“...Өргөн талын хязгааргүйд
Өөрийнхөө дууг танимаархан...”
- С.Дашдооров
“...Хэзээ чухам алдсаныг
Хэлж сайн мэдэхгүй ч гэлээ,
Хэдэн зүйл олж ирсэн юм.
Хээр талаар зөндөө хирнээ,
Хэлж авалцаж олохооргүй,
Хэдэн зүйл олж ирсэн юм...” хэмээн алдарт “Хүлэг” найраглалын төгсгөлд тайлан өгүүлдэг билээ. Хээр талаар зөндөө ч хэл авалцаж олохооргүй үндэсний үнэт уг соёл, түүний цогц зохицлын яруу биелэлийг хүмүүний сэтгэлийн орчлонтой цуг их зохиолч уран бүтээл бүхэндээ галбиршуулан хэлхэж мөнхөлсөн байдаг. Тиймээс ч,
...Эмээлт хүлгийн нуруун дээр
Эрэгцүүлж таньсан орчлон... (“Монгол гэр”) гэж үндэс юугаан өөртэйгөө учирлан шигтгэж дуулжээ. Ерөөс “Монгол”, “Монгол найраг”, “Монгол гэр”, “Монгол дуу”, “Монгол зан” болон “Тал бид хоёр”, “Талын тухай дуу”, “Талын анир” зэрэг шүлгүүд бол язгуур монголын яруу биелэл гэж тодотгон бахадмаар эрхэм сонгодог бүтээлүүд мөн юм. “Монгол гэр” шүлгийн магтаал бүхий өвөрмөц дүрслэлээс гэрийн доторх хийгээд гаднах орон зайн бэлгэдэлт утга соёлоор мөшгин шинжилбэл тун сэргэг гаргалгаанд хүрч болох жишээтэй танигддаг. Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр “С.Дашдооров бол нүүдэлчдийн соёлын гоо сайханыг нээсэн хүн...Түүний өөртөө нээсэн нээлт бол нүүдэл малчин монголчуудын морин дэл дээр бүтээсэн их өв соёл байлаа” хэмээн тод томруун дүгнэсэн бий. Үнэхээр ч “Ус усандаа багтана”, “Хойтон жилийн наадам”, “Саруул талын болзоогүй учрал”, “Хаа холоос аав минь хаврыг дагуулж ирнэ”, “Байц цохио баясан инээх юм” тэргүүт шүлгүүд бол уран сайхны давтагдашгүй ойлголт, нээлтүүд.
“Монгол дуу” хэмээх уртын дууны ерөөл магтаал, уртын дууны өнгө өгүүлэмжийн судалгаа ч гэлтэй шүлэг бий. Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Ер нь өрнө дэхний эгшиг бичдэг арга эгшгийн цаг хугацааг илүү харгалзсан, харин орон зайг тун бага харгалзсан бичиг үсэг юм байна гэдгийг өдөр ирэх тусам ухаарах боллоо. Уртын дууны аялгуу нь цаг хугацааны хэмжүүрээс орон зайн хэмжүүр дээгүүр тавигдсан урлаг гэж ойлгогддог” гэх дүгнэлт уг шүлгийн агуулга далайцтай яв цав таарч байх юм. Уртын дууны тухай М.Цэдэндорж, Б.Лхагвасүрэн, М.Амархүү найрагчдын тус тусын онцлог бүхий чансаатай шүлгүүд байдаг. Энэ шүлгийн хувьд үг эгшгийн түгэх хөдөлгөөнөөс үйл заншил, үйлдэгч болоод хүртэгчийн орон зайн төгөлдөр зохирлыг нэгтгэн туурвисан онцгой содон найраг. Уртын дуу бол өнө эртний уламжлалт монгол түмний буян хишиг, уудам талдаа аж төрөхүйн унаган хэлхээг учирлан дуурьсаж нөлөөлдгийг,
Мохошгүй яруу,
Монгол сайхан дуугаа,
Дуучин дууллаа.
Дуучны нүүр дүүрэн баясал,
Дууны нь нүнжиг баян айзам,
Хөх тэнгэрээ
Өргөн өргөсөөр,
Хөвчин дэлхийгээ
Өндөрлөн өндөрлөсөөр,
Даяар олныг сэтгэлийг
Бишрүүлэнхэн цангинам уу зэ!
Даамай ухаант түмнээ,
Нэрлүүлэнхэн л дуурснам уу зэ! хэмээн дүрслэн сэтгэж буулгасан.
Н.Жанцанноров гуай мөн нэгэн яриандаа “Монголын уламжлалт дуу хөгжим гэдэг бол байгаль, цаг уур, монгол хүний амьдрал хийгээд тэнгэртэй харьцдаг үзэл санааных нь өөрийн илэрхийлэл бодит эгшигэн дуурьсал юм байна...Үүнээс монголчууд ямар зүйл сэтгэж бүтээдэг вэ гэвэл аливаа зүйлийг орон зайн түвшинд л сэтгэдэг үндэстэн юм байна. Цаг хугацааны түвшинд бол биш. Цаг хугацааг монголчууд бараг зогсож байна гэж үздэг. Орон зайг бол хөдөлгөөн хэмээн үздэг шиг байна. Бүхий л орчлонгийн орон зайг л мэдэрч сэтгэх. Тэрхүү мэдрэмжээр уртын дуу, туульс, ерөөл магтаал нь бүтдэг. Бөх нь барилдсан ч хязгааргүй. Хязгааргүй дэх хязгаарын асуудал бидэнтэй нягт холбоотой гэж хэлж болно. Монголчуудын уран сайхнаар эгшиг дуу найрсуулан гаргахдаа хамгийн түрүүнд буюу язгууртаа орон зай нөлөөлдөг. Орон зайн сэтгэлгээ монголчуудынх түрэнги учраас орон зайн зарчим дээр тулгуурласан дуулах, хөгжимдөх урлагтай. Уртын дуу, морин хуур, хөөмий, гийнгоо цөм ижил сэтгэлгээний зарчимтай” гэж өгүүлсэнийг “Талын анир” шүлгийн талын бүргэдийн дэвэлт дор тэнүүн талын анир хөг хэмнэлээ эгшиглэхийг сэрсэн мэдрэмжтэй харьцуулж, “Үлгэр” шүлгийн
“Өд хадан дээр, омогт бүргэд цуцахдаа бус,
Өнчирч ганцаардахдаа суудаг ч биш байгаа даа?
Уярал ухаарал хоёрыг цээжиндээ тээж,
Унаган далавчаа хөвчлөн дэлдэг ч биш байгаа даа?” хэмээх төгсгөлтэй холбон үзээсэй гэж хүснэ. Монголчууд дөрвөн улирлаа дөрвөн цаг хэмээн ярьдаг ард түмэн. Дөрвөн улирлын мөнх хувирлаа гурван цагийн жамаас илүүд сэтгэмжлэн хандана. Өөрөөр хэлбэл цагийн туйлд хандахаасаа урьд хүмүүний ахуйг улираан хувьсааж, цагийн үргэлжлийг бус үйлийн үргэжлэлийн орон зайг бодитойд хэмжээлдэг нь сонирхолтой. Үүний гаргалгаа, яруу тайлбар, угсаа хэлэмжийг энэхүү түүврийн шүлгүүдээс эрэх хэрэгтэй болов уу.
Х.ЧОЙДОГЖАМЦ (Сити Их сургуулийн багш)
| ЯЗГУУР МОНГОЛЫН ЯРУУ БИЕЛЭЛ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |