Энэ удаагийн "Оюунт Монгол" буландаа "Өнөөдөр", Самади" зэрэг үзэсгэлэнгээ олонд дэлгэсэн контемпорари зураач Б.Баярцэнгэлийг урилаа. Тэрбээр өдгөө уран бүтээлээ туурвиж буй гадаадын онцлох зургаан уран бүтээлчийг нэрлэлээ.
"Сicadaa" хэмээх инстаграмаар өөрийн уран бүтээлээ туурвидаг визуал артист Нилаг онцолж байна. Түүний бүтээлүүд контемпорари уур амьсгалтай төдийгүй гол дүрүүдээ анхаарал татахуйц ойрхон байрлуулж, туслах дүрүүдтэй холбож, санаанд багтамгүй орчинд авчирдгаараа онцлог. Үүгээрээ ч үзэгчдийг сонирхолтой аялалд уриалан дууддаг гэхэд болно.
Коллаж, иллюстрашныг хослуулж визуал арт бүтээдэг сонирхолтой уран бүтээлч билээ.



Кики Смит бол баруунд нэр нь түгсэн алдартай эмэгтэй уран бүтээлч. Түүний бүтээлүүдээр барууны баячууд гангарч, мөн кино, зохиол, рекламд Кики смит хэмээх нэр дурдагдах нь олонтаа. Кикигийн бүтээлүүд олон зуун жилийн түүхтэй суурин соёлоос байгаль дэлхий, ан амьтдыг санагалзсан, хүмүүний дотоод дуудлага мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн график болон баримал, хавтгай баримлуудад нь эмэгтэй хүний зөөлөн мэдрэмжүүд гүн гүнзгий шингэсэн байдаг. Маш хөдөлмөрч, уйгагүй хүчирхэг энэхүү уран бүтээлчийг санал болгож байна.



Мексикийн уран бүтээлч Викториа Вилласана холимог техник, текстураар амин сүнсээ олж, сонирхолтой туршилтыг бүтээдэг уран бүтээлч юм. Хуучны гэрэл зургууд дээр өнгийн утсаар ажиллах нь ийм поп уур амьсгал авчирна гэж хэн санах билээ. Мексик төдийгүй дэлхий дахинаа эмэгтэй уран бүтээлчдийн муза болсон алдарт зураач Фрида Карлогийн зурган дээр олонтаа ажилласан нь анзаарагддаг. Түүнийг энэхүү арга барилаа трэнд болгож, мексик эмэгтэйн оргилуун хүчийг мэдэрч, бүтээлүүддээ нэмэлт шийдэл өгнө гэдэгт нь найдсаар байна.



Английн артист Дэмьен Херст. Энэ уран бүтээлч бол миний хувьд хамгийн галзуу хүн. Яаж урлаглаг галзуурч болдгийг, яаж эр зоригтой галзуу байхыг, эмнэлгийн эм хэрэгслийг бүгдийг нь үзэсгэлэнгийн зааланд нүүлгэчихсэн гавьяаг нь гайхахад багадна.Тэрбээр Английн нүүр царай болсон уран бүтээлч бөгөөд тасралтгүй ажиллаж, урлагаар спорт шиг л хичээллэдэг нэгэн. Бүтээлүүд нь хүчтэй мөртлөө хөндүүр, зоригтой атлаа эмзэг, хачин мэдрэмжүүдийг халуун, хүйтний туйл шиг цацаж байдаг юм.



Энэхүү уран бүтээлч Испани гаралтай ч Англид амьдарч, уран бүтээлээ туурвидаг. 2019 онд Английн Вестминстер гудамжны нэгэн жижиг галлерейд орсноор түүний гайхалтай давтагдашгүй бүтээлүүдтэй учирсан юм. Түүний модон дээрх хэвлэлүүд үнэхээр гайхалтай.
Модон дээр дахин давтагдашгүй агшин, хором, уур амьсгал, гоо сайхныг сэтгэл булаам үлдээж чаддаг, маш чадварлаг уран бүтээлч юм. Тэр бол гоо сайхан юм.




6. Mila Milena Bini
Баруун гэлтгүй Азид ч урлагийг амьдралд маш дөхөм, өдөр тутамдаа хэрэглэдэг болсон гэвэл болхи сонсогдохгүй байх. Яагаад гэвэл амьдралын сүнс нь урлаг, хайр хоёр мөн гэдэгт бат итгэдэг болжээ. Тиймээс ч хайрлах, урлах эрдэмд бид суралцсаар л байна. Энэхүү уран бүтээлчийн бүтээлийнх нь гол баатар зүгээр л "алим" гээд бод доо .Нэг алимаар юуг ч илэрхийлж болдог. Мөн хэчнээн тансаг гоо сайхныг төлөөлүүлж болдог, алиманд бүхнийг шингээж эсвэл бүхнээс салгаж харах гэх мэтээр олон талаас нь түүний бүтээлийг "уншиж" болно. Нүсэр биш атлаа жинтэй, мөн поп хэллэгүүд нь жингэнэсээр л, орчин үе ээ гэж....



| Б.БАЯРЦЭНГЭЛ: Орчин үеийн онцлох зургаан уран бүтээлч |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |