Монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болсон морин хуураа өвлөн уламжлах, дээдлэн хөгжүүлэх, дэлгэрүүлэн түгээх зорилгоор Монгол улсын ардын жүжигчин Ц.Батчулууны санаачлагаар 1992 онд Морин хуурын чуулга байгуулагдаж, 1994 оны тавдугаар сарын 25-нд засгийн газрын 98-р тогтоолоор Улсын Филармонийн бүтэц бүрэлдэхүүнд “Морин хуурын чуулга” нэгдэж байжээ.
Дэлхийн болон Монголын хөгжмийн зэмсгүүдэд тулгуурлан, эх орондоо төдийгүй тив дэлхийд үндэсний урлагаа сурталчилан таниулж буй өвөрмөц дуугаралт, өнгө аястай энэхүү найрал хөгжим нь өдгөө 31 жилийн ойтойгоо золгож байна.

“Чингис Хаан” тэргүүн зэргийн одонг 2004 онд Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч Н.Багабанди санаачлан 2005 оноос олгож эхэлсэн ба энэ жил Монгол Улсын Соёлын элч “Морин Хуурын Чуулга”-д хүртээхээр болжээ.
Монгол өв соёл, бахархалыг түгээн дэлгэрүүлж буй Улсын Филармонийн Морин хуурын чуулгын хамт олон, үе үеийн уран бүтээлчдэд халуун баяр хүргэе.
.jpg)
Тэргүүн зэргийн “Чингис Хаан” одонг 2005 оноос эхлэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн /хуулийн этгээд/-д олгож эхэлсэн билээ.
Тэгвэл энэ жил энэхүү одонг Монгол улсын соёлын элч “Морин Хуурын Чуулга”-д хүртээхээр болжээ.
Морин хуурын чуулга нь байгуулагдсан цагаасаа эхлэн АНУ Нью Йоркийн “Карнеги Холл” НҮБ-ийн танхим, Францын ЮНЕСКО-ийн танхим, Австрийн Вена хотын Филармони, Австралийн Сидней хотын дуурийн театр, Франц улсын Версалийн хааны ордон зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй тайзнаа Монголын үндэсний бахархал, соёл урлагийг түгээн дэлгэрүүлж, сурталчилж ирсэн юм.
Морин хуурын чуулгыг 2022 онд Монгол улсын гадаад харилцаа, соёлын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж Гадаад Харилцааны яамнаас “Монгол Улсын Соёлын Элч”-р өргөмжилсөн юм.Тэргүүн зэргийн “Чингис Хаан” одонт Морин хуурын чуулгын Монгол өв соёл, язгуур урлаг, үндэсний бахархалаа түгээн дэлгэрүүлж буй их үйлсэд нь өнө их амжилтыг хүсэн ерөөе.

Монголчуудын эв санааны нэгдэл, Монгол хүний оюуны дархлаа, соёлын өв Морин хуур хөгжмөөр овоглосон “Морин Хуурын Чуулга”-д тэргүүн зэргийн “Чингис Хаан” одонг хүртээж буй явдал нь мэргэжлийн хөгжмийн байгууллага хийгээд тэдгээрийн уран бүтээлчдэд урам өгч, дэм болохуйц нэгэн чухал шийдвэр боллоо.
“Чингис хаан” одон нь Их эзэн Чингис хааны төрсөн өдрийг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн /хуулийн этгээд/-д олгодог хамгийн нэр хүндтэй шагнал юм.
Энэхүү одонг хамгийн анх 2005 онд Монгол улсын анхын ерөнхийлөгч П.Очирбат хүртэж байсан бол 2023 онд Улсын Филармонийн Морин хуурын чуулга хүртэж байна. Мөн уг шагналыг урлаг, соёлын салбараас хүртэж буй 5 дахь уран бүтээлч болж байгаагаараа онцлогтой юм.
Хоёр чавхдасаар лугшин
Хүслийн далайд умбана
Хорвоогийн хамаг явдлыг
Хоёрхон чавхдасаар ярьдаг
Хосгүй нэгэн овог
Азийн цээжинд нутагтай...
Морин хуурын чуулгын түүх соёлоо уламжлан үлдээх, түгээн дэлгэрүүлэх ариун үйлсэд нь сүүн цагаан цацал өргөн ерөөе.Дэлхий даяар тархан суугаа нийт Монголчууддаа Монгол бахархлын өдрийн баярын мэндийг хүргэе.
| Морин хуурын чуулгад “Чингис Хаан” одон хүртээлээ |
|
ЗӨӨВРИЙН БАРОКАМЕРЫН АШИГЛАЛТЫН СУРГАЛТ, ДАДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-08-21 10:22:05
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
2026-08-21 10:10:00
2026-08-21 08:42:21
Хөнгөн атлетикийн ахмад мастерууд дэлхийн аваргыг зорилоо
2026-08-21 07:36:35
НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Биате Транкманнтай уулзлаа
2026-08-21 07:20:00
Дэлхийн нүүдэлчдийн VI их наадамд оролцох тамирчдыг үдэн гаргах ёслол болов
2026-08-21 07:10:00
“UNCCD COP17”-гийн нээлттэй яриа хэлэлцүүлгийн эхний хуралдаан болов
2026-08-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өчүүхэн өвчин ирнэ
2026-08-21 06:00:00
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бернис Свартсыг хүлээн авч уулзлаа
2026-08-20 18:02:29
ЦАГААХАН СЭТГЭЛТЭЙ, ХОНГОРХОН НАЙЗ МИНЬ
2026-08-20 17:29:31
ЦЭЦЭГ ШИГ БҮСГҮЙ МИНИЙ ЭЭЖ
2026-08-20 17:23:50
Сангийн сайд З.Мэндсайхан: Бид нэмж зардал үүсгээгүй, харин ч батлагдсан төсвөөсөө танаж байна
2026-08-20 16:40:36
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна
2026-08-20 14:02:34
Хятадын Фу Жиан мужийн Худалдааны танхимын тэргүүнтэй уулзалт хийлээ
2026-08-20 12:44:10
У.Есүгэн өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медалийн болзол хангалаа
2026-08-20 12:17:15
Н.УЧРАЛ: Эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэхгүй гэх бодлого барьж байгаа
2026-08-20 12:08:41
Хөлөнбуйрт Хятад, Орос, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ
2026-08-20 11:58:23
Нарны эрчим хүчний халаалтын систем суурилуулсан айлд зочиллоо
2026-08-20 11:48:12
“BIB Discovery Energy” эрчим хүчний салбарт шинэ технологи нэвтрүүлж эхэлжээ
2026-08-20 11:42:03
Эх мазаалай бүхий “СОР17” сэдэвт дурсгалын марк гарлаа
2026-08-20 11:25:41
Кени Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хоёр талт уулзалт хийлээ
2026-08-20 11:15:33
“НОМАТЕК ЧАЛЛЕНЖ”-ийн шилдгээр шалгарсан багуудад шагнал гардуулав
2026-08-20 10:48:03
2026-08-20 10:32:00
Хятадын Засгийн газрын тэтгэлэгийг урилгыг 357 оюутан авлаа
2026-08-20 10:25:09
2026-08-20 07:58:26
Б.Өлзийбаяр “Дэлхийн шилдэг малчин” хэмээх шагналын эзэн боллоо
2026-08-20 07:48:14
Б.Азжаргал “Equipped powerlifting” ДАШТ-ээс 1 алт, 3 хүрэл медаль хүртжээ
2026-08-20 07:33:02
Б.Эрдэнэбулган, Б.Энгүүн нар шорт трекийн Азийн цомоос мөнгөн медаль хүртэв
2026-08-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-08-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |