Эрэн сурвалжлах нийтлэл, сурвалжилга, цадиггүй улс төр, хөрөг зэрэг сэтгүүл зүйн аль ч төрөлд эрс шулуун бичдэг сэтгүүлч бол “Цагийн төрх” номын зохиогч Б.Цогтбаяр.
Үгийн баялаг, төсөөт жишээ, хэлц үгийг барьж авсан сэдэв, баримттаа уялдуулан, уусгаж, онож буулгана. Цагийн төрхийг ажиглаж, болохгүйг шүүмжилж, болж байгааг нь ч тэрслэн бичдэг түүний "Цагийн төрх" номыг унших таван шалтгааныг өгүүлье.
-ЭРЭН СУРВАЛЖЛАХ БОЛ ТҮҮНИЙ ХАРААГАА ЧИГЛҮҮЛДЭГ ГОЛ ОБЪЕКТ-
Ард түмний өмнөөс албан тушаалд сонгогдсон эрхмүүдийг тэр онилж аваад, бурууг нь бултайтал нь илчлэн дэлгэдэг. Түүний хараанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс эхлэн, улстөр, бизнесийн томчууд багтах бөгөөд бүгдийг нь тэр ажиглаж, анзаарч, араас нь нэхдэг. Тухайлбал, “Цагийн төрх” номын нэгдүгээр бүлэг болох “Эрэн сурвалжлах нийтлэл, сурвалжилга” хэсэгт, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Херо” Б.Баатар нар “дүү”-дээ 1.9 тэрбумын тендер өгч, тоглуулсан түүх буюу “Андлалын луйвар” ,Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын дэд сайд М.Батбаяр нарын Хэнтий дэх хоршил буюу зураг төсөл, тэзү тойрсон “луйвар”, “Монгол хүүхдийн амь 300 мянган төгрөгийн “үнэтэй”, ШШГЕГ-ынхан хэзээ мөдгүй нурах дөхсөн балгас дотор хүүхдүүдийг хорьж байна, Ерөнхий сайд аа”, “Нялх үрээ тэврээд 50 километр самар үүрээд ууланд явж байгаа эмэгтэйг харах хамгийн хэцүү байлаа”, “Улаан чулуут” хогийн цэгт эмнэлгийн цустай хуруу шил, ззүү тариур, шинжилгээний дээж, амны хаалтны хогон овоо бий болж нохой, шувуу шавж байна I,II” тэргүүтэй бүтээлийг баримттайгаар хүргэсэн нь түүний номын нэг онцлог.
.jpg)
Тэрбээр өнөө цагийн цадиггүй улстөрийг өөрийн баримттай нийтлэлээрээ номхотгож, далд зүйлсийг нь ил болгож, эсвэл ил болсныг нь эрслэн шүүмжилдэг нэгэн. Үүнээс улбаалан УИХ-ын хэдэн гишүүдийг тойрсон булхай, луйвар, буруу үйлдлийг бичсэн хэсэг түүний “Цагийн төрх” номын хоёрдугаар хэсэг буюу “Цаддиггүй улс төр” бүлэгт багтжээ. Жишээ дурдвал, “Б.Жавхлангийн завхрал I,II”, “Соёлын сайд Ч.Номингийн “солгой гар”-ын тендер томилгоонууд”, “УИХ-ын гишүүн Ч.Ганхуягийн “Хориотой баримтууд...”, “Херо баатар төсвийн мөнгийг ингэж иддэг”, “Ядарсан иргэндээ биш, ямаанд мөнгө зарцуулдаг Засгийн газар” зэрэг нийтлэлүүдийг бичсэн бөгөөд цаг үеийн хамгийн халуун сэдвүүдийг хөөж, баримтаар нотолж, шүүмжилж бичсэн түүний бичвэрүүд өнөө цагийн цадиг, замбараагаа алдсан улс төрийн үйл явдал, улс төрчдийн үйлдлийг яс шүүмжилж, яг таг хэлж байгаа юм.

“Цагийн төрх” номоос харж болох бас нэгэн онцлох зүйл бол нийтлэл, сурвалжилгуудаа тэр цөм оносон гарчигтай, олж буулгасан үгстэйгээр бичсэн байгаа. Түүний нийтлэлийн эхлэл, өрнөл, төсгөл бол цөм өөрийн өнгө аяс, онцлогтой. Үүнийг "Ядарсан иргэндээ биш, ямаанд мөнгө зарцуулдаг Засгийн газар” гэсэн нийтлэлийн эхлэл “Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хоёрыг харахаар “Харамчийнхны дууль”-ийн хэсэг санаанд ороод болдоггүй...” гэх бол “Телевизийн захирлаас төрийн сайд болж мандах ховоор хувь заяа Чинбатын Номинд тохиосон нь саяхан мэт боловч хэдий найман сар гаруйн хугацаа өнгөрчээ. Монголын толгой баяны ганц охин гэх амьдралын “автор”-той, “Тэрэлж” зочид буудлын менежер, “Монгол телевизийн захирал” гэх ажлын нимгэн намтартай Соёлын сайд Ч.Номин өнгөрсөн найман сарын хугацаанд шүс үсэртэл шүүмжлүүлсэн үү гэхээс шүүрс алдтал магтуулсангүй өдийг хүрлээ...” гэх нийтлэлүүдээс харж болно.
Тэгэхээр нийтлэл, сурвалжилга гэдэг нэгэн хэвийн үг хэллэгтэй, сунжирсан, эсвэл элдэв гоё, авцалдаагүй үг хэллэгтэй байхаас тэр эрс татгалзаж, тийм бичлэгүүдийн эсрэг сөрж, дэгс үгтэй, дэлгэсэн баримттай, часхийсэн, ёжилж, егөөдсөн үгсээ өрөн буулгаснаар сая нэг хүн уншихад амттай, баялаг, өргөн, гүн болдог. Тэгэхээр бичлэгийн хэлбэр, сэтгэж буулгаж байгаа бүтэц нь түүний номоос уншигч олж харж, мэдэрч, суралцах нэг онцлог, “Цагийн төрх” номыг унших шалтгаан болох болов уу.

Мөн бичвэрийнх нь баримт болдог нэг зүйл бол холбоо хамаарал. Аль нэгэн хүний, улс төр, бизнесмений холбоо хамаарал, холбогдох бүхнийг тэр судалж, илрүүлж, нээдэг. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэсэн хүнтэй холбоотой компани, бусад эзэмшлийн газрууд, хүмүүс, ах, дүү, хамаатан садан, ажил мэргэжил цөмийг нь ухаж, төнхөж, уудалж, илчилсэн нийтлэлүүд түүнийх. Тэгэхээр холбоо хамаарал бол Б.Цогтбаяр сэтгүүлчийн хамгийн чухал араас нь хөөдөг гол зүйл. Угаас нийгэм болоод улс төрийн булхай, дээрэм, буруу үйлдэл ямар нэгэн холбоо, сэжим, хоорондын харилцааны цаагуур нуугдаж, тархан суурьшиж, нэгдэн нэвтрүүлсэн байдаг. Тэр үүнийг л хянаж, судалж, ажиглаж, бодож, зарим үед тааварлан олоод, түүнийгээ баримтаар нотолж, үргэлжийн холбоо хамаарлын эрэлд гарна. Холбоо хамаарал гэдэг бол сэтгүүл зүйн бүх төрөл бий. Ганц улс төр, эрэн сурвалжлахад биш, бүх талын бичвэрт чухал баримт, гарцаагүй татах жишээ болдог. Хамгийн наад захын жишээ гэхэд, хэн нэгэн эрхмээс яриа авлаа гэхэд тэр хүн ганцаар хангалттай эх сурвалж болж чадахгүй. Харин түүний аав, ээж, ах, эгч, найз, эсвэл дарга даамал гээд түүнтэй хамааралтай бүхнээс яриа авч байж сая бүтэн бүрэн эх сурвалж болж, сэдэв баяждаг. Үүнийг тэр бичвэр, нийтлэлдээ ягштал баримталж, нэг үзүүрээс нөгөөг хөвөрдөж, эцсээ хүртэл өнөөх үзүүрээ тавихгүйгээр хариултаа, хайж байгаа зүйлээ олж автлаа тавихгүй. Ингэж л хөөсөн, явсан, нэхсэн бүхний үр дүн гарч, сая нэг нийтлэл нь уншигчдад хүрнэ.
Түүнчлэн Б.Цогтбаяр сэтгүүлчийн “Цагийн төрх” номд зүрхний эмч Б.Бодсайхан эмчийн“Зүрх анагаагч” болон сархинаган цүнх урлаач Л.Цагаанбаярын “Өв тээгч” гэсэн хөргүүд багтжээ. Эл хоёр хөрөг бичвэр хөрөг бичихийг оролддог, дүрсэлж, жаахан тодорхойлж бичсэнээ хөрөг гэж андуурдаг хүмүүст том жишиг болох материалууд. Тэр “Зүрх анагаагч” нийтлэлдээ “Ажлаараа ч, ааваараа ч, зүрхээрээ овоглодог нэгэн эрхэм бий.Тэр бол Бундангийн Болдсайхан буюу “Зүрхний” Болдсайхан.Улам залгасан зүрхний эмч, Төрийн ордон руу салаавч гаргадаг тэрслүү нийтлэлч, салбарынхныгаа өмгөөлж сайдтайгаа “Салам үзэлцдэг” эмч, хайрын, ханийн, хойд насны, гоо үзэсгэлэнгийн тухай шүлэглэдэг найрагч, өөрт үлдсэн “өчүүхэн” цаг хугацаагаа өрөөлийн хүүхдийн төлөө зориулж яваа, өр нимгэн халуун сэтгэлтэн...” гэж Б.Болдсайхан гэж ямархан эрхэм болохыг товч бөгөөд тодорхой өгүүлж, дээр өгүүлсэн бүхнийг тус бүрт нь задалж бичжээ. Дараа нь түүний хийж буй ажил, мэргэжлээр нь хөрөглөсөн эрхэм бол сархинаган цүнх урлаач Л.Цагаанбаяр. Уламжлалт малын арьс, ширээр юм оёж, хивдэг малын сархинагийг зөөлөртөл нь элдэж, цүнх урлах, үйлч айлд тэр бууж, ажилсаг, завгүй айлын гэргийг хөрөглөн бичиж, түүний хийдэг үйл, эгэл жирийн нэгэн өдрийн амьдрал сонин содон ажилч байдлыг нь зураглан буулгаж, өв тээж яваа гэдгийг нь онцолсон нь мөн л сонин ховор хөрөг.

| “ЦАГИЙН ТӨРХ” НОМЫГ УНШИХ ТАВАН ШАЛТГААН |
|
УИХ-ын гишүүдийн 82.7 хувийн саналаар ирэх оны Улсын төсвийг эцэслэн баталлаа
2026-11-13 13:42:37
“Хан-Уул Женко” клубийн тамирчид 10 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авлаа
2026-11-13 13:30:46
COP17 хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
2026-11-13 13:24:55
МХБХ-ны ерөнхийлөгч, тусгай олимпын баг, тамирчдыг хүлээн авч уулзав
2026-11-13 13:15:46
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
2026-11-13 13:08:36
"Дахин гэрлэсэн хатан хаан" кино Уолт Диснейн түүхэнд рекорд тогтоолоо
2026-11-13 13:05:33
М.Тулга-Эрдэнэ “World jiujitsu championship-2026”-гийн мөнгөн медальтан боллоо
2026-11-13 13:02:54
Гэр хорооллын цахилгаанаар халдаг зарим айлын шөнийн хөнгөлөлт буурлаа
2026-11-13 12:48:12
Э.Цэндбаатар жиндээ амжилттай орлоо
2026-11-13 12:26:40
"Хийн дулааны станц"-ын төсөлд 75 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах асуудлаар НИТХ-д дүгнэлт танилцуулна
2026-11-13 12:20:05
МХҮХ-ны төлөөлөгчид Сон Зихао, атташе Чан Вэньжэ нартай нөхөрсөг уулзалт хийлээ
2026-11-13 12:07:55
“Улсын нөөцийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүллээ
2026-11-13 11:24:47
“Манас” их сургуульд “Монгол Улсыг сурталчлах” арга хэмжээг зохион байгуулав
2026-11-13 11:20:42
Э.Одмаа шатар сонирхогчдын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2026-11-13 11:05:52
Б.Алтанцэцэг дэлхийн аваргаас мөнгө, Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртжээ
2026-11-13 10:04:29
“Гүрү Дорж” клубийн бага насны баг олон хотын тэмцээнд тэргүүлэв
2026-11-13 09:43:42
Хувийн хөрөнгө оруулалттай Саньаогийн атомын станц баригдаж эхэллээ
2026-11-13 09:16:02
2026-11-13 08:59:51
Э.Даариймаа даамын рапидын дэлхийн авраргын хүрэл медаль хүртэв
2026-11-13 08:28:45
Дэлхийн аваргаас Х.Цолмонгоо хүрэл, С.Мөнхбат мөнгөн медаль хүртжээ
2026-11-13 07:50:00
Консул А.Дэлгэрмаа Осака хотын Ёкояма Хидэюкитэй албан ёсны уулзалт хийв
2026-11-13 07:40:05
ТӨР ТЭНГЭРТ ХАДСАН ӨНДӨР ҮНЭЭР БАЙР ШАХАЖ, ЗАЛУУ ГЭР БҮЛҮҮДИЙГ СӨХРҮҮЛЖ БАЙНА
2026-11-13 07:30:00
2026-11-13 07:30:00
Цаг уурын “MAZU-Urban” системийн сайжруулах талаар санал солилцлоо
2026-11-13 07:20:00
Ш.Хутула хутга шидэлтийн өсвөр үеийн дэлхийн аварга болов
2026-11-13 07:10:00
АННА, АББИ, ОПАЛЫГ БҮТЭЭСЭН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН О.ЭНХТУУЛ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУД БОХИРОО ЗАМ ДЭЭР АСГАЖ, АЖИЛЛАСАН ТОС МАСЛОО ХӨРСӨНД БУЛСААР БАЙХ УУ
2026-11-13 07:00:00
УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ЗОРГООРОО ААШИЛЖ, ГҮНИЙ УСЫГ ЗАМБАРААГҮЙ ХЭРЭГЛЭДГИЙГ ТАСЛАН ЗОГСООЁ
2026-11-13 07:00:00
ХҮН, МАЛАА УНДААЛСАН ИХ ГОВИЙН БАЯНБҮРД
2026-11-13 07:00:00
ТӨРИЙН ГУРВАН ӨНДӨРЛӨГ ТҮРҮҮ БӨХИЙН ХӨЛСТЭЙ ГАРЫГ АТГАХААС СЭЖИГЛЭСЭН ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2026-11-13 07:00:00
2026-11-13 07:00:00
ШАДАР САЙД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ОТОР НҮҮДЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
2026-11-12 11:27:22
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ НҮБ-ЫН СУУРЬ КОНВЕНЦЫН ТАЛУУДЫН 31 ДҮГЭЭР БАГА ХУРЛЫН УДИРДАГЧДЫН ТҮВШНИЙ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2026-11-12 10:57:21
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АВТОТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ
2026-11-12 10:48:47
УУЛ УУРХАЙН ТООСЖИЛТТОЙ ТЭМЦЭХ "ТООСЫГ БҮҮ ТОГТОО" ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО
2026-11-12 10:40:56
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН ЗАХИРАЛ НАДИА РАШИДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-11-12 10:31:48
АТГ:Гаалийн 71 албан хаагч, төлөөлөгчид холбогдох хэргээс 212.7 сая төгрөг хураав
2026-11-12 10:03:38
2026-11-12 09:50:39
ДУУЛЖ ЖАРГАНА...
2026-11-12 08:00:33
Т.ДАВААДАЛАЙ ЭХНЭРЭЭ АНУ РУУ "АЛДЧИХААД" ТӨРСӨН ДҮҮТЭЙГЭЭ ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСОЖ БАЙНА
2026-11-12 07:00:25
Н.Байгалмаа: Хүүхдийн харшлыг дур мэдэн эмчлэх нь ашигтай бактерийг устгаж, дахин өвчлөх шалтгаан болдог
2026-11-12 07:00:00
ДАНДАА УУРЛАДАГ Б.ДЭЛГЭРСАЙХАН АРАЙ Ч ГЭЖ ИНЭЭХДЭЭ АЛД БИЕЭ АЛДРУУЛААД, АХУЙ ТӨРӨӨ ЯАХАА Ч МЭДСЭНГҮЙ
2026-11-12 07:00:00
У.СҮГЛЭГМАА: LOVE&US ВЭБДРАМААР ЗАЛУУСЫН ХАЙР ДУРЛАЛ, НӨХӨРЛӨЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ ХАРУУЛАХЫГ ЗОРЬСОН
2026-11-12 07:00:00
СОГТУУДАА НАЙЗЫНХАА ЭХНЭРИЙГ БУСАДТАЙ ХАРДАН АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-11-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |