Тэрээр “20 жилийн өмнө байнга сөхөж хардаг ширээний номууд бол байсан. Тэдгээрийн дунд Бурхны сургаал, Шинэ, хуучин гэрээ гэх мэт голдуу шашны талынх. Би тухайн үед шашинаар дамжуулж амьдралын таньж мэдэж болох юм байна гэсэн бодолтой шашны ёс суртахуун , урлаг, үзэл санааны талаар сонирхож судалж байлаа. Одоо бол тэр номуудаар өөрийнхөө оюун санааны тодорхой хэмжүүрийг тогтоохыг хүсэхээ байжээ. Тэгэхээр өнөөдрийн байдлаар ширээний ном гэж онцлохоор юм алга даа. Гэхдээ миний хийж байгаа ажил мэргэжил, зорилго монголын утга зохиол, соёл, оршихуйн төлөө учраас аль болох түүх, археологийн номуудыг түлхүү уншиж байгаа. Тэр дундаа сүүлийн үеийн археологийн шинжлэх ухаанд гарч байгаа том нээлтүүд, монголчуудын оюуны салбарт гараад буй дэвшил миний сонирхлыг татдаг. Бид археологийн шинжлэх ухаанаар дамжуулаад өөрсдийн соёл иргэншлийн нэн ховор мэдээллүүдийг таньж мэдэж болно. Би энэ зун монголчуудын анхаарлыг татаад байгаа ховор нандин олвдор олдсон газруудаар явж үзлээ. Утга зохиол сонирхдог гэлтгүй залуус эдгээр номыг уншчихвал илүүг таньж ухаарах болов уу, хэмээн бодож заавал унших ёстой гэсэн таван номоо хэлье” гэж байсан билээ.
1. Иоханн Вольфганг фон Гётегийн “Фауст”-г санал болгомоор байна. Яагаад гэхээр “Фауст”-аас хүн нэг л зүйлийг ойлгож авдаг. Энэ амьдралд хүнийг ховстох, зам мөрөөс нь гаргах, мөн чанарыг алдагдуулах зүйл зөндөө бий. Энэ бүхэнд автаад аваа хүнийг хүн гэхэд хэцүү. Бусдыг дуурайснаар амжилтад хүрсэн хүн энэ соёлт иргэншилд байхгүй. Тэгэхээр “Фауст” юугаараа үнэ цэнэтэй юм гэхээр өөртөө үнэнч байх, өөрийгөө олохыг, мөн чанартаа итгэлтэй байхын тухай сануулдаг.
2. Альбер Камюгийн “Сизифийн тухай домог”-ийг уншаасай. Энэ ном манайд хоёр өөр орчуулгаар хэвлэгдсэн. Хүнд нэг талдаа байнга хийдэг үйлдлүүд гэж бий. Амьдрах гэдэг хүнд өдөр бүхэн давтагдаад байгаа үйл хэрэг, явцыг хэлж байгаа юм. Тэгэхээр тэр амьдралын гунигтай зүйл нь өдөр бүхэн эргэн эргэн давтагдаад байгаа юм шиг санагддагт л зохиолч хэлсэн. Нэг үгээр Сизиф уулын орой руу бул чулууг өнхрүүлээд эргэж алдаад дахин дээш өнхрүүлдэгтэй адил. Хэрэв бид тэгж амьдрах бол амьдралаас аз жаргалыг мэдрэхгүй. Тийм учраас “Сизифийн домог-ыг уншаад ухаарал аваасай гэж бодож байна.
3. Лев Толстойн “Анна Каренина” Г.Флобер “Бовари хатагтай”-г нэрлэмээр байна. Бичигдсэн тухайн цаг үеийнхээ эмэгтэйчүүдийн оршихуй, хувь заяаны талаар өгүүлдэг. Тиймээс залуучууд илүү уншаасай гэж бодно. Эмэгтэй хүний ерөнцийг ойлгоход илүү.
4. Анатоль Франсын “Ундаассан бурхад”-г уншаасай. Би энэ номыг ийм тийм гэж хэлэхгүй. Уншаад дууссаны дараа хүнд ямар нэгэн байдлаар амьдралын талаарх өөрийн гэсэн ойлголт бүрэлдэж бий болох болов уу.
5. Рюносүкэ Акүтагавагийн “Шилмэл өгүүллэгүүд”-ийг нэрлэе. Энэ өгүүллэгүүд Дорно дахины бидэнд илүү ойр. Хүн төрөлхтний утга зохиол XX зуунд хэрхэн өөрчлөгдсөн бэ гэдгийн багцаа баримжааг энэ ном хэлж өгөх болов уу.
| П.БАТХУЯГ: Хүмүүс Анатоль Франсын “Ундаассан бурхад”-ыг уншаасай |
|
НАВЧИС УНАСАН ШИНЭ ӨДРҮҮДИЙН БОДЛУУД
2026-10-12 18:35:05
ЭНЭ ЖИЛ 1.1 САЯ ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛААНБУУДАЙ, ГУРИЛ, ТӨМСНИЙ ХЭРЭГЦЭЭГЭЭ 100 ХУВЬ ХАНГАНА
2026-10-12 17:04:46
Залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох баг, тамирчидтай уулзав
2026-10-12 16:41:47
ХОТЫН ДАРГА Б.ПҮРЭВДАГВА СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 100 ОРТОЙ ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙГ 11-Р САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ
2026-10-12 15:47:15
Дэлхийн эмэгтэй парламентчдын форум нээлтээ хийлээ
2026-10-12 14:22:18
1.1 сая тонн ургац хурааж, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана
2026-10-12 14:07:54
Элчин сайд нар, олон улсын байгууллагынхан “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа
2026-10-12 12:46:59
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авлаа
2026-10-12 12:02:43
ДОНАЛД ТРАМП: ОХУ, Украин эрчим хүчний салбарт гал зогсоохооор болсон
2026-10-12 10:49:10
“Ихэр бээлий” клубийн тамирчид 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-10-12 08:58:49
Чөлөөт бөхийн өсвөр үеийн “U9”, “U13” насны улсын аварга өндөрлөв
2026-10-12 08:34:25
С.Жавхлан аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн нээлтийн барилдаанд түрүүлэв
2026-10-12 07:53:06
МУГЖ Ж.МАНДУХАЙ: УГЗ С.СҮХБААТАР БАГШТАЙГАА УЧИРЧ, БҮЖИГЧИН БОЛСНОО ИХ ХУВЬ ЗАЯА ГЭЖ БОДДОГ
2026-10-12 07:19:39
ЭСТРАДЫН НЭРТ ДУУЧИН Т.РЭНЦЭНХАНДЫН ОХИН Н.БАЯСГАЛАН: ЭЭЖИЙГЭЭ ТАЙЗАН ДЭЭР ДУУЛАХААР “ХҮМҮҮС ДАХИУЛААСАЙ” ГЭСЭНДЭЭ УЛАМ ЧАНГА АЛГА ТАШДАГ БАЙЛАА
2026-10-12 07:12:57
“НОЁН 158” БУЮУ САГСЧИН “СОЛГОЙ” Б.АРИУНБОЛД: МИНИЙ НЭГ ТОГЛОЛТОД 158 ОНОО АВСАН РЕКОРД МОНГОЛД БАЙТУГАЙ ДЭЛХИЙД ГАНЦ ШҮҮ ДЭЭ
2026-10-12 07:10:44
ААВГҮЙ БАЙСАН Ч БОЛООСОЙ, ТЭД
2026-10-12 07:09:42
УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ
2026-10-12 07:07:41
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ЦЭРЭГ, ЦАЙРЫН СТРАТЕГИЙН ОРДЫН ЭЗЭН Д.ГАНБАТЫН ДҮҮ А.ГАНБААТАР
2026-10-12 07:05:25
“ТОРГУУЛИАР БУУДАЖ” ТОМЧУУДАД ТАЛ ЗАССАН ДЭЛХИЙН АВАРГА
2026-10-12 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |