Америкийн нэрт яруу найрагч Билли Коллинсийн шүлгүүдээс орчуулагч, яруу найрагч Г.Лхагвадуламын орчуулгаар хүргэж байна.
Орчуулагч Г.Лхагвадулам нь Хятадын цагаач ажилчдын “Төмөр сар” яруу найргийн түүвэр, “гудамжны хаан” гэгддэг яруу найрагч Чарльз Буковскийн “Ийм номонд нэр өгөөд яах вэ”, Америкийн яруу найрагч Эмили Дикинсоны шүлгийн түүврийн "Орчлонд илгээх захидал" нэрээр, Альбер Камюгийн "Хөндлөнгийн хүн", Эрнст Ханс Гомбрихын "Дэлхийн бяцхан түүх, Федерико Феллинигийн намтар, дурсамжийн "Зүүд бол цорын ганц бодит зүйл" зэрэг ном, бүтээл хөрвүүлж, уншигчдын хүртээл болгосон монгол хэлтний уран зохиолын орчуулгын төрөлд хэдийнэ байр сууриа олоод буй чадварлаг орчуулагчдын нэг билээ. Тэрбээр “Эргэлт” сэтгүүлийн хоёр дахь дугаарт зориулж, Америкийн яруу найрагч Билли Коллинсийн шүлгийн түүврээс онцлох таван шүлгийг хөрвүүлж өгсөн юм.
1941 онд мэндэлсэн, өдгөө 82 насыг зооглож байгаа Билли Коллинсийг Америкийн хамгийн алдартай найрагч хэмээн өргөмжлөх нь олонтаа. Түүний шүлгүүд үнэхээрийн шинэлэг, сэтгэл сэргэм. Амьдралын аар саархан юмсыг өвөрмөц хошигнол шингээн, урьдчилан тааварлашгүй уран сэтгэмж бүхий эгэл жир ярианы хэлээр бичдэг. Идэж уух, гэрээ цэвэрлэх, өрөөгөөр холхих тухай бичихдээ л тэр өөр бас бус зүйлийн тухай егөөдөж амжсан байх нь бий. Коллинсийн шүлгүүд сюрреализмын хялбарчилсан хэлбэр төдийгүй төсөөлөл, хийсвэр байдлыг бидний амьдрал руу ойртуулж өгсөн мэт санагдана. Тэгээд ч шүлэг гэдэг хэн ч амнаасаа унагах аргагүй эрхэм дээд үг, эсвэл хүрч мэдрэхийн аргагүй холхи алсын зүйл байх албагүй биз дээ.
ЯРУУ НАЙРГИЙН УДИРТГАЛ
Шүлгийг өнгөт дуран шиг
гэрэл өөд хандуул,
эсвэл үүрэнд нь чихээ наа гэж
хүмүүсээс хүсдэг, би.
Шүлэг дотор хулгана тавиад
сүлжин сүлжсээр замаа олохыг нь хар гэж;
урт хонгил, саруул өрөөгөөр нь холхингоо
унтраалга эрж ханыг нь тэмтэр гэж захидаг.
Шүлгэн далайн
толион дээгүүр гулсаж,
эрэг дээрх зохиогчийн нэр лүү
элгэмсүүхэн далла гэж гуйдаг.
Харамсалтай нь тэдний ганц хүсэх нь
шүлгийг сандалтай хүлээд эрүүдэх,
утгыг нь олох гэж
урт хоолойгоор ороолгох.

Бодлер таныг ах шигээ санадаг байсан.
Филдинг таныг хэдэн догол мөр өнгөрөөд л
номоо тас хаачих вий гэхдээ
байсгээд л тан руу орилдог байсан.
Одоо харин энэ олон үгийн үүдэнд
чих тавин зогсоо сүнс адил таныг,
дуугүй, хар бараан сүүдэр адил таныг
би ахин нэгэнтээ дуудаж байна.
Поуп таныг бичгийн өрөөндөө урин залж,
арьс ширэн гадартай “Овид”-оо үзүүлсэн.
Теннисон танд далангаар хүрээлэгдсэн цэцэрлэгийн
оньс түгжээг мулталж өгсөн.
Иейтстэй цуг та дор хөвөх үүлсэд нөмөрлүүлэн
хугархай лийрийн моддыг түшиж зогссон.
Гэвч та одоо энд надтай хамт байна.
Дэлгээтэй хуудасны нүд алдам талд
нуугдах булан тохой, халхлах цэцэг навчгүй,
ард эгнэх сэхээтнүүд ч үгүй,
бидэн рүү чулуудах хүнд нөмрөг адил
ёс зүйн дээд чанар ч үгүйгээр
та надтай хамт байна.
Түрхэн зуурын бидний учрал
үүх түүхийн өрөөсөн нүдэнд ч өртөхөөргүй
тийм санаандгүй юм.
Та миний өглөөхөн банкинд ч юм уу, шууданд
хаалгыг нь барьж өгсөн хэн нэгэн ч юм уу,
надад цоохор загас боож өгсөн хүн сэн ч билүү.
Магадгүй та надтай гудамжинд зөрсөн нэгэн, эсвээс
араас ирж буй машины жолооч биз.
Урд шилэн дээр тань нар гялсхийхүй
урдах жижигхэн толиндоо би таныг ажна.
Тэгээд ихэр минь, цуурай минь болсон таныг
бидний цугтаа туулахаас аргагүй болсон урт замын
гэнэтийн эргэлтээр явж орохыг,
харцнаас минь алдуурахыг би дуугүйхэн ширтэнэ.
Хамгийн энгийн аргыг мэдэж байна уу?
Хоёр гараа зөрүүлэн энгэр цээжээ баглаваас
хойноосоо чи хэн нэгэнд энхрийлүүлж байх шиг харагдана.
Хуруу гар нь цамцны чинь захаар наадаж,
хумсных нь зөөлөн үзүүр хүзүүг чинь шүргэн алдана.
Харин урдаасаа бол огт өөр түүх л дээ.
Хоёр тохойгоо нийлүүлж, нүүр амаа үрчилзүүлж,
хэзээ ч байгаагүйгээрээ чи ганцаардаж үзэгдэнэ.
Хамгийн чангаар тэврэх номхруулах цамцтай болохоор
хэмжээс авах оёдолчныг хүлээж байгаа гэвэл чинь
хэн ч үнэмшиж мэднэ.

Бидэнд ердөө арвандөрвөн мөр, одоо ингээд арвангурван мөр,
үүний дараа бүр арванхоёрхон мөр л хэрэгтэй байна.
Хайрын догшин шуургат тэнгисийн уснаа бяцхан хөлгөө тавихад шүү,
харин одоо ингээд эгнүүлсэн шош шиг аравхан мөр л үлдлээ.
Анхдугаар Элизабетийн үеийн үг хэлийг ойлгодог нэгэн
аялгуулж нарийн хэмнэлтэй бич гэхгүй бол,
загалмайд Есүсийг хадсан зураг болгоны тоогоор
заавал сүүл, толгой холбо гэхгүй л бол ингээд урсчих нь байна.
Хамаг бүхэн шийдэгдэх сүүлийн зургаан мөр лүү
хөтлөгдөж орохоосоо өмнө харин энд түр азнана уу.
Энд л хүсэл тэмүүлэл, сэтгэлийн шаналан үгүй болно,
энхрий Лаура энд л Петраркийг “Үзгээ тавь” хэмээгээд
дундад зууны үеийн этгээд хачин урт оймсоо тайлж,
дэнгийн гэрлээ үлээчхээд сая нэг орондоо орно.
Оройн хоолны дараа сан.
Ширээний цаад талаас чи надтай
юуны ч юм тухай, бас
тэр өдөр харсан тайгын нохой,
өөрт таалагдсан дууныхаа тухай ярьж байсан сан.
Харин би
нүцгэн мөрийг чинь давуулан
гал тогооны тавиур дээрх
жижигхэн, улбар шар өнгийн
цахилгаан шош бутлагчийн дэргэдэх
гурван жүржийг;
цаана нь цуу, тосны
шилэн цагаан савны дэргэд байх
өөр нэг жүржийг ширтсэн сэн.
Тэр бүхэн
санаандгүй нэгэн натюрмортод хувираад
чиний үг яриа хийгээд инээмсэглэл,
үйл хөдлөл хийгээд хундагалах дарсны чинь ардах
өнгө өнгийн дэвсгэр болсон.
Мөрний чинь нуман хэсэг
дотор минь зурагдан амилах нь,
гавлын минь ханан дээр
өнгө орон тодрох нь мэдрэгдэхтэй хамт
дуу хоолойны чинь өнгө
зурсхийн агаарт нэг хөөрч ирснээ
доош салдасхийн буух нь,
мөнөөх гурван ширхэг жүрж
эгээ огторгуйн хананд
одод хадагдсан байдаг гэгддэгчлэн
гал тогооны тавиур дээр
орхигдон хоцрох нь ч мэдэгдсэн сэн.
Тэгтэл гэнэтхэн тэр л агшны араас
улиран одсон бүх л агшин хормууд,
тэр л агшны урдаас
айсуй бүх л агшин хормууд
ар араасээ эгнэн жагсаж;
хоёр нүдний ардах
холхи харанхуйн тийш
цуварч оддог сая сая хормоос
ганц тэр л агшныг би атган авч,
аварч үлдлээ гэсэн итгэл төрсөн сөн.
Тэр жил хэдэн он байсныг,
нэрийнхээ ардах илүү нэрийг,
мөнгө цаасны утга учрыг
хэдийнээ умартжээ, би.
Гэсэн ч хоёр биеийнхээ өдөр бүр
өөд уруугүй алхдаг
хаант бяцхан улсынхаа
дурсгалын тэр л жижигхэн зоосыг
халаасандаа одоо ч нандигнан хадгалнам.

| “ШҮЛЭГ ДОТОР ХУЛГАНА ТАВИАД...” БУЮУ БИЛЛИ КОЛЛИНСИЙН ТАВАН ШҮЛЭГ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |