яруу найрагч/
-Танд ажлын ширээ нь ямар мэдрэмж төрүүлдэг вэ. Ширээн дээр нь юу, юу байгааг танилцуулж болох уу?
-Анх суухад ажлын ширээ минь надад тайвшралыг мэдрүүлсэн. Тогтворгүй сэтгэл зүйтэй, баргардуухан өдрүүдийг туулсан болохоор ингэж хэлж байгаа юм шүү. Одоо бол миний “эдлэн” юм уу даа. Ширээг минь гэрээсээ зөөсөн хэдэн ном, дэвтэр л эзэлчихсэн байгаа.

-Эмх цэгцийг эрхэмлэдэг үү?
-Аливаа зүйл эмх цэгцтэй байх тусмаа тайван амгалан байдаг шиг санагддаг. Гэхдээ ширээн дээрх зүйлсээ айхтар эмхэлж цэгцлээд байдаггүй. Заримдаа тэр замбараагүй байдал долоо хоногоос илүү хугацаанд үргэлжлэх нь бий. Сэтгэл санаа тавгүйтвэл ширээ ч орвонгоороо эргэдэг. Ямар нэгэн зүйл хийж байгаа нь үнэн л юм чинь хөглөрөх нь зүй байх гэж боддог. Миний гарт хамгийн ойр байдаг зүйл бол ном, шинэ бас навтарга болсон ганц нэг тэмдэглэлийн дэвтэр, наадаг цаас, үзэг. Ажлын хажуугаар хэдэн мөр шүлэг, нэг өгүүлбэр ч болтугай уншихыг хүсэж байгаа болохоор л яруу найраг, үргэлжилсэн үгийн ном өрчихсөн юм. Шургуулганд ч бас бий. Гэхдээ энэ хүсэл биелэхгүй байх нь их. Нэг талаар “Уншихгүй байгаа шүү”, “Уншиж дуусгаагүй шүү” гэх мэтээр гэмших гэж өөртөө ойр байлгадаг гэвэл тохирох юм байна.
-Ширээн дээрээсээ нэг зүйлийг онцолбол?
-Үзэг. Энэ бор гэр бүхий дэвүүртэй үзгийг надад МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ломбын Нямаа гуай бэлэглэсэн юм. Би хямгатай хүн биш атлаа үүнийг бараг л дөрвөн жил нандигнан хэрэглэж байна. Гээчих вий гэж эмээдэг шүү. Учир нь “Сайн яруу найрагч болоорой” гэсэн ерөөлийн үгийг нь барьж яваа юм шиг санагддаг. Энэ үзгийг харах бүрд туурвих хүсэл дотор минь амь халуун байгааг мэдэрдэг гэх үү дээ. Тиймээс хамгийн онцгой нь.

-Өдөрт хэчнээн цагийг ширээн дээрээ ажиллаж өнгөрүүлдэг вэ?
-Ердийн өдөр бол найман цаг. Хаа нэг түүнээс илүү. Ихэнхдээ гэр рүүгээ яарна. Гэрт минь ахиад бас нэг ширээ байгаа шүү дээ.
-Таны байнга сөхөж хардаг ширээний ном юу вэ. Хамгийн сүүлд шинээр ямар ном нэмэгдсэн байна вэ?
-Монголын уран зохиолын дээжис цувралын 95 дугаар ботийг зун, намар, өвлийг дамнуулан сөхлөө. Энд Д.Нямсүрэнгийн яруу найраг, Ж.Дашзэгвэ зохиолчийн өгүүллэг бий. Хамгийн сүүлд сэтгүүлч Б.Энхцэцэгийн “Хөрөг” ном нэмэгдсэн нь Эрхлэгчийн бэлэг байсан.

Одоогоор хэчнээн тэмдэглэлийн дэвтэр дуусгасан байна вэ, тоолж байв уу?
-Тоолж байгаагүй. Энэ номуудын завсар байгаа дэвтэр гэхэд л хоёр сарын өмнө дүүрчихсэн юм. Дэвтэр болгон өөр өөр цаг хугацааг хадгалж үлдсэн байна. Сурагч, оюутан, ажилтан гээд л... хамгийн гайхалтай нь өнгөрсөн рүү эргэж харах юм шиг ээ.
/Болор цом-41” наадмын гутгаар байрын шагналт яруу найрагч/
-Та өөрийн ажлын ширээнийхээ талаар дурсамж дэлгэж, юу, юу байдаг талаараа хуваалцана уу?
-Миний хоёр дахь гэр мэдээж ажил. Би Монголын Радиагийн Нийгмийн нэвтрүүлгийн редакцад ажилладаг. Энэ өргөөнд үе үеийн бичгийн мэргэд, зохиолч яруу найрагчид сууж байсан ариун өргөө. Эртнээс МЗЭ-ийн бага хороо ч гэж яригдаж явсан газар. Өнөө ч залуу үеийн сайхан яруу найрагчид энэ сайхан өргөөнд ажил хөдөлмөрөө хийцгээж байна. Ажлын өдрүүдэд ажлын ширээн дээрээ л ихэнх цагийг өнгөрөөнө. Гэртээ хариад уран бүтээлийнхээ ширээн дээрээ сууна даа. Ажилдаа ирээд хамгийн түрүүнд ширээтэйгээ “мэндэлнэ” шүү дээ. Ажлаас гадна тухайн өдрийн сэтгэл зүйн бүхий л уналт, өргөлт, баяр баясгалан, гуниг гутрал бүхэн ажлын ширээнд өрнөнө. Миний ажлын ширээн дээр ажлын холбогдолтой ном товхимол, ганц нэг хүмүүсийн бэлэглэсэн уран зохиолын ном байна. Цай, кофе уудаг Чойномын зурагтай аяга, зайрмагны модон ишээр хийсэн үзэг балны сав, тэмдэглэлийн дэвтэр зэрэг зүйлс ч бий. Энэ ширээн дээр Монголын радиогийн “Малчин”, “Малч ухааны товчоон” зэрэг нэвтрүүлгүүд хийгдэж байна даа.

-Эмх цэгцтэй байхыг эрхэмлэдэг үү, эсвэл эмх цэгцэд нэг их ач холбогдол өгдөггүй юу?
-Аль болох эмх цэгцийг эрхэмлэнэ. Ээж минь их цэвэрч нямбай хүн. Тиймээс ээжээсээ суралцсан юм болов уу. Тал мэт цэлийгээд л цэвэр цэгцтэй орчинд ажил хийхэд урамтай байдаг шүү. Заримдаа ширээ маань тэмээ туйлсан юм шиг замбараагүй болдог оо болдог.
-Ширээн дээрээсээ нэг зүйлийг онцолбол юу байх вэ?
-Яг одоо би энэ 1991 онд хэвлэгдсэн Монгол ёс заншлын дунд тайлбар толийг онцолмоор байна. Миний радиогоор хүргэдэг “Малч ухааны товчоон” нэвтрүүлэгт маш хэрэг болдог эрдэнэсийн сан байгаа юм. Энэ номон дээр нүүдэлчин монголчуудын мал аж ахуйн холбогдолтой монгол ёс заншлаас бий. Өнөөдөр бид ёс заншлаа хэр их мэддэг билээ. Түүгээр дамжуулж үйл хөдлөл, бодол сэтгэлээ хэрхэн цэгцэлж явдаг билээ гэхэд нэлээн дутагдалтай санагдана. Энэ номыг хааяа эргүүлэхэд өвөг дээдсийн үг хэл, уул ус, ургамал амьтан, ахуй соёлоо хэрхэн нандигнан хайрлаж байсныг эргэн сануулдаг. Энэхүү ёс заншил бол зөвхөн монгол хүний оюун санаанаас бүтсэн аж төрөхүйн том тусгал юм.

-Таны байнга сөхөж хардаг ширээний ном юу вэ. Хамгийн сүүлд шинээр ямар ном нэмэгдсэн байна вэ?
-Би сүүлийн үед Эрдэмтэн зохиолч Д.Хүрэлбаатарын “Дорно цаст”, “Дандины Зохист аялгууны толь” зэрэг хэл найруулгын номыг байн байн сөхөж байна. Мөн сайхан яруу найрагчдын шүлгийн номыг уншиж эрч хүч, онгод хийморь авдаг. Сүүлд гэвэл МУСГЗ До.Цэнджав ахын туурвил зүйн тухай гурван ботийг гэрийн ширээндээ ойрхон тавьчихаад сууж байна. Тэр бол уран зохиолд орж ирж буй залууст нэн хэрэгтэй ширээний ном шүү.
-Одоогоор хэчнээн тэмдэглэлийн дэвтэр дуусгасан байна вэ, тоолж байв уу?
-Нэг үе тэмдэглэлийн дэвтрийн эрлэг байлаа. Зураг зурна, шүлэг ч бичнэ. Одоо төдийлөн гараар бичээд байх нь багасчээ. Комьпютер муу зан сургадаг юм байна. Гэхдээ аль болох гараар бичихийг боддог. Зузаан нимгэн арваад дэвтэр дүүргэжээ.
| НАЙРАГЧДЫН АЖЛЫН ШИРЭЭГЭЭР “АЯЛСАН НЬ" |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |