Өнөөдөр Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсен нь Оденсе хотноо төрсөн билээ. Тэр бол хүүхэд багачуудын төсөөллийн орон зай, ёс суртахуун, хүмүүжил, ид шидийн оромж, гайхалтай ертөнцийг урлагч гэдгийг уншигч бүр андахгүй. “Нугасны муухай дэгдээхэй”, “Эрхэлхэг тулгалган цэрэг”, “Шүдэнз зардаг охин” зэргээс авахуулаад олон олон гайхамшигт үлгэрүүдийг нь дэлхийн өнцөг булан бүрт бяцхан зүрхнүүд шимтэн уншдаг. Тиймээс эл өдрийн дэлхийн хүүхдийн номын өдөр болгон зарласан билээ.
Харин уг нийтлэлдээ Монголын хүүхдийн зохиолч, зураач нарын бүтээсэн хүүхдийн зурагт номын онцлох таван бүтээлийн тухай хүргэж байна.
“Монголын нууц товчоон” бол монголчуудын үнэт өв юм. Тиймээс хүүхэд залуусыг заавал унших, мэдэх ёстой гэдэг. Харамсалтай нь эх зохиол нь уншихад тун хэцүү үг хэллэгтэй тул хүүхдүүд залхах, ойлгохгүйгээр шууд цээжлэх хандлагатай байдаг шүү дээ. Иймд хүүхдийн үг хэллэгээр бичигдсэн, хүүхдийн сонирхолд нийцсэн хялбаршуулсан хувилбарыг (товчлол, хураангуйлал биш) ийнхүү уншигчдад хүргэсэн нь нэн олзуурхууштай.

Тус хувилбарыг бүтээсэн хүүхдийн “Жангар” редакцийн хамт олны зүгээс “Хүүхэд аав ээжтэйгээ л хамт ном унших дуртай байдаг учраас хүүхдийнхээ хэрхэн хүлээн авч байгааг болон эрэлт хэрэгцээнд нь нийцэж буй эсэхийг бидэнд уламжилбал туйлаас баярлах болно. Энэхүү бүтээл хүүхэд залуусыг ёс уламжлалаа сонирхон судлах, цаашлаад “Монголын нууц товчоон” төдийгүй ардын тодотголтой зохиол бүтээлийг эх хувиар нь унших хүсэл тэмүүлэлд хөтлөг ээ” хэмээн номын өмнөтгөлд дурдсан байна.
Номын зохиогчоор Б.Батцэцэг ажиллаж, зургийг Б.Төрмөнх бүтээжээ.
Монсудар хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакциас “Монгол үлгэр – Зурагт ном” төслийн хүрээнд уншигчдад зориулан монгол үлгэрүүдийг зурагт ном болгон цувралаар хэвлүүлж буй билээ. Ингэхдээ үлгэрийн зарим нь агуулгыг өөрчилж, хүүхдийн насны онцлогоос шалтгаалан сэтгэхүйд нь зориулан шинээр зохиомжлон уншигчдад барьж байгаа юм.

Тус цувралын “Тэмээ эврээ алдсан нь” зурагт ном нь зохиомж болоод алгуулгын хувьд ч эх хувилбараас илүү өргөн, хүүхдийн сэтгэхүйд төсөөллийн анхи ондоо үр шимийг тарихуй бүтээл болжоо. Эрт дээр цагт амьтдын хурал болж тэд хаана, хаана амьдрахаа шийджээ. Энэ үед сайхан сэтгэлт тэмээний эврийг буга мэхэлж авдаг. Мөн үүнээс гадна тэмээ моринд сүүлээ алддаг тухайд үлгэрт гардгаас өөрөөр зохиомжлон үзүүлсэн нь буй.
Тэдгээр амьтдыг Б.Гантулга зураач монголчуудын ахуй амьдрал, хувцасны соёлтой уялдуулахаас уламжлалт үндэсний хувцсаар гоёсон бэлгэдэлт дүрүүдэд тохируулан урласан нь бяцхан уншигчдын анхаарлыг эрхгүй татах болов уу.
Хүүхдийн номын зураач Л.Нямдоржийн өөрөө зохиолыг нь бичсэн тус зурагт ном нь нэр шигээ “бяцхаааан” бус билээ.

Хотод ирчхээд зэргэлдээ суурин газарт амьдардаг эмээгээ санахдаа яг л өөрийн бяцхан нүдээр харж, сэтгэж буй бүхнээ чөлөөтэй өгүүлнэ. Эмээ хотод төөрчих гээд байдаг тул энгэрийнхээ халаасанд авч явдаг гэх эхлэлийг жижигхэн текстээс л хүүхдийн төсөөлөл, хайр энэрлийг мэдэрч болох юм. Эмээ нь хөдөө, цэцгэнд амьдардаг тул түүнээс үргэлж цэцэг ханхалж байдаг гэх. Үүнээс гадна номын зургууд нь яг л зохиолын агуулга шигээ баялагаас гадна өнгөний зохиомжууд нь олон сонголтгүй. Ердөө л улбар, шар, хар, улаан голчилсон өнгө, нарийн зураасын аргаар бүтээсэн нь хүүгийн төсөөллийн орон зайнд орших зүйлс эмээтэй нь ямагт холбогддог болохыг илтгэх мэт санагдана.
Уг номын “Тагтаа паблишинг” хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ.
“1001 шөнийн үлгэр”-ийг хүүхэд унших нь хэр зохимжтой вэ? Сонгомол эх хувилбарт нь хүндхэн хүчирхийллийн үйл явдлууд, янаг амрагийн учрал ихээр гардаг. Харин алхам тутмаас нь ид шид биежих, хоорондоо сүлжилдсэн амтат үлгэрүүдийг хүүхэд сонирхох нь мэдээж. Энэ номын тухайд анх хэрхэн зохиогдсон нь нууц. Гэхдээ энэ нь бичиж буй зүйлд минь авцалдахгүй ч гэлээ хүүхэд нууцлаг зүйлст л дуртай байдаг. Тиймээс “1001 нэгэн шөнийн үлгэр”-ийг хүүхдэд зориулсан хувилбараар хэвлэх чухамхуу зөв сонголт болж таарна. Ах дүү Гриммийн үлгэрүүд зуун дамжин түгсээр одоог хүртэл дэлхий дахинаар уншигдсаар байгаагийн хамгийн гол нууц нь сонгомол эхийг хэсэгчлэн задалж, хүүхдийн насны ангилалаар хэвлэж тараасанд оршино. Гол нь энэхүү ажлыг хийсэн ямарч хүн сонгомол эхийн гол утга агуулгыг эвдээгүй гэдэгт хамаг учир бий.

Хүүхдэд зориулсан хувилбарын эхний үлгэр нь “Загасчин бирд хоёр” бөгөөд хорон санаат бирдээс өвгөн амиа аврахын тулд сонирхолтой үлгэр өгүүлснээр ном эхэлнэ. Мэдээж үлгэр доторх үлгэр гэдгийг уншигчид ойлгож буй биз ээ. Харин төгсгөлийг нь мөн “Худалдаачин бирд хоёрын үлгэр”-ээр хашиж өгчээ. Ийнхүү эх хувилбарт өгүүлэгдэх үлгэрийн дарааллыг сольсон ч утга агуулгад нь өөрчлөлт гарсангүй. Харин ч үлгэрүүдийн доторх зохиомжийг нарийн ажигласнаар тус номыг зохиогч Б.Чанагнянгар хоёр бирд, хоёр өвгөний тус тусын боловч ойролцоо үйл явдал бүхий үлгэрүүдээр анхаарал татаж чадах, хүүхдэд илүү ойлгомжтой хэлбэрээр уншигдах боломж бүхий нэгэн сонирхолтой хувилбарыг бүтээжээ.
“Тагтаа” хэвлэлийн газрын редактор, зохиолч, яруу найрагч Ц.Дэлгэрмаагийн бүтээл. Өөрт тохиолдсон үнэн түүхийг уран яруу, баялаг хэлээр туурвижээ. Зуны амралтаараа хөдөөг зорин, өвөө эмээгийндээ очсон Бархас охин өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй үүрдийн сайн найзтайгаа учирна. Тэд хамтдаа тоглон наадаж, ханиндаа аюулыг давж, өсөн торних явцдаа онгон байгалийн зэрлэг амьтан, оюун ухаант хүн хоёрын дундах хамгийн үнэнч нөхөрлөлийг бий болгоно.

Зохиолч уг номынхоо тухайд “Надад л тохиолдсон явдал. Зохиол учраас жаахан уран сайхны үйл явдлууд нэмсэн байлгүй яахав. Аав минь нэг өдөр эхээсээ төөрсөн дэгдээхий олж ирээд бид хоёр хамтдаа тэжээж байсан юм. Уг зохиолдоо аавынхаа дүрийг урлаж, үг яриаг нь шингээж, амьд мэтээр оршоож үлдээхийг чухалчилсан” хэмээжээ.
Уртын дууны шуранхайг монголын тал нутгаас өртөөлүүлэн дэлхийн театр хүртэл эгшиглүүлсэн эрхэм бол Намжилын Норовбанзад билээ. Тэрээр Оросын Москва хотноо болсон дэлхийн оюутан, залуучуудын их наадамд "Сэрүүн сайхан хангай" хэмээх уртын дуугаа дуулж гурван алтан медаль хүртэж байв.

Энэхүү номд түүний дуунд дурлаж явсан бага насны өдрүүдээс эхлээд дэлхийн хургачин охин дэлхийн театрын тайзнаа гарсан амьдралын сэтгэл хөдөлгөм түүхийг намтар дээр нь тулгуурлаж, дахин зохиож бичсэн нь бий. Ингэхдээ зөвхөн дуутай холбоотой дурсамж, уртын дууны гайхамшигт чанарыг хүүхдүүдэд ойлгомжтой байдлаар хүүрнэсэн нь илт. Тиймээс уг бүтээлтэй танилцсаны дараа дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн уртын дуугаа дуулж сурах хүсэл эрмэлзэл бяцхан зүрхнүүдийн дунд гялсхийсэн оч бадруулах нь мэдээж.
"Монгол хүн" цувралын хоёр дахь нь болох уг номын зохиолчоор Б. Батцэцэг ажиллаж, зургийг Б.Гантулга урлажээ.
Б.АЛТАНХУЯГ
| ХҮҮХДИЙН ЗУРАГТ НОМООС ОНЦЛОХ ЗУРГААН БҮТЭЭЛ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |