Аливаа орны утга, уран зохиол үндэстнийхээ өв соёл, түүх, үнэт зүйл, эх хэлнийх нь дархлаа болж оршдог гэдэг. Утга зохиолын салбар нь хэдий чинээ өргөжин тэлж, хөгжиж, үндэстнээ соён гэгээрүүлнэ төдий чинээ түүх бүтээж, ирээдүйнх нь замыг ч өнгөлж байдаг аж. Гэтэл үндэстний өв соёл, эх хэлний туг болж байх ёстой Монголын утга, уран зохиолын өнөө үеийнхээс үзээд өгье гэсэн ч хүн тоож унших бүтээл нүдний гэм болж дээ. Одоо бүр хэн дуртай нь болсон, болоогүй шүлэг уншиж, шүлсээ үсчүүлээд "Монголын утга зохиолыг би л төлөөлж байна", "Хөгжүүлж байна" гээд хэнхдэг цээжээ дэлдэж, хий хоосон хөөрдөг болжээ.
Монголын орчин үеийн утга, уран зохиол эхлэлээсээ л маш чамбай, уран бүтээлийн шалгуур өндөр эхэлсэн гэж болно. Зөвхөн Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдорж л гэхэд хувьсгалын үеийн хүнд, хэцүү цагт бүхэл үндэстний үүх түүх, өдөр тутмын амьдралын хэв маягийг харуулсан утга зохиолын сайн бүтээлийн шалгуур болсон "Харанхуй хад", "Хуучин хүү", "Ламбугайн нулимс" зэрэг өгүүллэг туурвиж, үеийн үед яригдсаар ирсэн "Учиртай гурван толгой" дуурийг бүтээсэн байгаа юм. Сайн бүтээлд өндөр шалгуур тавьж, чанартай, чамбай юм гаргаж байх ёстойг утга зохиолын шинэ үе эхлүүлсэн хүн нь өөрийн бүтээлүүдээрээ баталсан. Хувьсгалын үед их зохиолч Д.Нацагдорж ганцаараа ч байсан юм биш. "Алтан загасны үлгэр"-ийг орчуулсан нэрт соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэн, "Марал шарын жүжиг"-ийг туурвисан нэрт зохиолч С.Буяннэмэх нар байв. Гэсэн ч тэдний дундын өрсөлдөөн ч ширүүн, нэг нь нөгөөгөөсөө муу бүтээл гаргасан бол бараг гаргаагүйд тооцож, өөрөө ч тэрийгээ нэг их ярьдаггүй байсан талаар нь нэрт яруу найрагч М.Цэдэндорж агсан дурссан байдаг.
(16).jpg)
Суурь шалгуур нь өндөр эхэлсэн Монголын орчин үеийн уран зохиол түүнээс хойш хэлмэгдүүлэлт, дэлхийн дайн, шинэчлэл, ардчиллын өмнөх болон дараа гээд хэд хэдэн үеийг туулж, давж гарчээ. Үүний дунд ч Монгол Улсынхаа бахархал болсон олон гайхалтай, чадварлаг зохиолч, яруу найрагч, дуун хөрвүүлэгч төрөн гарсан үе нь ардчиллын өмнөх, дараад хамаарах хоёр үе. Тэр үед л Монголын утга, уран зохиол урьд хожид байгаагүйгээрээ хөгжин цэцэглэж, ард түмэн ч түүнд баясан, унших бүтээлтэй, ярих уран бүтээлчтэй байсан гэдэг. Үгийн сайхан, бүтээлийн сайныг ялгаж, мэддэг уншигчидтай тэр үед олон сайн яруу найрагч, зохиолч төрөн гарсан шигээ амжилт олоогүй, уран бүтээлдээ хуумгай хандаж, үеийнхнийхээ нэг хэсэг болж чадаагүй хасагдсан "зохиолч" өчнөөн бий.
Харин өдгөө бүтээхээсээ ярих нь их яруу найрагч, зохиолч "сэтэртэн"-үүд үй олноороо гарч ирээд болсон, болоогүй бичвэрүүдээ уншигчдад "Май энийг унш. Үнэхээр гайхалтай зохиол, шүлэг" гээд онгирдог болж. Ингэхдээ Монголынхоо уран зохиолыг, өмнөх үеийнхнийгээ үгүйсгэж, муулахыг яана. "Социализмын үеийн зохиолчид намын захиалгаар л ном бичиж, хэдэн төгрөгтэй золгодог байсан шүү дээ. Харин минийх бол шал ондоо. Ардчиллаас төрөн гарсан эрх чөлөөт сэтгэлгээ" гээд л эх хэлээ ч бүрэн эзэмшиж, сайн ашиглаж бичээгүй бичвэрээ тэнгэрт тултал нь магтах аж. Нам засгийн үед уран бүтээл туурвиж, намын даргаас хэвлүүлэх зөвшөөрөл авдаг социалист үеийн зохиолчид гэж хойч үедээ муу хэлэгдэж байгаа ч ядахнаа тэр үед Монгол Улс урдаа барьдаг зохиолчтой, кино, жүжиг, хүүхдийн гээд төрөл бүрийг нь хариуцсан, түүгээрээ дагнан уран бүтээл туурвидаг чадварлаг зохиолч, яруу найрагчидтай байлаа, манай орон.

Гэхдээ үеийнх нь үргэлжлэл арай ч тасарчихсангүй. Одоо ч яруу найрагч, зохиолч нэр зүүгээд бичиж, бүтээж байгаа нэртэй явдаг нөхдүүд бий. "Би Монголын утга зохиолыг шинэчилж байна. Хөгжүүлж байна" гээд байгаа нөхдүүд үнэхээр л шинэчилж, хөгжүүлээд байгаа юм болов уу гээд харахаар бас үгүй. Хий хоосон гуниг, магтаалын шүлэг биччихнэ. Тэгэхдээ бас зүгээр ч биччихгүй ганц мөр, холбоо мөрөөр нь өмнөх үеэсээ, нэртэй, чадвартай зохиолчдоосоо хулгай хийж, хуулж, хэдэн талаас зөөж авчирсан юм аа шүлэг болгоод босгочихно. Арай ядан ингэж босгосон шүлгээ тайзан дээр гараад сүртэй гэгч нь уншиж "Энэ бол яруу найраг. Яруу найргийг ингэж бичдэг юм. Та нар суралц" гээд нэгэндээ хий томорч, хоосон хөөрч байгааг нь яалтай. Ийм байдлаар өнгөрсөн үеэ хуулж, хулгай хийж бичдэг зохиолч, яруу найрагч "сэтэртэн"-үүд ном, бүтээл гаргаж, түүнийгээ хүмүүст уншихыг тулгаад уншигчдаа залхааж орхижээ.
Шүлэг, яруу найргийн салбар яаж ийгээд эргэн сэргэдэг дээ, болно доо гэж бодоод орхиё гэхэд Монголын утга зохиолын гэж явж байгаа бусад салбарт нь гарч байгаа бүтээл, туурвил нүдний гэм шиг ховор болжээ. Ховор гэхээсээ илүүтэй бараг байхгүй. Үргэлжилсэн үг дундаа өгүүллэг, тууж, роман, хүүхдийн зохиол, кино, жүжгийн зохиол гээд тусдаа оршиж, байх ёстой утга зохиолын төрлүүд үгүй болжээ. Үгүй ядахнаа болсон, болоогүй шүлэг бичиж байгаа хүмүүс нь бусад төрөлдөө хуваагдаж, хариуцсан төрөл, салбарынхаа ном, зохиолыг бүтээж, туурвия гэхнээ чадал, чансаа нь хүрдэггүй гэнэ. Уншигчдын нүдийг хуурч, хүний бичсэнээс хулгай хийж, хуулж бичдэг зохиолч, яруу найрагч "сэтэртэн"-үүдээс болсон, болоогүй эвлүүлсэн шүлэг гэхээс түмэнд хүрч, түүхэнд үлдэх бүтээл хүлээгээд нэмэргүй юм байна.
Амьдралаа зөвхөн бүтээхэд зориулсан ч хүссэнээ бүтээгээгүй, бүтээсэн нь цаг хугацаа эрхэнд шалгарч үлдэж чадаагүй монгол шүлэгч, бичээч бишгүй бий. Тэр бүхэнд бичихийн төлөө амьдарч, сайныг, сайхныг бүтээх гэж явжээ. Магад түүний хүчинд ч тэр үеийн уншигчид бариад авах уншууртай ном, бүтээлтэй, уншсаныхаа дараа мэдэрч үлдэх, хүнд ярих сайхан зүйлтэй үлддэг байсан байх. Харин одоо сайхан гэхээс саар нь илүү болжээ.
| ШҮЛЭГ УНШИЖ, ШҮЛСЭЭ ҮСЧҮҮЛСЭН ХЭДЭН ЯРУУ НАЙРАГЧААС ӨӨР ГАВИХ ЮМГҮЙ БОЛЖ ДЭЭ, МОНГОЛЫН УТГА ЗОХИОЛ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |