Сербийн зохиолч, яруу найрагч Милорад Павичийн “Сүнснүүд сүүлчийн удаа умбайхуй” өгүүллэгийг орчуулагч Ц.Цэнгэлийн орчуулгаар хүргэж байна.
Нарны сүүдрийн сацуу бас сарны ч сүүдэр гэж байдаг буюу сарны гэрэл ховор, бараг л жилдээ ганц удаа хурдаг газар байдгийг, Рүүзвелтийн буюу Шинэ, Жүүдүүдийн, Белградыг Чөлөөлөгчдийн болон Францын гэх оршуулгын дөрвөн газрын дэргэдүүр Дунай руу урууддаг тэр гудамжинд нэг тийм газар байдгийг мэдэх хүн тун цөөхөн. Хожим энэ тухайгаа “Жагубица” буурчийн газар хөтөч нарт ярьсан Омица энэ сүүдэрт, 4 тоот байшингийн ард хоёр дахь удаагаа нуугдаж байв. Тэнд сарын хорин долоо дахь өдөр бөхөж байсан агаад могойн арьс мэт хуурай боловч даашинзны нь суга хэсэгт хатаж амжаагүй байгаа гурав дахь хөлс л шивхэрч байлаа. Сүнснүүд сүүлчийн удаа умбадаг бүрлээчдийг дурсах өдрийн урьдах аравдугаар сарын 19.
Дагууд нь цэцэг, цэцгэн эрхи хийгээд зул лаа бүхүй авсаархан байшингууд уваж цуван шаваастай, эхэнд дурдсан мөнөөх Рүүзвэлтийн гудамж бээр нэгдүгээр давхрыг нь эзлэн эгнэсэн оршуулгын эд зүйлс зардаг мухлагууд болоод арынх нь хашаанд байдаг тэдний урлангууд дундуур хэрэн сүлжисээр хэдэн арван жил болж буй бөлгөө. Ийм нэгэн бяцхан дэлгүүрийн эзэгтэй Ивана Цветич 1929 оноос хойш өөрийн 4 тоот байшиндаа ахуй амьжиргаагаа залгуулж, харин Омицагийн сая олж мэдсэнээр, эцээхэн хүч зарж байж олон жил хурааж хуримтлуулсан дукатаа хаалган цаадах бижигхэн байшин дахь сэрүүлэгтэй цаган дотроо нуудаг байжээ. Ивана Цветич үзэх царайн дээрх өнчин ганц хамар шиг гон бие; ганцаараа л идэж ууж, ганц биедээ халбага наашлуураа дөхүүлж, нэгэнтээ үстэй толгойгоо тавагтай шөлөндөө дүрсэн нь ч нэг бус. Өндөгнүүдээ ч давслах завгүй их ажилтай үедээ зарим заримдаа туслуулдаг тэнэмэл эрийг эс тооцвол тэрбээр шөнө дөл болтол аанай л борви бохисхийхгүй гав ганцаараа.

Ивана Цветичийн тухай элдэв яриа ханатлаа сонссон Омица харанхуйн хар бялуун дотроосоо хоёр дахь оройгоо эмгэнийг ажин, урланд байгаа, дукат зоосыг чаг-чаг тоолох цаганд хүрэх сиймхийг л хүлээж суулаа. Тэрбээр шүдээ хавируулахгүй гэж захнаасаа тас зуух агаад гурван өдөр болсон шорвог хөлстэй гэзэг нь загатнаад болох биш ч эрүүгээ цээжиндээ наагаад огт хөдлөхгүй. Мөн амьсгал ч эс авна. Раковицаас гарсан трамвайн зам Карабурма болон Панчевын гүүр ордог ердийн зам руу шилждэг энд, падан шахуу харанхуйд улс амьтан гэж бөгс эргэх зайгүй, бусдын хуруунууд дээр гичгэчин байж эмийн сан хүрчихээр байсан тул Омица бээр хэрэв хэрүүл шуугиан дэгдээд золгүй тохиолоор эргэн тойрны нь харанхуйд гэрэл тусчих юм бол өөрийг нь далдлах харуй бүрий хийгээд шахцалдаан л гагц найдаж байлаа. Омица өөрөө төдийгүй, мөн дотор нь оволзож асан шаналан ч бас ажиглаж асан авч энэ дөрвөн нүд ажлын урт бошинзтой, тэр жилийн анхны “загасан” цас дүүрэн нүд гарган хоёрын хоёр орой байшин, зоорь хоёрынхоо дунд явах хөгшин авгайн алхах гишгэх бүрийг зажлалгүй залгиж байлаа.
Эмгэний эрүүн дээр үс ургаж эхэлсэн, - Омицад тэр нь харагдаад байх, - явахдаа баруун гараа нөгөөгөөсөө илүүтэй савчих нь тэр гар нь солгойгоосоо хүнд аятай. Хэрэг дээрээ эмгэний зүүн хөл доголон тул тэрбээр ойр орчныхоо шөнийг ийнхүү арчих аж. Эмгэн яг сая зоориноосоо хоёр дугуй шар юм - нэг нь лааны тос, нөгөө нь бяслаг сугавчилсан гарч ирсэн бөгөөд төмөр зуухны галыг сэргээгээд зуухны амыг онгорхой орхих мөрт хаалгаа хаасан тул Омица сэрүүлэгтэй цагтай өрөөг одоо цонхоор нь бүтэн харж болох болов. Яг л дэнлүүн дотор байгаа шиг үзэгдэх.
Эмгэн гал дээр хоёр зэс тогоо тавьж, авчирсан хоёр дугуйн нэгийг авч хугачин нэг тогоонд, дараа нь нөгөө дугуйг хэмхчин хоёр дахь тогоонд хийв. Хоёр тогоон дахь юм хайлан бургилж эхэлмэгц бяслаг, лааны тосны үнэр ханхийх зэрэгцээд тэрбээр эхний тогоонд талх үйрүүлж хийгээд хутга авав. Тэгэхэд нь өлөн байсан Омица: Хараач ээ, арааны шүлс барагдлаа шүү дээ! хэмээн бодсон агаад эмгэн харин ноосон утасны хонгорцог авч хэсэг юүж таслаад шүдээрээ зангидан гогцоо хийж эхлэв. Дараа нь тэнхлэгээр нь адарт тулгасан том модон дугуй руу эргэв. Ирмэгт нь дэгээнүүд зоосон дугуйг аажим эргүүлэнгээ утаснуудаа гогдож дуусаад зутантай зэс тогооноос таваглаж, пял тавагтайгаа дугуйн дээрээ тавьчихав.

Тэгээд дэгээ болгоноос утсыг гогдож мөнөөх голоо нөгөө тогоотой лааны тосноос дагуулан гоожуулах. Дугуйн дээрх таваг тойрсоор өмнө нь ирэх үед эмгэн том халбагаар зутангаас хутгаж амандаа хийх мөрт өөр нэг том халбагаар нөгөө тогооноос лааны тос хутгаж аван лаанууд дээрээ давхарлуулан түрхсээр. Энэ бүхнийг хийж дуусаад тэрбээр тос нь царцсан голнуудыг авч нөгөө талаас нь дугуйн ирмэгийн мөнөөх дэгээнүүдэд тогтоон мөн л тосоо гоожуулах ба дараа нь бэлэн болсон лаануудаа ширээн дээгүүр өнхрүүлснээ шинээр лааны тос хайлуулахаар галаа өрдөх гэж зуух руу очив. Гэтэл модгүй болжээ. Эмгэн гадагшаа гармагцаа Омицаг арайтай л дайрчихсангүйд Омица золтой л хашхирчихсангүй амжиж бултаад загасны яс шиг өргөстэй сарнайн бутан дунд нуугдаж амжив. Эмгэн сүхээ гадаа мартаж орхихыг харанхуй хийгээд харлаж бохирдсон цасан хөөсөнцөр дундаас Омица харжээ. Шөнө бээр тайтгарч тавиран аль ч талаасаа бууралтаж эхлээгүй асан ч цас болоод гудамны бүүдгэр гэрэл бүсгүйг шавдуулахад хүргэв.
Тэрбээр сүхийг гартаа чанга атган, босгонд тээглэх вий гэхдээ гутлаа тайлаад дотогш орж, эмгэний ар дагзанд буулгах яг энэ агшинд эмгэн тавагтай руугаа тонгойж таарсан учир сүх дагзанд нь бус чихэн дээр нь буужээ. Эмгэн ямар ч дуу гаргалгүй эргэснээ Омицагийн гарыг гаргуулаар тэгнэснээ гэдэс рүү нь мөргөв. Бүсгүй хашхирчихгүйг хичээн унахдаа эмгэнийг дээрээсээ татаад унагачихаж. Тэр хоёр нэгэн эгшнээ харц тулгарч, дараа нь эмгэн өндийгөөд бүсгүйн дотоожийг шалмаг гэгч нь шувт татчихав. Тэгснээ хормогчин дороосоо дагууд нь шөрмөс хөвчирсөн, үзүүртээ хөхөлбөр мөөг бүхий асар том эрхтэн гаргаад ирэх нь тэр. Энэ бол ерөөсөө эмэгтэй хүн биш гэдгийг Омица ухаарч амжаагүй байтал үл таних эр аль хэдийн дотор нь ороод биеийнхээ жин болоод насныхаа хүндээр дороо тэрийлгээд өдгөө ямар ч дуу чимээ гаргалгүй шүүн шагшин байлаа. Танихгүй эрийн шөрмөс дотор нь эгээ л зүрх аятай цохилон, өдөр болоод шөнүүд хуваагддаг тэр заагт, хаа нэгтээ гүнээс гүнд халуун лааны тос өөр рүү нь дусалж байхыг тэр мэдрэв.
Дараа нь танихгүй эр босч гал дээрээс зутантай пял авснаа түүн рүү сарвайв. Бүсгүй нүдээ үсээрээ халхлан байж:
-Чамайг хэн гэдэг юм? - гэж асуув.
-Иван, Пётр, Дамиан. Түүний дуу хоолой яг л атгасан элс нэвт сонстож байгаа шиг хяхтнах аж. Бүсгүй:
-Чи гурван нэртэй юм уу? -гээд инээв. Тэгмэгц бүсгүйд өрөө нь нарийсчихсан мэт, өрөөний хаалга нэг хананаасаа нөгөө хананд оччихсон, тал талаас нь бүлээн оргиулж, загатнасан бие нь цатгалдан сулбайж, цусаа юүлж байх шиг санагджээ. Тэгээд мөнөөх эрийг хажуугаар нь дахин орж хэвтэхүйд бүсгүйд тэгэхэд ч, хоёр дахь, гурав дахь удаад ч сайхан байлаа.
Бүсгүй нойрондоо дийлдэхийн өмнөтэйд “Энэ нээрээгээсээ гурван нэртэй юм байна” хэмээн боджээ. Тэгээд өөрөө гурван өдрөөр урьтаж үхнэ гэдэгтээ харамссан ч үгүй, эм хүйстэн бол хэдий чинээ их баяр баясгалан амсана, төдий чинээгээрээ дутуу амьдрах тавилантай шүү дээ...

Харин танихгүй эр бүсгүйг зугтчих вий гэсэндээ хөлийг нь хөлөөрөө хавчиж, тэд тийн шөнийг хамт өнгөрөөжээ. Үүр хаяарах үеэр эр гурван лаа авч, тэр хоёрын хацар нүүрийг час час хийлгэх жаварт гаргав. Тэгээд бүсгүйн гарыг чанга атган хоёул оршуулгын газрын зүг гудамж даган явлаа. Тэд хажуу хаалгаар нь орж, мөнөөх эр юу ч юм суулгаж байгаа аятай гурван лаагаа газарт хатгамагц мөнөөх гурван лаан дээр гэгээн өдөр гэрэлтэх шиг голын аль нэгтэйгээс гялбалзан, цас цайран туяарч, харин шөнө бууралтан, орох цасан ширхэгүүд улаа бутарч, уяа гинжиндээрээ гэлтэй улиан хуцаан дээрээ хэвтээ ноход цөм гүн нойронд зэрэг автжихуй. Омица, танихгүй эр хоёр бие биеэдээ нэгэнтээ хармагц эрэгтэй бүсгүйн гарыг тавиад эмэгтэй хүнийх шиг дуугаар:
-Өглөөний мэнд! - гэв.
Бүсгүй түүнийг үнсээд явахаар эргэх агшинд танихгүй эр байгаагүй шиг, үнэн хэрэгтээ энэ нь Ивана Цветич байсан санагдсан даруйд цус алдаж буйгаа мэдэрч, энэ бол тэр эрээс болсон гэдгийг бүсгүй мэдэж байлаа.
Тэгмэгц харц нь түүний гурван лаа бүхий овгор шороон дээр тусахад уншсан нэрс нь: Иван. Пётр. Дамиан.
Орчуулагч Ц.Цэнгэл
| МИЛОРАД ПАВИЧИЙН “СҮНСНҮҮД СҮҮЛЧИЙН УДАА УМБАХУЙ” ӨГҮҮЛЛЭГ |
|
ЭМЯ, ЗӨСҮТ ХАМТРАН ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНИЙ АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-26 16:07:50
Б.Чимэддорж: Гарц, гармын стандартын хэрэгжилтэд санхүүжилт чухал
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |