Сэтгүүл зүй хэмээх том ертөнцөд “Эргэлт” гэж буйдхан редакц аж төрсөөр гурав дахь жилтэйгээ золгож буй. Гэхдээ буйдхан ч гэлээ сэтгүүл зүйн бүх төрөлд сэтгэл оюунаа дүрж, нийгэм, улс төр, урлаг соёл, эдийн засгийн эх уурхайгаас өөрсдийн өнгө төрх, тархи, зүрхээрээ түүсэн сэдэв, санаа бүхнээ бүтээл болгож эрхмээс эрхэм, хамгийн үнэнч уншигч таны гар дээр “Эргэлтийн номын сан” гэсэн арван цуврал ном болгон өргөн барьж байгаа билээ.
Бид уншигчдынхаа гүн итгэл, үнэнч илэрхийлэлд хүндэтгэн барьж буй энэхүү арван цуврал бүтээл дотроос сэтгүүлч бүрийн өөрийн өнгө төрх, өнцөг, зочиноо харж мэдэрсэн, сурвалжилгынхаа гүнд орсон, нийтлэлийнхээ донж маягийг илтгэсэн, тэмдэглэлийнхээ дүрслэлийг урнаар зураглан буулгасан, үнэ бодит, сонин содон амьдралын өнгөөс дурандсан бүтээл, дэлхийн улс орны суут эрдэмтдийн ярилцлага, захидлууд оршиж буй. Эндээс бид уншигч таны зорьж, хуудсыг нь эргүүлж, гарчгаар нь хайх арван нэгэн бүтээлийг онцлон хүргэж байна.
-ЗҮҮН ГУРВАН АЙМГИЙН ХУУЛЬГҮЙ АРДУУД ЗЭЭРИЙН СҮРГЭЭ ХҮЙС ТЭМТРЭЭД ДУУСАЖ БАЙНА -
Эргэлтийн арван цуврал номын дотроо “Эрэн сурвалжлах “ төрөлд уншиж болох номын нэг бол “Эрлийн үзүүрт”. Тэгвэл тэдгээр эрэн сурвалжлах дундаа хамгийн их хөдөлмөр шингэсэн, уншигчдын зорьж сөхөх бүтээл бол “Зүүн гурван аймгийн хуульгүй ардууд зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусаж байна” цуврал эрэн сурвалжилсан материалыг сөхөж үзэх нь зүйтэй болов уу. Уг материалын эхлэл өөрөө асуудлынхаа гол руу шууд хөтөлнө. Жишээ дурдвал “...Машины мөрийг үзэхэд хүнд даацын давхар дугуйтай автомашин байв. Цагаан зээр агнаж байсан газарт очлоо. Гурван машины гэрэлд шахуулан хядуулсан зээрийн өр эмтрэм дүр зураг харагдах аж. Машины хөлд турьхан хөлөө тас буудуулж санжуулсан, бүх бие нь тэр чигтээ цусанд будагдаж, шүүрэн шанага шиг сэг болтлоо буудуулсан цагаан зээрээр хөндий тал дүүрсэн гэлтэй...
Энд сэтгүүлч асуудлынхаа, мөрөөр нь явж байгаа сэдвийнхээ гохыг энд дарж, гогцоог нь тайлсан гэмээр үг хэллэг, эмзэглэл, зээрийн үхэж буй агшныг хэчнээн торгон мэдэрч, басхүү тэрхэн агшинд шаналж, өрөвдөж, нурж байсан бол. Байгаль хамгаалал, амьтдын үрэгдэлт, хоргодлын араас явж байгаа сэтгүүлч бүр ингэж бичиж чадах болов уу. Чадахыг, яг л ингэж бичихийг, мэдрэхийг хүссэн бүхэн “Эргэлтийн номын сан” цувралын “Эрлийн үзүүрт” номоос эл эрэн сурвалжилсан тэмдэглэлийг уншина биз ээ. Гүн рүү нь орж уншсан нэгэн бол энэхүү сурвалжилгад мэдээж ханахгүй, цадахгүй гэдэг нь тодорхой байх. Тэгвэл “Хустайн нуруунд 13 буга агнасан хэргийн мөрөөр” болон “А.Уранбаяр хүүгийн ширэнгэн ойд өнгөрүүлсэн 11 хоног” зэрэг цувралуудыг сөхөж, ханатлаа унших боломж дүүрэн байна.
-ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ, ХЕРО БААТАР НАР “ДҮҮ”-ДЭЭ 1.9 ТЭРБУМЫН ТЕНДЕР ӨГЧ, ТОГЛУУЛСАН ТҮҮХ БУЮУ АНДЛАЛЫН ЛУЙВАР-
Б.Цогтбаяр сэтгүүлчийн “Цагийн төрх” номыгн нэгдүгээр бүлгийн хамгийн эхний нийтлэл буюу “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Херо баатар “Дүү”-дээ 1.9 тэрбумын тендер өгч, тоглуулсан түүх буюу андлалын луйвар”. Нийгэм, улс төртэй холбоотой ямар нэгэн асуудлын нэг сэжүүрээс хөвөрдөж, уг үндэс нь юу байна, цаана хэн байгааг ухаж, илрүүлж, нээж, олж, эрж судалдаг хүний материал ямархан байдгийг түүний ил нийтлэл бүрнээ илтгэнэ. Тэр хэрхэн сэдвээ хөөдөг талаар уг нийтлэлийн эхний хэсгийг жишээ татвал “...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилга, явуулгаар “Хос санаа” ХХК Хэнтий аймгийн Батноров суманд босгосон “Андлалын өргөө” цогцолбор жил тойрон хэл ам дагуулж, Ерөнхий сайдын нэр хүндэд сөргөөр нөлөөлж эхэлсэн тул эцэст нь нурааж орхилоо. Ингэж нураамагцаа улсын төсвөөс санхүүжүүлсэн 1.9 тэрбум төгрөгийг төсөвт буцаан шилжүүлж, улсыг хохиролгүй болгосон гэх нэрээр”Андлалын хөшөө” тойрсон олын хэл амыг Ерөнхий сайдаас холдуулж, дарахыг оролдож буй. Тэгвэл тус төслийг гүйцэтгэсэн “Хос санаа” ХХК нь барьсан барилгаа нураачихаад, зарцуулсан хөрөнгөө улсад буцааж өгөөд хэл амгүй сууж буй нь сонирхол татсан юм...” Ерөөс тэр ингэж асуусан, сонирхсон бүхнийхээ араас эрж, хөөж, ухаж, учрыг нь олж байж сая нийтлэлээ дуусгаж, дараагийн сэдвээ барьж авна. Түүнээс асуудлаа дутуу орхиж, хариултаа дутуу авах тохиолдол огт байхгүй.
Хэрэв тэгвэл шөнө унтахгүйгээр хэдэн өдрөөрч хамаагүй сууж, бүрэн хариултаа авч байж санаа амардаг. Энэ зан байдал, сэдвээ хөөсөн үйл нь нийтлэлээс нь тод харагддаг.
Дээрх нийтлэл яг ийм замналаар бүтэж, тэр асуудлын ард байгаа компаныг онилж аваад, судалж, түүнтэй холбоо хамаарал юу байна, бүгдийг нь нэгэд нэгэнгүй судална. Энэ бол Б.Цогтбаяр сэтгүүлчийн гол ажиллах шугам, нийтлэлийн төрөлд дөрөө харшуулж яваа залуу сэтгүүлчийн бичихдээ барьж байгаа гол арга барил. “Андлалын хөшөө” эд дуулиан шуугиан болж байхад тэр дээрх нийтлэлийг бичиж, гол зангилаа, эрчлээсийг нь гаргаж тавьсан болохоор уншигч таны унших, залуу сэтгүүлчдэд баримтаа хэрхэн цуглуулж, түүнд анализ хийж, нэгтгэж, оновчтой үгээр илэрхийлэхийг түүний нийтлэл, сурвалжилга, хөргүүд бүрэн харуулна. Тэгэхээр уншигч та “Эргэлтийн номын сан” цувралын даацтай мөртлөө амттай нийтлэлийг “Цагийн төрх” номоос хайж уншаарай. Эргэлт.мн сайтаас бол “Б.Цогтбаяр” гэсэн автороор орж, унших боломжтой.
.jpg)
-ДӨРВӨН НАСТАЙДАА ОСГОЖ, ДАХИН АМЬДАРСАН ХҮҮ-
Идэр есийн жавар тачигнасан өглөө дөрвөн настай хүү тэс хөлдөж, гар хөл нь хөдөлгөөнгүй, нэг гараас нь татахд, бүх бие нь өндийн босож, нүүр ам нь битүү цан болчихсон, ам нь ангайгаад хөшчихсөн, хамраас нь цус урсаад хөлдчихсөн, тогшиход тог тог гэж дуугарч, зүрх нь зогсчихсон бөөдийсөн хар юм дээшээ хараад хэвтэж байв...гэж эхлэх “Гэгээ түүсэн хавар” номонд орсон “Дөрвөн настайдаа осгож дахин амьдарсан М.Мөнхзаяатай хийсэн ярилцлагыг онцолж байна. Дөнгөж мэндлээд дөрөвхөн жил болоод буцах гэж байсан нэгэн амьд гарч, өдгөө ч хорвоогийн тоосыг хөдөлгөн амьд явна гэдэг гайхамшиг биш гэж үү. Тэгээд тэр гайхамшгийг, сонин хувь тохиолыг сэтгүүлч Б.Гүнжид маань олж уулзаж, гайхамшгийн эзэн болсон хүмүүнтэй ярилцсан нь энэ. Тэгэхдээ тэр түүнийг хэрдээ нээж, түүнийг бас мэдэрч ярилцсан нь хүмүүсийн зорьж, унших ярилцлагын нэг яах аргагүй болсон байгаа юм. Сэтгүүлчийн зочиноо мэдэрсэн, түүний хэдээгүйг гүйцээж хэлсэн хэсэг бол “...М.Мөнхзаяа алаг дэлхийд аав, ээждээ ахин төрсөндөө маш их баярладаг. Хүмүүсийг, бүхнийг элэг бүтэн амьдрах юм сан гэхээс өөр хүсэл түүнд үгүй. Хорвоод дахин “төрсөн” болохоороо ч тэр үү, муу явж, муухай амьдарч болохгүй юм шиг санахаараа тэр сэтгэлээрх унаж, уудаг “Тэр үед үхчихгүй дээ” гэж өөртөө гомддог гэнэ...”гэж түүний хэлснийг шууд өөрөөр нь хэлүүлж биш, дамжуулан, зочиноо мэдэрч хүргэсэн нь ярилцлагын төрлөөр оролдож байгаа хэнд ч сонин шийдэл, сонин зочин байх болов уу. Б.Гүнжид сэтгүүлч зүгээр ч нэгэнтэй очоод уулзчихдаггүй. Түүний зочин заавал ямар нэгэн шалтгаан, сонин содон хийсэн зүйлтэй, хууч хөөрөх баялаг түүхтэй нэгэн байх нь гарцаагүй. Ярилцлага өөрөө ийм зочинтой байж гэмээнэ бараг амттай болдог болов уу.
(1).jpg)
-МАН ГАНЦААРДАЖ БАЙНА-
“Эргэлтийн номын сан” цувралын дотроос улс төрийн үйл явдлыг гаргаахгүй, нэг асуудлыг орхигдуулахгүй, нэг ч улс төрийн эрхмийг орхиогүй нэгэн бол сэтгүүлч Б.Бадралмаа. Тэрбээр улс төр дэх халуун сэдэв бүхнийг, хэн нэгэн дуулиант эрхэм, нам бүхнийг анзаарч, ажиглаж, өөрийн мэдрэмжээр онож буулгадаг. Ингэж онож буулгасан бичвэр, ярилцлага, нийтлэл, тэмдэглэлээ нэгтгэн “Бэрсийн нүүдэл” хэмээх номыг өлгийдөж, улс төрийн үйл явдлыг бэрс шиг нүүж буй. Түүний нийтлэлээс онцлох нэгэн бүтээл бол яах аргагүй “МАН ГАНЦААРДАЖ БАЙНА” гэсэн сонирхолтйо гарчигтай, цаг үеэ мэдэрсэн нийтлэл, тэрслүү үгс.. Үүнийг дараах жишээнээс харж болно. “...Ирэх дөрвөн жилд Монголын улс төр, улбайж, сулбайсан амтгүй хоол шиг, өрсөлдөөнгүй байдлаар үргэлжлэх нь тодорхой болов...тэр тус тэрслүү гээ ингэж эхлэх бөгөөд өнгөрсөн сонгуулийн дараа ихэнх хувиар эрх барьсан МАН гэх айлын ерөнхий төрх байдлыг хараад бичсэн нь энэ аж. Магад МАН хүчээ авч байна, МАН илт давуу байна, МАН-аас өөр нам алга гэж шагшрах, харах нэгэн байх ч тэр харин эсэргээрээ МАН ганцаараа эрх барих тусам ганцаардан гэдгийг олж, харж, оносон үгээр, олхиогүй байгааг нь шулуухан хэлчихсэн нь улс төр гэх хүн бүхэнд ойр мөртлөө хол салбарыг тодорхойлон бичих хэн нэгэнд үлгэр болсон нийтлэл. Тэр нийтлэлээ төгсгөхдөө “...Засгийн газрын халаа, сэлгээ, шинэ сайдын томилгооны сургаар тус намынхан хөдөлгөөнд орж, намын нөлөө бүхий томчууд өөрсдийн хүнээ сайдын суудалд томилуулахаар хуйвалдаж эхэлсэн гэх. Энэ байдлаараа МАН дотроосоо “өтөж” хүчээ тарамдаж мэдэхээр байна...” гээд мэдэрч бичихээс гадна цаашдын нөхцөл байдлыг нь хүртэл таамаглаж, сэтгүүлчийнхээ зүгээс нүүдэллэж бичсэн байгаа юм. Тэгэхээр түүний “Бэрсийн нүүдэл” номд байх хамгийн чамбай, басхүү чанга тэрслүү үгийн нэг “МАН ГАНЦААРЛАЖ БАЙНА” бол уншигчдын сөхөж унших тэрслүү үгийн нэг мөн юм.

-ХӨВЧ ТАЙГАД ТӨӨРСӨН Д.ДОРСМАА БҮСГҮЙН АМЬДРАХ, АМЬД ГАРАХЫН ТӨЛӨӨХ 129 ХОНОГИЙН ТЭМЦЭЛ-
Цуврал сурвалжилга, тэмдэглэлийг “хашраадаг”, үгээр амилуулж, бодитоор дүрсэлдэг нэгэн бол сэтгүүлч, “Эргэлтийн номын сан” цувралын “Харгуй” номын эзэн Д.Чанцалдулам. Тэр өөрийн харгуйдаа эгэл жирийн хүмүүний амьдралаас эхлээд, халуун цэг дээрээс, болсон явдлыг нь нэгийг ч үлдээлгүй буулгаж, өөрийнхөөрөө мэдэрч бичдэг нэгэн. Түүний ингэж мэдэрч, өөрөө хажууд нь байсан мэт буулгасан сурвалжилга бол “Хөвч тайгад төөрсөн Д.Дорсмаа бүсгүйн амьдрах, амьд гарахын төлөөх 129 хоногийн тэмцэл” таван цувра бүтээл. Уншигч та санаж байгаа бол өнгөрсөн намар хэдэн хүн самарт яваад төөрсөн. Түүний нэг Д.Дорсмаа бүсгүй шүү дээ. Бөглүү ойд ямархан үйл явдал тохиолдож, юутай тулгарч, амьд гарсныг эл цуврал тэмдэглэл таны өмнө кино шиг өгүүлэх бөгөөд түүний айдсыг, шаналлыг, цөхрөлийг буй чигээр нь хүргэсэн нийтлэлийг уншигч та “Харгуй” номоос сөхөөрэй.
Тэр сурвалжилгаа хэрхэн мэдэрч, кино шиг өгүүлснийг тодорхойлох ганцхан жишээ дурдвал “...Хурууны өндгүүд хайрагдаж, бээлий өмсөж чадахгүй, нүүр нүд цантаж, хаана яваагаа мэдэхээ больж, ухаан балартаж, хөлдүү хөх болтлоо явах хэд хоног намайг угтсан юм даа...” гэв. Мэдээж бөглүү ойд хэн нэгэн явж байна, төөрчиж гэвэл уншигч танд тэр хүн нь ингэж төсөөлөгдөх болов уу. Магад төсөөлөгдөж ч мэднэ. Гэхдээ Д.Чанцалдулам сэтгүүлчид л ингэж төсөөлөгдсөн юм. Тэгэхээр болсон явдлыг, өөрөө үзээгүй үйл явдлыг хүнээр нь, тухайн үйл явдлын эзнээр яриулах ч нүдээр үзсэн мэт мэдрэх нь юу бол. Яг л тэгэж үзсэн мэт гүйцээж буулгах л сэтгүүлчийн чадвар болов уу.
-ЗАХИДАЛ-
Нийгэм, улс төр, урлаг соёлд өрнөж байгаа халуун сэдвүүдийг шүүрдэж, номдоо багтаахын сацуу мартаж боломгүй, алгасамгүй, заавал зорих ном бол сэтгүүлч А.Азсайханы “Хязгааргүй”. Бидний хайртай алдартай зохиолч, дэлхийн одуудын дотоод ертөнцийн ярилцлага, хөрөг, тэмдэглэл, нэгэндээ бичих халуун дулаан хайр дүүрэн захидлдуудыг Монгол уншигчдад ойртуулж, өөрийн мэдрэмжээрээ хуваалцдаг нэгэн бол тэр. Түүний хүсэл мөрөөдөл, уншигчдадаа хүргэх бүтээл бүхэн хязгааргүй. Орчуулагч байна гэдэг өөр ертөнцийг энэ ертөнцтэй танилцуулж, холбодог гол гүүр.Тэр тэгвэл гүүр ийн гүүр болсоор удаж, бүр ном болгоод багцалсан нь энэ. Түүний номоос онцлох бүтээл бол яах аргагүй “Захидал” гэсэн бүлэгт багтах, чин сэтгэлийн , амьд захидлууд. Уншаад уйлам, заримдаа шаналам, гэнэт дуугаа хураамаар хайрын захидал, аав, ээжийн хүүдээ, охиндоо хүргэх захидлыг сэтгэл зүрхнээс сэтгэл зүрх рүү орчуулсан нь яах аргагүй түүнийг номоос уншигчид зорьж унших бүтээл мөн.
“Яруу найрагч Сильва Платын ээждээ бичсэн захидал”, “Мэри Линкольны нөхөр Абрахам Линкольндоо хаягласан захидал”, “Зохиолч Эрнест Хэмингуайн жүжигчин Марлен Дитрихт хаягласан хайрын захидал”, зэрэг хайр, ухаарал, чин сэтгэл бүрдсэн захидлуудыг сөхөж уншиж болохоор байна. Түүний захидлууд бол яах аргагүй “Эргэлтийн номын сан” цувралын амттай бүтээлүүд мөн.
Түүний “Зохиолч Эрнест Хэмингуайн жүжигчин Марлен Дитрихт хаягласан хайрын захидал”-аас жишээ дурдвал “...Дахиад л шинэ догол мөр. Би чамд маш их хайртай.Аз жаргал хүсье. Надад ч бас жаахан юм хүсээрэй...”гээд үүнээс хойш өөрийн бичиж байгаа зохиол, кино зохиолын тухай хүүрнэсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, зохиолч хүн хэн нэгэнд хайртай болоход зохиолынхоо тухай, өөрийн хийдэг ажлынхаа тухай л өгүүлж байгаа гэдгийг энэ хэсгээс харж болох бөгөөд дуучин, жүжигчин, зураач гээд өр мэргэжлийн хүмүүсийн хайр сэтгэл, чин халуун үгсийг тэр хэвээр нь буулгажээ.
-СУЛ ӨВС ГАНХСАН НАМАР-
Дээр бид нийгэм, улс төр, эрэн сурвалжлах, тэмдэглэл, орчуулгын захидлуудыг өгүүлсэн бол “Эргэлтийн номын сан” цувралд байгаль болоод улирал юмсын тухай тэмдэглэлийг уншихыг хүсвэл “Сул өвс ганхсан” намар номыг сөхөхөд болох юм. Эл номд зургаан тэмдэглэл багтсан байх бөгөөд намрын тухай тэмдгэлэл болох “Сул өвс ганхсан намар” тэмдэглэл бол уншигч таны сонирхон унших бүтээлийн нэг. Намрыг бид өөрийн ертөнцөөрөө л харах байх. Харин Д.Бямбасүрэн сэтгүүлчийн хувьд намар ямархан бууж, дурсамжинд нь үлдсэнийг эл тэмдэглэлээс унших боломжтой. Мөнхүү намар гэхээр уул тал, моддын навчис зэрэг олон зүйлс бодогдох биз. Харин тус сэтгүүлчийн хувьд “ Миний 23 дахь намар болж байна. Үзэж, мэдэрч, хүртэх бүрд өөртөө гүн гүнзгийгээр татах шаргал өдрүүдийн гүнд чухам ямархан нууц агуулагдаж байдгийг тайлах аргагүй ч ийм нэг гэгэлгэн улирал байдагт л амьд явмаар санагддаг. Анх ухаан орж, хорвоотой танилцсан мөчөөс л навч шарлаж, модод нүцгэрдэг сонин цаг хугацаа байдгийг гайхаснаас хойш намар надад өөр ертөнц байсан” гэж намрын улирлын тухай, цаг хугацааны нэг ийм зурвахан өнгө төрхийг өөрийн мэдэрснээрээ буулгажээ. Түүнээс гадна намар бол түүний хувьд сул өвс ганхсан улирал аж. Улс төр, нийгмийг, хувь хүнийг мэдрээд бичдэг шиг тэр улирлыг, байгалийн өнгийг, оршин буй юмсыг мөн мэдэрч, агшин хормын үйл явдлыг өөрийнхөөрөө ажиглан буулгасан нь эл бичвэрээс харагдах болов уу.
-БИД-ТЭД–
“Эргэлтийн номын сан” цувралын “Бид-Тэд” ном бол хамгийн өргөн, баялаг, олон сэтгүүлийн авьяас билиг, хөдөлмөрөөс бүтсэн ном. Тус номоос уншигч “сэтгүүлч Э.Эрдэнэцэцэг “Мангасын амны “хар хумст” ажил олгогч болжээ”,эгэл амьдарлын тухай бичвэр, сэтгүүлч Х.Одончимэгийн “Сарны хүүхдүүд” бүтээгчийн хөрөг, сэтгүүлч Г.Ган-Эрдэнэ “АМЬД ҮЛДЭХИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ БУЮУ УЛААН БҮСЭД ӨНГӨРҮҮЛСЭН ДӨРВӨН ЦАГ” сурвалжилга, нийтлэлч Ж.Ганцэцэгийн “Н.Энхбаяр:Намайг 12 хуурай өлсгөлөн зарлаж байхад тэд үхчихээсэй л гэж бодож байсан” ярилцлага, сэтгүүлч “Г.Жавхлантгарьдын “Найруулагч, жүжигчин С.Баттулга :Би голын эрэг дээрх салхинд найгах бургас шиг намуухан хүн” уран бүтээлчийн ярилцлага, сэтгүүлч А.Маралын “ТЭР ҮЛ ҮЗЭГДЭГЧ ДАЛАВЧТАЙ”, “АНУДАР БИШ АНУДАРЬ” бүтээгчийн хөрөг тэмдэглэл, сэтгүүлч Б.Отгонзаяагийн “Б.Бямбаяр: “НЭРТ ДУУЧИН Н.ТӨМӨРХУЯГИЙН АЧ НАРААС НЭГ НЬ ТОДОРЧ Л ТААРАА. ТҮҮНД ДУУ БҮТЭЭЖ ӨГЧИХӨӨД НАЙЗЫНХАА АРААС СЭТГЭЛ ДҮҮРЭН ОЧНО ДОО ГЭЖ БОДДОГ” ярилцлага, сэтгүүлч Ц.Эрхэмбаярын “О.Анужин: Холливудын алдартай жүжигчин болно” гэрэлт ирээдүйн жүжигчин охины ярилцлага зэрэг бүтээлүүд орсон байх бөгөөд цөм хувь сэтгүүлчийн харсан, оносон бүтээл багтжээ. Эндээс уншигч та том үсгээр тодруулсан бүтээлүүдийг онцолж уншиж болох байна. Тэр дундаа хөрөг бичвэрийг хэрхэн өөр өнцгөөс, өөрөөр сэтгэж бичих вэ гэдгийг өөрөөр харуулж чадсан хоёр бичвэрийг онцолж уншаарай.
“Тэр бол үл үзэгдэгч далавчтай” бүтээл гэхэд “Би ганц л удаа түүний зургийн хальсанд өртөж байлаа. Зурганд буух дургүй би “Дараа авахуулъя” гэхэд “Зүгээр ээ, намайг үхсэний дараа би Шувуугаар зургаа даруулж байсан гэж яривал гоё биз дээ” гэж хэлж байсан юм. Одоо тэр зургийг харахаар ганц л бодогддог үг нь энэ. Түүнтэй хотын өнцөг булан бүрт таардаг байлаа. Таарах бүрт камераа үүрэн явах агаад нүдээрээ инээмсэглэн, гараас чанга атган мэндэлнэ...” хэмээн сонирхолтой бөгөөд содон эхэлж байгаа юм.

-ЕРТӨНЦ ДОТОРХ ЕРТӨНЦ-
Дараагийн бидний онцлох, уншигч таны сөхөх ёстой нэгэн бүтээл бол гэр зургийн “Ертөнц” ном. Эгэл жирийн амьдралын дүр зургаас байгаль, юмсын оршин тогтнолыг өөр өөрийн өнгөөр буулгасан номын нэг бол яах аргагүй ертөнц. Тус ном гэрэл зураг, зураглаачдын албаны гэрэл зурагчин Б.Намсрай, зураглаач Э.Дашням, Т.Баярсайхан, эх бэлтгэгч М.Бат-Эрдэнэ нарын агшин хором бүхнийг алдалгүй буулгаж, анаж дарсан нь энэ номд үлдсэн. Ялангуяа, “Ертөнц” номоос сүүлийн хоёр жилийн хугацаан дахь цаг үеийн байдал, хөл хориотой байсанг үеэс хөл хориогүй байсан үе. “Автобусанд өнгөрүүлсэн хором мөч” гэсэн автобусны агшин хормууд, “Үхэл, амьдралын зааг” гэх мэс заслын өрөөн дэх эмчийн байдал, өрөөн доторх орчин ахуйг буулгажээ. Бидний оршин буй ертөнц тэр чигтээ, сэдэв санаа, зураг дүрслэл байдгийг уг номоос уншиж болох бөгөөд ертөнц доторх ертөнцийг буулгаснаараа онцлог байна. Эргэлтийн зураглаачдын, зургийн албаныхны ертөнцийг таних, олж харах, юмсыг ажигласан байдлыг эл номоос уншигч, гэрэл зураг сонирхогчид олж харах биз ээ.
Мөнхүү “Ертөнц”-ийн зургууд, асуудал дэвшүүлж, басхүү шүүмжилж, бурууг хэлж, зөвийг үлгэрлэж буй. Зургаар юуг ч илэрхийлж болдгийг мөн харуулж байгааг онцолж байна.
-БИД БОЛОН МОНГОЛЫН ТАЛ НУТАГ ЧАМД ХАЙРТАЙ-
“Эргэлтийн номын сан” цувралын аравт “мэндэлсэн” ном бол Б.Энхмарт сэтгүүлчийн “Дэндүү үнэнч чи минь”. Эл номд, сурвалжилга, тэмдэглэл, ярилцлага гээд цөм багтах бөгөөд тэр дундаас онцлох бүтээлийн нэг бол “ Бид болон Монголын тал нутаг чамд хайртай” бүтээл. “...Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг, 317 дахь километр. Тухайн үед хийгээд хожим болсон, өрнөсөн бүхнийг энэ үйл явдлыг нэгд нэгэнгүй мэддэг хүнээс сонсож, ярилцсан хэрнээ очихгүй л бол бичиж чадахгүй юм шиг санагдаад байсан учраас 317 дахь километрт ирээд түр зогслоо. Холын тэртээд үргэлжлэх засмал замын зүүн тал, наран ээвэр буйдхан газарт “Найзынхаа гэгээн дурсгалд зориулав. Кобаяаши Кенго 1976-2003 он. Бид болон Монголын тал нутаг чамд хайртай. Найзуудаас чинь” гэсэн бичигтэй жижигхэн саарал чулуун хөшөөг цэнхэр хайсаар хашаалжээ. Хөшөөг тойруулаад сүү, арц, хүж тэргүүтийг өргөсөн ул мөр тодхон. Захисан ёсоор хүж асааж, хөшөөг тойруулан ус амсуулаад өндийлөө...” гэсэн Кобаяаши хэмээх Япон хүү Монголын тал нутгийг үзэх гэж ирж яваад, осолдож амиа алдсан түүхийг тэр бичжээ. Тэгэхдээ сэтгүүлч өөрөө харамсаж, гуниглаж бичсэн нь эл бичвэрээс тод харагдана.

| “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” ЦУВРАЛААС ОНЦЛОХ АРВАН НИЙТЛЭЛ |
|
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 15:00:00
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |