Сэтгүүлч, доктор Д.Отгонбаяр нэрт орчуулагч Н.Пүрэвдагва гуайн тухай, түүний Монголын театрт оруулсан хувь нэмрийг тодотгон тодруулсан "ТЕАРТ ЭРЭЛТТЭЙ ХҮН" ном гаргажээ.
Энэхүү номын редактороор СУИС-ийн ректор, доктор, профессор Э.Сонинтогос, СУИС-ийн ТУС-ийн захирал, доктор, профессор Д.Даваасүрэн нар ажиллажээ.
Номын өмнөтгөл болох редакторын үгт тус номын тухай "...Театр мэргэжлийн урлагийн байгууллагын хувьд үндэсний болон гадаадын сонгодог жүжгээр урын сангаа хэрхэн зузаатгаж ирсэн талаар уншаад зогсохгүй, Монголын театрын түүхийг зөвхөн 1931 оноор хязгаарлаж болохгүйн учир шалтгааныг энэ номоос та уншина. Бас театрын түүхийг зөвхөн найруулагч, жүжигчид зураачид бичдэггүй, физикч, орчуулагч ч бичилцдэг болохыг та энэ номоос мэдэж авна...Энэ номд орчуулагч, СУИС-ийн хүндэт профессор Н.Пүрэвдагвын Монголын театрын урын сангийн баяжилтад оруулсан хувь нэмрийн тухай бас өгүүлж байна. Орчуулагч амар ажил биш, тэр тусмаа жүжгийн зохиол орчуулах бүр амаргүй. Цаг хугацаа, газар орон, соёлын хүрээний хамаарал гэх мэт олон хүчин зүйлийн харилцан хамаарал дунд, тухайн зохиолыг жүжиг болгох найруулагч, жүжигчидтэй хүртэл хамтарч байж шийдэх ёстой олон асуудал урган гарч ирдэг талаар орчуулагчид дурдсан байдаг. Н.Пүрэвдагвын орчуулгын бүтээлийн онцлог энэ. Нөгөө гэвэл үргэлжилсэн үгийн зохиолоос, бүр дэлхийн сонгодгийг амлан авч, жүжгийн зохиол болгосон явдал юм. Энэ амаргүй, адармаатай ажлыг орчуулга гэх үү, зохиол гэх үү гэдэг асуулт ч гарч ирнэ. Ингэж үзвэл "Бүтэлгүй хайрын дууль буюу Анна Каренина" жүжгийн зохиол бол Н.Пүрэвдагвын зохиол мөн. Эндээс Толстойгоос, Гёте-гоос сэдэвлэсэн гэх тодотголтой Н.Пүрэвдагвын бүтээлийн жагсаалт цааш үргэлжилнэ..." гэсэн байна.


| "ТЕАТРТ ЭРЭЛТТЭЙ ХҮН" НОМООС ОНЦЛОХ ЭШЛЭЛ |
|
"Хүрэлбаатар хүү" 65 жилийн дараа уншигчдын гарт эргэн ирлээ
2026-10-26 00:07:30
ГОО УЛИРАЛД СААТАХ 5 ШАЛТГААН
2026-10-25 23:15:00
Г.Батчулуун “IPF World Masters”-ын “М2” ангилалд алтан медаль хүртжээ
2026-10-25 16:18:32
Г.Ганхуяг, Туркийн бөх Ибрахим Тигжид 5:3-аар хожигдлоо
2026-10-25 15:56:53
2026-10-25 15:01:45
Сапиевын тэмцээнээс А.Мөнгөнзул алт, Б.Аялгуу хүрэл медаль хүртэв
2026-10-25 14:45:25
Хятадын “Цайны Соёлын Ертөнц” Ховд аймагт боллоо
2026-10-25 14:10:04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Минск хотын дайчдын ялалтын хөшөөнд цэцэг өргөв
2026-10-25 13:54:25
Умард Европын орнуудад “Чингис хаан” үзэсгэлэнг гаргах үүдийн нээлээ
2026-10-25 10:22:59
2026-10-25 09:50:06
“Аюулгүй Сүлжээ” үе тэнгийн дээрэлхлийн эсрэг “KiVa” хөтөлбөрийг баталгаажуулав
2026-10-25 09:37:54
Ч.Бат-Отгон Азийн пара их наадмын VI байрт орлоо
2026-10-25 09:30:43
Чөлөөт бөхийн"АСТАНА-2026" дэлхий аварга сонгомол барилдаанаар эхэллээ
2026-10-25 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |