• Өнөөдөр 2024-05-04

"БИЧИХҮЙ" номоос онцлох 10 ЭШЛЭЛ

2024-04-12,   159

                Америкийн алдарт зохиолч Стивен Кингийн "Бичихүйн тухай" туурвилчийн намтрыг "Тагтаа" хэвлэлийн газрын орчуулагч Б.Баясгалан орчуулан уншигчдадаа хүргэсэн билээ. Эл номоос дараах 10 эшлэлийг онцлон хүргэж байна.

  • Зохиолч, хүүрнэлч болчих наад захын авьяастай олон хүн бий, харин тэдний авьяасыг хурцалж, ирлэж болно гэдэгт би итгэдэг. Эс бөгөөс ийм ном бичих гэж цагаа гарздахын хэрэг юун. Зохиолчийн зам замнал гэдэг бол чин хүсэл, тэмүүлэл, аз, багахан авьяас бүгд нийлж байж нэг юм болох, үе зааггүй үйл явц.

 

  • Хамаг л ур чадвараа дайчлан бичихийн тулд өөрийн гэсэн багажийн хайрцаг төхөөрч авагтун. Тэгээд дараа нь түүнийгээ үргэлж биедээ авч явж хүчрэх булчин шөрмөстэй болоорой гэж би чамд захья.
  • Бичихүйн тухайд бол үгсийн сан чинь чиний гол багаж юм. Энэ тохиолдолд өөрийнхөө үгсийн сангийн бүх үгийг харамлахгүйгээр, шүүж ялгахгүйгээр, баяр хөөртэйгээр баглаж болно.

  • Бичнэ гэдэг сайтар бодож, тунгаахын нэр. Хэрэв мастерын дипломын ажил чинь "Шанайя Твейнд би юуны учир татагддаг вэ" гэх зэрэг ахлах сургуулийнхны эсээнээс илүү цэгцтэй бичиж чадахгүй бол баларлаа л гэсэн үг шүү.

 

  • Зохиолч болъё гэвэл бүхнээс урьтан хоёр л үйлийг тулта нь хий. Их унш, их бич. Энэ хоёрыг тойрч гарах дөт зам гэж үгүй гэдгийг би ойлгосонБи хойрго уншигч хэдий ч  жилдээ хүүрнэл голлосон 70-80 ном  уншчихдаг л юм. Бичиж, туурвихад суралцах гэж биш, унших дуртайдаа л уншиж буй нь тэр. Тэгээд л үдэш оройг голдуу хөх сандалдаа шигдэж өнгөрүүлдэг.
  • Барагтайхан уншдаг, бүр уншдаг ч үгүй атлаа бичихээр зориглож, бичсэн юм хүмүүст таалагдана гэж би лав гайхаад бардаггүй юм. Уншлага гэдэг бол зохиолчийн бүтээлч амьдралын төв. Би хаа яваа газартаа ном авч явдаг. Биед ном явж байхад шагайж харах зай завсар хаанаас мундах вэ. Гол нь шимж уух, хөнтөрч орхихын аль алиныг нь сур.

  • Би нэг л ажлаад эхэлчихвэл зогсдоггүй, зайлшгүй шаардлага гарахгүй л бол хурдаа сааруулдаггүй хүн. Өдөр бүр л бичихгүй бол дүрүүд маань ой ухаанаас нэг нэгээрээ зуларч, бодит хүмүүс биш ёстой л зохиолын дүрүүд шиг санаж эхэлдэг сэн. Хүүрнэлийн маань ирж мохож, иш нь зэвэрч эхэлнэ. Зохиолын өрнөл өөрийн санаанаас алдуурч, айзам гишгэгдэл нь аяндаа доголдоод ирнэ шүү дээ. Хамгийн аймшигтай нь тархи толгойдоо цоо шинэ юм эргэлдүүлж явсан цолгиун сэтгэл минь бичихээ больчихвол аяндаа намжсаар нэг мэдэхэд бүрмөсөн унтарчихдаг юм.

 

  • Бичих нь яг ажил шиг мэдрэгдэнэ гэдэг олон зохиолчийн хувь үхэлтэй нүүр тулснаас өөрцгүй. Бичих явц гэмээнэ яг л тоглоом тоглож байгаа юм шиг аазгай хөдөлгөсөн, баяр хөөртэй үйл байсан үед л зохиолчийн гараас ямагт сайн бүтээл төрдөг. Би хэрэгтэй гэвэл хөрж, хөндийрсөн сэтгэлээр бичээд байж чадна. Гэхдээ яаж бодсон ч санаа шинэхэн, хүсэл зориг булгилж, буцалж байх үед л бичих нь илүү байдаг юм даа.
  • Би өдөрт дор хаяж 10 хуудас бичих дуртай. Багцаагаар 2000 үг юм уу даа. Энэ чинь гурван сард 180 мянган үг шүү дээ. Подхийсэн нэг ном болчихно. Өгүүлж буй түүх нь амттай, шинэ сэргэг байж чадвал уншигч баяртайгаар дотор нь живж орчих шиг хэмжээ. Заримдаа тэр арван хуудсыг ядах юмгүй шударчихна. Өглөөний арван нэг гуч гэхэд аль хэдийнэ ширээнийхээ араас өндийчихсөн, өрөөнөөсөө гарч энэ тэрийг аялуулаад, элэгний нухаш олсон харх шиг олсон амьтан зогсож байдаг билээ.

  • Бичих орон зайгаа төвхнүүлчхээд, хаалгаа дангинатал хааж авсан л бол бичиж туурвих өдөр тутмын зорилгоо сайтар тодорхойлох нь чухал. Амархан шантарчихгүйн тулд биеийн хүчний дасгал хийж эхэлж байгаа юм шиг харьцангуй хялбараас эхлэх нь зүйтэйЯах вэ, дөнгөж эхэлж байгаа юм гэж бодоод би чамд өдөрт ердөө мянгахан үг бичиж хэвшихийг санал болгоё. Бас долоо хоногт ганц хоног амарч болох л юм. Илүү амарч болохгүй. Эс бөгөөс тасралтгүй, шаргуу бичих хэмнэлээ алдана. 

 


"БИЧИХҮЙ" номоос онцлох 10 ЭШЛЭЛ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188