-ТҮҮНИЙ НОМД БАГТСАН “ЭНЭ ЦАГИЙН ЭЗЭД”
Ардын жүжигчин, Урлагийн Гавьяат Зүтгэлтнүүд, цагийг эзэлсэн эрхмүүд түүний эрэлд зүй ёсоор багтдаг. Тэр үргэлж хийсэн, бүтээсэн, цагтаа манлайлж явсан эрхмүүдийн эрэлд гарч, эрж хайгаад зочныхоо хойморт суулгачихдаг. Тэр ч утгаар түүний номын эхний бүлэгт багтсан “Энэ цагийн эзэд”-ийн тэргүүн эгнээнд Ардын жүжигчин, УГЗ, кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн “Ч.Лодойдамба багш “Хийсэн бүтээлээ хамгаалж чадахгүй бол хүнд яах гэж үзүүлдэг юм” гэж байлаа” ярилцлага эл бүлэгт багтсан. Түүний дараа Монгол Улсын Гавьяат Жүжигчин, хошин урлагийн нэрт мастер Б.Туяаг уншигч түмэнтэй учран золгуулж, түүний дотоод ертөнцийг нээсэн ярилцлага оржээ. Харин түүний дараагийн энэ цагийн эздийн нэгээр сонгож, ярилцсан эрхэм бол Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын зураач До.Болд. Дөрөв дэх зочноор арай залуухан, гэхдээ энэ цагийн эрхгүй манлайлагч, түүчээлэгчдийн нэг Токиогийн олимпын шүүгч Т.Энхцэцэг оржээ. Эрхэлсэн ажилдаа тод гэрэлтэж буй эгэл даруухан эмэгтэйг тэр бидэнд тэр хэвээр нь нээж өгсөн. Б.Гүнжидийн цагийг эзэлсэн зочдын сүүлийнх бол “Эверестэд авирсан үеэ бодохоор нулимс гардаг” гэсэн дэд хурандаа Ноокоогийн Жуковын ярилцлага.
Тэр ийм л цагийн манлайлагчдыг сонгож, халуун дулаан, уярал ухаарал, ажил мэргэжлийн гал халуун яриа өрнүүлж, тэднийг асааж, дурсамжаа эрхгүй уудалхад хүргэн ярилцсан нь ярилцлагын төрөлд хүчээ сорихоор мэрийж байгаа, энэ төрлийг сонгохоор сонирхож байгаа залуу сэтгүүлчдэд жишиг ярилцлагууд болж байгаа юм.
Номын хоёрдугаар бүлэгт ховор сонин, сураг алдарсан зочдын ярилцлага багтах бөгөөд цагтаа манлайлж, мандаж явсан эрхмүүдийн үргэлжлэл болох үр хүүхдийг нь эрж, хайж, уулзаж ярилцсан нь сэтгүүл зүйн салбарт болон уншигчдад үлдээж буй том өв болов уу. Тухайлбал, “Сэтгүүлч Ж.Барамсайн охин Б.Хонгорзул: Миний аав Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн анхдагч нь яах аргагүй мөн”, “Аман хуур” киноны Соном өвгөний охин Ц.Цэцэгээ: Миний аав ард олныхоо Ардын жүжигчин юм шүү дээ”, Ч.Лодойдамбын охин Л.Насанбат “Аав, ээжийн охин болсон хувь заяандаа талархаад барашгүй”, С.Батдорж “Аавыгаа хараад “Засагт ханы цахиур Төмөр ийм болчихож гэж дээ” гэж өмөрч байсан шүү”, “Б.Гарьд: Шинэ үсгийн багш муухай бичдэг” зэрэг сонин содон, бидний үгүйлэн дурсдаг эрхмүүдийн үр хүүхэдтэй уулзаж, аав, ээжийг нь яриулсан нь “Гэгээ түүсэн хавар” номын том онцлог болж байгаа юм.
Нэгэн цаг үедээ манлайлж, мандаж, ардын түмний хайртай эгэл хүмүүсийн үр хүүхэдтэй уулзаж, тэдэнтэй уншигчдыг уулзуулна гэдэг сэтгүүл зүйн салбарт ажиллах сэтгүүлч бүрийн хийдэг зүйл биш болов уу.
-ГЭРЭЛТЭЙ ТАВАН ГЭРГИЙТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА-
Б.Гүнжид сэтгүүлч “Энэ цагийн эзэд” болон цагийг эзэлж явсан эрхмүүдийн үр хүүхэдтэй ярилцаад зогсохгүй, цагийн төрх болж байгаа эгэл хүмүүсийн гэргий нарыг ч зочин хоймортой урьсан байна. Түүний зочин хойморт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн найрагчийн гэргий С.Баасан, Хөдөлмөрийн баатар, УГЗ, хөгжмийн зохиолч Б.Шаравын гэргий Д.Ганчимэг, Хөдөлмөрийн баатар,МУГТ, дархан аварга Ж.Мөнхбатын гэргий Ө.Тамир, Ардын багш, Гавьяат дасгалжуулагч Д.Бандийн гэргий Д.Долгоржав, МУГЖ, дуучин Д.Банзрагчийн гэргий д.Цэвээнсүрэн нар уригджээ. Тэд цөм сайхан, халуун дурсамжаа түүнд харамгүй уудалсныг “Гэгээ түүсэн хавар” номноос уншигч та ч мөн дурсамжаа эргэн санаж, халуун дулаанаар унших биз ээ.

“Зүрх зүсэж, сэтгэл шимшрүүлсэн осол” буюу ”17 зүрх зогссон нь” гэх номын дөрөвдүгээр бүлэгт багтах тэмдэглэл бол “Гэгээ түүсэн хавар” номын гол амин сүнс болсон дөрвөн цуврал бүтээл. Бодит түүхийг уран сэтгэмжээр ургуулан, өөрийнхөөрөө мэдэрч бичнэ гэдэг тун бэрх. Гэсэн ч сэтгүүлч Б.Гүнжид Отгонтэнгэр хайрханы ослыг хажууд нь байсан мэт мэдэрч, эмзэглэж, айж, эмээж, басхүү зориг гаргаж, тэдэнтэй хамт дээш өгсөж бичсэн. Ямархан бичсэнийг, хэрхэн шаналж, эмзэглэж, мэдэрч, нурж, дээш өгсөж гарна гэсэн итгэлийг нь сонсож, мэдэрч, үйлдэл бүрийг нь бодож бичсэн нь эрхгүй сэтгэл шимшрүүлж, зүрх зүсэж уншигдаж байгааг уншигч та уншаад мэдрэх болов уу.
-НЭГ ТӨРЛИЙН БИШ ӨӨР, ӨӨР ӨНГИЙН ЗОЧИД-

Ярилцлагаас түр хөндийрч тэмдэглэлд түр саатуулсан түүний ном дахин ярилцлагаар үргэлжилнэ. Гэхдээ номынхоо тав дахь хэсэгт тэр өөр, өөр өнгийн зочдыг урьж, ярилцсан нь уншигч танд хамгийн амттай яриа байх болов уу. УДЭТ-ын эрхэмсэг жүжигчин Б.Одончимэг, “Токио-2020” олимпын наадмын хүрэл медальт Ц.Цогтбаатар тэргүүтэй ярилцлага багтаж, тэдний амжилт, хийсэн бүтээсэн бүхнийг дэлгэн нээсэн нь “Гэгээ түүсэн хавар” ном төрөхөд гол байр суурь эзэлж буй. Дуучин, зураач, жүжигчин, уран сийлбэрч, тамирчин гээд төрөл төрлийн өөр, өөр ертөнцтэй зочидтой тэр ярилцаж, дотоод ертөнц рүү нв нэвтэрч, сайхан үгээр буулган уншигчдад хүргэхийг зорьж, зочны суудалдаа урьсан зочдоо өөрийнхөөрөө нээх гэж оролдсон ярилцлагууд энэ бүлэгт багтжээ.
-ТҮҮНИЙ ХӨРӨГЛӨСӨН ЭРХМҮҮД-
“Гэгээ түүсэн хавар” номын төгсгөл хэсэгт гурван хүний хөрөг бичвэр багтжээ. Тухайлбал, “Утга зохиолын аварга том мод ургуулагч” буюу утга зохиол судлаач М. Уянсүх, “Хилийн цэргийн домог сараа” буюу хилийн цэргийн домог, дэд хурандаа С.Сарангэрэл, “Амьдрахын төлөөх тэмцэл ба хүлээлт буюу Уулын спортын их мастер С.Бямбасүрэн.Тэдний хэрхэн өөр, өөрсдийн ертөнц, амьдралын өнгөөр нь дүрслэн буулгаж, үгээр бүтээж, өрснийг уншигч та анзаарах болов уу.
Оновчтой үг хэллэг, сонин дүрслэл, содон эхлэл бүр Б.Гүнжид сэтгүүлчийнх. Түүний “Гэгээ түүсэн хавар” номд гэгээ түүж яваа, цаг, цагтаа гэрэлтэж яваа эрхмүүд уншигч тантай уулзах болно.

| “ГЭГЭЭ ТҮҮСЭН ХАВАР” НОМООС ОНЦЛОХ ЗУРГААН ЗҮЙЛ |
|
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
Монголбанкны Ахлах хянан шалгагч Л.Очгэрэл: ОХУ-тай хамаагүй гүйлгээ хийх боломжгүй болсон
2026-09-24 18:14:35
Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо БНСУ-ын туршлагатай уялдуулна
2026-09-24 16:24:57
Олон улсын хүүхдийн наадмаас чөлөөтийн тамирчид 6 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 14:41:37
ТОП МОДЕЛЬ Х.БАДАМГЭРЭЛ “MISS GRAND INTERNATIONAL 2026”-ЫН ЗОХИОН БАЙГУУЛАГЧДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЖЭЭ
2026-09-24 13:39:19
Б.Удвал хүүхдийн спортын XII дугаар наадмаас алтан медаль хүртэв
2026-09-24 13:36:19
ЗАСГИЙН ГАЗАР “ГЭРТ ОЙРХОН ЭМЧ, ОЙРХОН ЭМ” БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛНЭ
2026-09-24 13:17:27
О.Есүгэн Пакистаны боксчинг 5:0-ээр ялж шигшээ наймд шалгарч үлдлээ
2026-09-24 12:05:56
Зудын нөхцөлд малын хорогдлыг таамаглах, малчдын эмзэг байдлыг тодорхойлох арга зүй судалгааны хэлэлцүүлэг зохион байгуулжээ
2026-09-24 12:05:07
Эрдэмтэд тархины урд хэсгийн генийн үйл ажиллагааны нарийвчилсан зураглал гаргажээ
2026-09-24 11:50:01
МОНГОЛ, БЕЛАРУСЬ УУЛ УУРХАЙ, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-24 11:15:59
Төв болон Сэлэнгэ аймгийн сумдад түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгчээ
2026-09-24 10:33:59
Дохионы хэлний хэлмэрч 24 цагаар ажиллаж байна
2026-09-24 10:10:26
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан этгээдийг илрүүлжээ
2026-09-24 10:01:20
“УВС-2026” сургалт, дадлагын хүрээнд техникийн дадлага сургуулилт зохион байгуулжээ
2026-09-24 09:56:38
“УВС-2026” дадлага сургуулиар гамшгийн үеийн хариу арга хэмжээний уялдаа холбоог сайжруулж байна
2026-09-24 09:30:19
Эмэгтэй шатарчид VII байрт бичигдэж эхэллээ
2026-09-24 08:55:17
2026-09-24 08:32:25
Хүүхдийн наадмаас жүдо бөхийн төрөлд 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медаль хүртлээ
2026-09-24 08:03:47
Хүүхдийн наадмаас А.Хишигжаргал алтан медаль, Г.Анударь хүрэл медаль хүртэв
2026-09-24 07:53:28
УСЧИН МАНЬБААВАА
2026-09-24 07:00:00
“ЧАНДМАНЬ ЭРДЭНЭ” ДУУНЫ ГОЛ ДҮР Д.ОЮУНЧИМЭГ: ЗАЛУУХАН БҮЖИГЧИН БАЙХ ҮЕД МИНЬ Н.ЖАНЦАННОРОВ ГУАЙ "ЭНЭ ДУУГ ЧАМД ЗОРИУЛСАН ШҮҮ" ГЭЭД ЦЭЦЭГ ӨГЧ БИЛЭЭ
2026-09-24 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-09-24 07:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-24 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл жаргал ирнэ
2026-09-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |