Драмын жүжиг, уянгын өчил драм, дуулалт бүжгэн жүжиг, дуурь, дуулалт драм, уянгын драмын найраглал, теле жүжиг, теле зохиомж, концертын эхлэл зохиомж, адал явдлын жүжгээс бүрдсэн шинэ ном өмнөө дэлгэж сууна. Д.Намдагийн “Шарай голын гурван хаан”, Л.Ванганы “Хэн хэлсэн юм бэ” түүврүүдээс хойш жүжгийн зохиолын олон төрлөөр дагнан бичсэн ном тоотой хэвлэгдсэнийг уг бүтээл нөхөн уламжилжээ гэж эрхгүй бодогдоно.
Онцолж нэрлэхийн учир нь монголын орчин үеийн театр, кино зохиолын суурийг тавьсан Д.Намдаг, Л.Ванган зохиолчид хоёул шавь сургалт явуулж, дэг сургууль бий болгосон байдаг. Д.Намдаг зохиолчийн гэрийн сургууль, шавь сургалтаас Д.Мягмар, Д.Батбаяр, Х.Зандраабайдий тэргүүтэй жүжгийн зохиолчид төрөн гарч, үүнээс өдгөө бидний бахархан шимтэж уншдаг Д.Батбаяр “Хайрыг хайрла” жүжгийн зохиолын ном үүдэж бүрэлдэх жишээтэй.
Үүний нэгэн адил Л.Ванган зохиолчийн шавь сургалтаас О.Цэнд, Ш.Ёнхор, Д.Лхасамбуу, А.Бямбажав тэргүүтэй арав гаруй зохиолчид төрснөөс тэдний нэг А.Шартолгой зохиолчийн одоо таны унших “Тайз, дэлгэц...” ном үндэсний жүжгийн зохиолын уламжлалыг залгамжлан шинэтгэсэн баялаг агуулга, цар хүрээгээрээ тод ялгарч байна. Монгол хэлний яруу дүрслэх увидас, уламжлал шингэсэн хурц тод найруулга, хэлний боломжийг тэлсэн адилтгал нэршлийн ончроо олныг өгүүлэг, романых нь бичлэгээс тодорч онцгойрсоор ирсэн уран бүтээлч юм.
Ялангуяа сүүлийн хориод жил Говийн догшин Ноён хутагт Данзанравжаагийн намтар, уран бүтээлийг судалж олон шилдэг бүтээл туурвисан зохиолч бол Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт А.Шартолгой абугай билээ. Түүний Д.Равжаа хутагттай холбоотой бүтээлүүд жүжиг, найраглал, намтар, хөрөг, цуврал роман, судалгаа шинжилгээ болон өргөжсөнийг уншигчид андахгүй.
Монголын сонгодог уран зохиолын үнэт дурсгалуудын дотор XIX зууны гучаад онд Говийн догшин Ноён хутагт Д.Равжаагийн зохиосон “Саран хөхөөний намтар” хэмээх дуулалт жүжиг онцгой нөлөөтэй. Энэ дуулалт жүжиг XX зууны эхэн хүртэл тоглогдсон мэдээ баримт бий. Харин XXI зууны босгонд энэхүү жүжгийн шинэтгэсэн хувилбарыг А.Шартолгой зохиолч бичсэнээр “Саран хөхөө” хэмээх драмын жүжигтэй бид дахин учирч, оюуны залгамжааг таашаан мэдрүүлсэн билээ.
Энэхүү шинэ түүвэрт буй “Эгшиглэнт нулимс” жүжигт уран бүтээл, уран бүтээлч, урлагийн увьдас чанарын харьцааг зурвасхан атлаа эмзэг уяралтай онгичин харуулсан ур чадварыг судлууштай санагдав. “Хөх лаврингийн салхи” теле зохиомжид Равжаа хутагтын “Ертөнц авгайн жам”, “Гэвш Шаравт сургасан сургаал”, “Цагийн жамыг тодруулагч цаасан шувууны сургаал” тэргүүт зохиолуудын нэгтгэсэн үүсмэл бүтээлийн хувилбар мэт шинэ содон зохиомж болжээ. Энэ мэтээр жүжиг тус бүрийн туурвил зүйн онцлог, гоо зүйн бүрдлийг ярьж болох ч онцлон “Р.Чойном” моно жүжгийн тухай онцлон товч өгүүлье.
Зохиолч А.Шартолгойн бичсэн “Р.Чойном”(уянгын өчил драм) моно жүжгийн зохиолыг дэндүү хожуу уншсандаа судлаачийн үүрэг хариуцлага, үнэлэлт нээлтийн үүднээс бодохуйяа харамсах сэтгэл төрж буйг нуух юун. 2007 онд УДЭТ-ын тайзнаа тавигдсан энэхүү бүтээлийг Монголын жүжгийн зохиол, тэр дундаа сонгодог хэлбэрийн шүлэглэсэн жүжгийн зохиолын хэл хэллэг, хэлмэр санаа, ур хийц, урлал илэрхийллийн уран чадварт үзэгдлийн түвшинд хэлэлцэгдэхүйц чансаатай бүтээл туурвисан гэж үзэж байна. Ялангуяа манайдаа шинэ сэргэгт тооцогдож, эрэл туршицууд хийгдсээр буй моно жүжгийн туурвил зүйд хэлбэр зохиомж болоод агуулга, өгүүлэмжид шинэчлэл оруулаад зогсохгүй, төрөл зүйлийн нэр томьёоны хувьд ч голчтой санал дэвшүүлжээ.
Францын философич, утга зохиол судлаач Р.Барт бол XX зууны структурализм, постструктурализм, постмодернизмын гол төлөөлөгчдийн нэг. Түүний хэл шинжлэл, философи болон утга зохиолын онол, туршлагын хавсарга бүтээлүүд утга зохиолын судлал шинжлэлд эрс эргэлтийг бий болгосон гэж үздэг. Ялангуяа текстийн задлан шинжилгээний онол боловсруулж, тодорхой уран сайхны бүтээлд нэвтрүүлэн хэрэглэхдээ “зохиогчийн үхэл”, “өнөөгийн мифийн онцгой хэл”, “лекси кодууд”, “семантик талбар”, “мета хэлний кодчилол”, “текст хоорондын хүрээ хамаарал”, “текстийн интертекстуаль оршихуй” гэх мэт онол, арга зүйн ойлголтуудыг дэвшүүлсэн. Үүнээс бичвэрийн тухай үзэл баримтлал буюу “уншигч бол бичвэрийг төдийгүй бүтээгч” гэсэн зохиогч болон уншигчаар зогсохгүй алив урлагийн мөн чанарт ончроосон, орчин үеийн уран зохиолын өгүүлэмжид хандах нэн шинэлэг судалгааны хэл юм.
Энэхүү жүжигт товчхондоо зохиолчийнхоо тухай зохиолч нь үнэнхүү амилуулан “зохиожээ”. Зохиолоо, зохиолоо гэхэд худал хуудуу юм бас хумхын төдий ч мэдрэгдэхгүй нь сонин. Р.Чойномын амьдрал ч эгээ л яг ийм л тавилан зөрөг, төөрөг хувиар дууссан, түүнээ туулсан шүү гэдгийг хэлэхийн төлөөнөө зохиолч А.Шартолгойн бичсэн нэг үсэг, нэг догол мөр бүрнээ зориулагдсанд эргэлзэмгүй санагдтал утгажуулжээ. Ямар чигжүү, ямар нягт бичлэг вэ? “Нясуун” санаа бүрээ мэдрүүлэхийн тулд зохиогч өөрөө Чойном шиг цог хийморьтой шүлэглэн бүтээж бас чадаж. Энэ нь зохиогч “үхэж” чадсаны тод томруун илрэл, гайхам жишээ мөн.
Жүжигт Чойном, Чойномын Бага нас, эх гэсэн дүрүүд гарах боловч Бага нас болон эхийн дүрийн харилцаа далдаас буюу эхийн сэтгэлийн зөн, өөрийн дурсамж бодролын аясаарт сүлэгдэн хөглөгдөж өрнөнө. Зохиогч ч энэ бичлэгийнхээ тухайд “нэрт найрагчийн үзэл бодлын илэрхийлэл, үрийнхээ төлөө гэх эх хүний зөн совингийн шаналал зэрэг гурвалсан өчил өгүүлэмжийг, цаг хугацааны эргүүлэгт зохиомжлон бүтээхийг зорив” гэж бичсэн байна.
А.Шартолгой зохиолчийн жүжгийн зохиолын хэл хэллэг, уянгын өгүүлэмж болбоос одоо уншихад тансаг хоргойд баринтаглан тахил хойморт залсан тарни судар мэт “гоёмсог, эрхэмсэг” уншигдаж, ойлгогдож, басхүү яригдаж магад. Хожим харин үгийн цэц, утгын ур, зүйрлэл доторх зүйрлэлийн мөнхүү санааг нээж таньсан нэгэнд бол тоос тортог нэвчин тос хир даасан хуучин баринтаг задалж цагийн судрын мөнхийн үгсийг нэхэн тоослох мэт санагдах вий.
Сити их сургуулийн ахлах багш Х.ЧОЙДОГЖАМЦ
| СЭТГЭЛИЙН ОРЧЛОНД ӨЧСӨН ДУУН |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |