Энэ удаагийн “Оюунт Монгол” буланд маань утга зохиолын оны шилдэг бүтээлд олгодог “Алтан өд” шагналт, утга зохиол судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамц оролцлоо. Тэрбээр утга зохиолын тайлахуйн шинжлэл, уран сайхны шүүмж хэлбэрээр бүтээлээ туурвидаг бөгөөд 2013 онд “Тайлахуйн чинад”, 2015 онд “Гүн хэлмэр” шүүмж, судлалын номоо хэвлүүлсэн билээ.
Монголын уран зохиолыг “малчны дүр”-ийн хувьслаас модерн утга зохиолын онол хүртэл нь судалж, утга зохиолын судлал, шинжлэлийн салбарт дагнасан өвийг цогцлоосон Ч.Билигсайхан профессорын “Монгол түүхийн уран зохиол”, “Монгол түүхэн зохиол” бүрэлдсэн монгол арга, төрлийг сурвалжилсан “Монгол эрхи товчис”(2000) хэмээх суурь судалгааны бүтээл бий.

Уран зохиолыг, тэр дундаа дорнын уран зохиолыг үечлэх дэлхийн жишгийг он цагийн хувьд шинээр бичих, өөрчлөх шаардлагатайг эх зохиол болон хэл, бичгийн баримт, дурсгалуудаар нотолж өгсний хувьд энэ номыг давын өмнө нэрлүүштэй.
Улмаар уг туршлагаа баяжуулан шинэ үеийн уран зохиолын онол, чиг хандлагыг танилцуулсан “Ухаарахуй” (2004) номоо хэвлүүлсэн нь суурь судалгаанд үндэслэсэн нэн шинэлэг бүтээл байсан юм. Шинжлэлийн олон уран бүтээлээс нь “Монголын уран зохиол дахь сэргэн мандалтын үеийг тодруулах асуудалд”, “Монголын сонгомол /элит/ зохиолын уламжлал”, “Монголын уран зохиолын соён гэгээрүүллийн үе” хэмээх цараатай цуврал өгүүллүүдийг сорчлохыг зөвлөе.
Монголын утга зохиолын түүх, судалгааны “амьд архив” гэвэл Д.Цэдэв профессорыг л хэлэх болов уу. Эх бичгийн судалгааны үнэ цэн, арга барил, түүнийг сурвалжлан шинжилж, эмхтгэн хэвлүүлэх нөр их хөдөлмөрийг нэгэн биеэр үлгэрлэн яваа эрдэмтэн зохиолч.

Аливааг эд эс бүхнээр ширхэгчлэн нягталж, тогтолцоотой мэдлэг, буурьтай судалгааны өв санг ямагт баримталдаг чанарыг нь яруу найргийн онолын сэтгэлгээ, уламжлал шинэчлэлийн уялдаа шүтэлцээг судалсан олон талт холбоо бүтээлүүд, Нууц товчооны бэлгэдлийн судалгааг тэргүүтнээс бэлхнээ харж болно.
Эрдэм шинжилгээний бүтээлийг бүрэн гүйцэд боловсруулан шинжлэхийн ач холбогдлыг олон бүтээлээрээ харуулж олон улсад үнэлэгдсэн судлаач юм. Жишээлэн С.Буяннэмэхийн “Утга зохиолын үүд” бүтээлийг анх кирилл бичигт буулган судалгааны эргэлтэд оруулсныг дурьдахад л хангалттай.
Ш.Сүрэнжав найрагчийн “Би тэнгэрийн хүү” шүлгийн тухай “Тэнгэрийн соёл ба тэнгэрийн зүүдний хүү”, Равжаа хутагтын “Ертөнц авгайн жам” шүлгийн тухай “Ертөнц авгай минь бөөлөхөө зогсооч, салахын тамхиа барья аа” зэрэг шүүмж, өгүүллүүд нь өдгөө ч манай задлан тайлбарлахуйн салбарын “ганц” гэрэл гэгээ болсоор байнам. Л.Хүрэлбаатар профессорын “Судар шастирын билиг”(2002), “Дуун утгын яруу зохист” (2005), “Аварга могойн зулайн чандмань”(2006), “Огторгуйн цагаан гарди” (1996, 2008) бүтээл Монголын эртний утга зохиол, соёл түүхийн судлал, шинжлэлийг суурь судалгааг олон талаар шинэтгэн баяжуулж өгсөн.

Ялангуяа дорно дахины өнө уламжлалт сэтгэлгээ, ном бичгийн соёлын ай савыг ховор нандин сурвалжаар эдүгээд өртөөлөн танилцуулж, шинэ үеийн урлагийн бүтээлүүдийг мөн түүн лүгээ ул суурьтай шинжлэн судлахын эрдмийг гоц үлгэрлэсэн эрдэмтэн юм. Шинжлэн судлахдаа давтагдашгүй уран сайхны бүтээлийн онцгой түвшинд туурвиж арвитгадаг буюу дорнын оюун санаа, хэл бичгийн яруу ертөнц, давтагдашгүй өв, онцгой үзэгдэл болсон алдартан билээ.
С.Дулам профессор 1999-2002 оны хооронд олон жилийн судалгааны хөмрөгөө цомнон “Монгол бэлгэдэл зүй” хэмээх IV дэвтэр бүтээл хэвлүүлсэн нь Монголын утга зохиол, соёл урлагийн судлал, шинжлэлийн хөгжилд цоо шинэ замыг нээсэн суурь судалгаа байлаа.

Ардын билиг зүй, уугал соёл иргэншил, язгуур сэтгэлгээний онцгой цөм мэдлэгээр нэвт утгачлан бичсэн бүтээлүүд нь ямагт хэм хэмжүүр болон үнэлэгддэг бөгөөд “дэлхийн хүн” гэж нэрлэгдэх манай тоотой эрдэмтдийн нэг билээ.
“Монгол домог зүйн дүр”, “Монгол соёл иргэншлийн утга тайлал”, “Монгол аман зохиолын онол” тэргүүтэй цуврал бүтээлүүд гарсны дараа болон өмнө гэж тусдаа судлал шинжлэлийн түүх бичигдэхээр шахуу нөлөөлөлтэй эрдмийн их ул мөрийг бүтээсэн. “Монголын их амар амгалангаас Pax Mongolica хүртэл”, “Монгол утга соёл дахь бэлгэдлийн ухаан” тэргүүтэй шүүмж, өгүүллүүдийг онцлоё.
1990-ээд оны эхээр профессор Д.Галбаатарын онолын чиг баримжаа болгон бичсэн “Эрс эргэлтийн босгон дээр”, “Ав хоморго бүхэн аллага байдаг”, “Энэ хэдэн хүүхдийн турсагыг хуулахгүй юмсан” цуврал шүүмж гараагүйсэн бол өнөөгийн утга зохиолын хөгжил өрнөлийг төсөөлөхөд бэрхтэй санагддаг.

“Монголын уран зохиолын онол, түүхийн зангилаа асуудлууд” (2001) хэмээх Монголын уран зохиолын аргын цогц судалгаа хэвлүүлсэн билээ. Эл бүтээл XX зууны орчин үеийн уран зохиолыг бүхэлд нь хамруулахаас гадна 1990 оноос хойших шинэ үеийн уран зохиолын эрэл хайгуул, төлөв хандлагыг шинжлэн үзэхдээ аанай л аман болоод бичгийн уран зохиолтой нь нягт уялдуулан баримтжуулснаараа гойд онцлогтой юм. Улмаар аливаа шинжлэх ухааны суурь ухагдахуун, онцлог сэтгэлгээг тээж явдаг нэр томьёоны асуудалд анхааран 1988 оноос бичиж эхэлсэн тайлбар толио “Уран зохиол: Онол, түүх, шүүмжлэл” (2012) нэвтэрхий толь болгон шинэчлэн гаргасан. Том, бага аль ч хэлбэрийн бүтээлүүд нь эрт эдүгээг жигд хамаарсан онцлогтой бөгөөд уламжлал залгамжлалын хэлхээнд нь нэгдмэл ойлголтод авч үзэн шинэ арга зүйгээр цар хүрээтэй туурвидаг. “Гүехнээс гүнээ дэвшихийн үлгэр”, “Эрин цаг, зохиолч, жүжиг”, П.Баярсайхан зохиолчид хандсан захидал шүүмжүүдийг онцлон дурдъя.
Хамгийн амттай уншигддаг онолын ном, хамгийн амттайгаар ярилцдаг онол-шүүмжлэлийн бүтээлүүдийн хүчирхэг автор бол С.Энхбаяр професссор.

Шинэчлэгдэн буй уран зохиолын хөгжилд үлэмж нөлөө үзүүлж, шинэ үеийн уран зохиолын онол, судлал, шинжлэлийн салбарт тэргүүн эгнээнд бүтээлээ дуу шуутайхан хүргэж ирсэн эрдэмтэн. Түүний С.Буяннэмэхийн “Утга зохиолын үүд”-ийг утга зохиолын онол, туурвил зүйн цогц сургаал болох үүднээс нь судалсан “Утга зохиолын онол-туурвил зүй”(2000) ном үндэсний утга зохиолын бүтээлээ шинээр эргэн харж шинжлэхийн тод жишээ, суурь судалгаа болсон. Улмаар орчин цагийн утга зохиолын онол хийгээд түүхийг хураангуйлан бичсэн “Утга зохиолын онол” (2005) бүтээл нь өдгөө бидний өмнөө барьдаг голлох тулгуур сурах бичгийн нэг болжээ. Мөн утга зохиолын онол, гоо зүйн сэдвүүдээр бичсэн шинжлэл, судлалын шилмэл өгүүллүүдээ эмхэтгэн “Утга зохиолын судлал шүүмжлэлийн өгүүллүүд” (2004) ном болгон хэвлүүлсэн нь аанай л энэ салбараа гоц гойд хөгжүүлсэн үлгэр жишээ бүтээл.
Утга зохиол судлаач, шинжлэгч П.Батхуяг уран зохиол, урлагийн судлал, шинжлэл, нийтлэлийн чиглэлээр 2005 оноос өдгөө хүртэл “Монголын уран зохиолын үнэт зүйлсийн социологи”(2005), “Яруу найргаар ярилцахуй”(2006), “Шинэ сэрэхүй”(2008), “Стандарт бус шалтгаан”(2009), “Монголын уран зохиолын стандарт бус сэтгэлгээнд зориулав”(2010), “Хэлбэргүй бодлогошрол”(2011), “Эсрэг цаг-I”(2014), “Эсрэг цаг-II”(2015), “Эсрэг цаг-III”(2016), “Очирбатын Дашбалбар”(2018) зэрэг номууд хэвлүүлсэн уран бүтээлч юм.

Тэрбээр шинэ тутам хэвлэгдэн буй ном бүтээлийг соргогоор харж, тогтмол үнэлгээ саналаа хэлж, эсээ, нийтлэл, нийтлэл шүүмж хэлбэрээр илэрхийлэхийн сацуу театр, киноны шүүмж бичлэгт жигд ажиллаж буйгаараа онцлогтой. Үгийн урлагийн бүхий л төрлөөр бичихийн сацуу уран сайхны эсээ шинжлэлийн өвөрмөц туурвилуудаараа тууштай шинэчлэгч байж чаддаг бахархалт уран бүтээлч билээ.
Утга зохиол судлаач, шинжлэгч Г.Батсуурь уран зохиолын судлал, шүүмжлэлийн чиглэлээр 2010 оноос өдгөө хүртэл “Удиртгал”, “Ц.Дамдинсүрэнгийн яруу найргийн аман зохиолын уламжлал”(2012), “Дөрвөн цаг’-аас ‘Цаг хугацаа амсхийх зуур’ хүртэл”(2012), “Уран зохиолын дэд асуудлууд”(2014), “Мета утга”(2014), “Уран зохиолын тухай яриа-I” (2013, хамтын),, “Уран зохиолын тухай яриа-II” (2017, хамтын), “Ерөөлчид ба шизофреникууд(2018)” зэрэг номууд хэвлүүлсэн уран бүтээлч юм. Тэрбээр уран сайхны шүүмжийн нэгэн жигдхэн урсгалыг цочмог ирмүүн бүтээлүүдээрээ хөдөлгөөнд оруулж, ямарваа зохиол бүтээлийн тухай үргэлж шинэ өнцгөөс, гайхам содон тайлал, тайлбарыг дэвшүүлдэг шинжлэлт бичлэгээрээ эрс ялгардаг. Шинэлэг арга зүйг нэвтрүүлж шүүмжлэлт сэтгэлгээний хөгжлийн эрин цагийн хандлагыг урин дуудсан эрхэм юм.

Мэдээж 2000-аад оны эхэн үед зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “харууд” буюу “2*2=6 буюу Суут жаран сэтгэгч” (2000), “Орчин цагийн аугаа их сэтгэгчид” (2001), “Утга зохиолын тухай яриа” (2004) тэргүүтэй “Шинэ үеийн номын сан цуврал” 10 боть хэвлэгдсэн он цаг үнэлж баршгүй хувь нэмрээ үзүүлсэн, үзүүлсээр ч буй билээ. Ялангуяа “Утга зохиолын тухай яриа” номд багтсан үндэсний болоод дэлхийн утга зохиолын тухай эрс шинэлэг шүүмж, өгүүллүүдийг онцлууштай. Орчуулагч, судлаач Ш.Одонтөр болон Ж.Батбаатар нарын 1990-ээд оны сүүлч 2000-аад оны эхэн үед монгол утга зохиол, хэл шинжлэл, боловсролын асуудлаар бичиж байсан хурц тод өгүүлэл, шинжлэлүүдийг энд зайлшгүй дурьдууштай. Мөн яруу найрагч О.Дашбалбарын уран бүтээлч нөхдийнхөө тухай уран сайхны нээлтийн түвшинд бичсэн хөрөг, нийтлэлүүдийн “Хүн ертөнц”(2003) ном эмхтгэгдэн гарсан бөгөөд судлал, шинжлэлийн хөгжилд онцгой нөлөө үзүүлсэнтэй маргахын аргагүй.
| Х.Чойдогжамцын нэрлэх Монголын утга зохиолын судлал шинжлэлийн шилдэг бүтээлүүд |
|
Б.БАЯРМАА: Би хэвлэлийн бага хурал зарлаж, Эрүүл мэндийн яаманд гомдол гаргана
2026-08-28 18:50:14
“FOODEX MONGOLIA 2026” ҮЗЭСГЭЛЭНД ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД НЭГДЭН ОРОЛЦОНО
2026-08-28 17:11:30
Жүдогийн дасгалжуулагчид Япон дахь сургалтаа амжилттай дүүргэлээ
2026-08-28 17:05:24
ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
2026-08-28 16:51:17
Н.Давааням: Өөрөө эмч хүн байж, жил гаруйн өмнө өвчнөөр өөд болсон ээжийн минь тухай мэдээллийг олон нийтийн сүлжээнд дэлгэж байгаад нь би гомдолтой байна
2026-08-28 16:46:15
Элчин сайд Д.Даваа, “РОССОТРУДНИЧЕСТВО”-гийн И.Ю. Чайкатай уулзалт хийв
2026-08-28 16:33:37
Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна
2026-08-28 16:21:12
COP17 ХУРЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛЛАГААНД ИНТЕРПОЛ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ
2026-08-28 16:19:29
Буркина Фасо Улсын Байгал орчны дэд сайд Оуэдраого Памуссатай уулзлаа
2026-08-28 16:15:35
“UNCCD”-ийн төлөөлөгч Ксения Сканлон "Талархлын гэрчилгээ" гардууллаа
2026-08-28 15:58:10
“Цэнхэр бүс” дэх НҮБ-ын Хүүхдийн Сан, Усны газрын павильон хаалтаа хийлээ
2026-08-28 15:33:55
Есдүгээр сарын 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2026-08-28 15:26:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Европын хөрөнгө оруулалтын банкны захиралтай уулзлаа
2026-08-28 14:27:46
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тушаалаар С.Молор-Эрдэнийг шалгаж эхэлжээ
2026-08-28 13:55:31
“УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРЫГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖЭЭ
2026-08-28 13:54:38
ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА Т.ОЮУТБОЛДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2026-08-28 13:31:52
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо байгууллаа
2026-08-28 13:28:48
COP17 өндөрлөж байна
2026-08-28 13:25:50
Элчин сайд Д.Бямбадорж Египетийн “GRAND EGYPTIAN MUSEUM” захиралтай уулзав
2026-08-28 11:29:19
ТӨВ БОЛОН ЗҮҮН АЙМГУУДЫН ИХЭНХ НУТГААР БОРОО ОРЖ, ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГААГ АНХААРУУЛЛАА
2026-08-28 09:56:04
Өнөр хорооллын гудамжинд явган хүний гүүрэн гарц угсрах тул өнөөдрийн 22:00 цагаас тухайн хэсгийн авто замыг түр хаана
2026-08-28 09:37:28
Залуу судлаачдын технологийн шийдлийг байгаль орчны хяналттай холбоно
2026-08-28 07:49:10
Ц.Сандаг-Очир сайд, Рут Дэвис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2026-08-28 07:40:00
Монгол, Люксембургийн харилцаанд шинэ ахиц гарлаа
2026-08-28 07:35:00
Шугаман дэд бүтэцийг зэрлэг амьтанд ээлтэй байгуулах асуудлыг хэлэлцлээ
2026-08-28 07:30:00
Б.Батцэцэг сайд Африкийн төлөөлөгчидтэй санал солилцов
2026-08-28 07:20:00
МҮОХ-ноос НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын 17 дугаар бага хуралд оролцлоо
2026-08-28 07:10:00
Уул уурхайн нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийг багасгах боломжийг ярилцлаа
2026-08-28 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-08-28 06:00:00
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 21:39:50
ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН ХЭРГЭЭ ХУРААЖ, ТӨРИЙН САНД ТӨВЛӨРҮҮЛСЭН ХОЁР ТЭРБУМ ТӨГРӨГ ТНБД АСАН Б.НАСАНТОГТОХЫНХ УУ
2026-08-27 19:29:34
СОР17: Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл хийв
2026-08-27 16:57:04
Элчин сайд Г.Хулан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 16:54:40
ТООСГОНЫ ҮЙЛДВЭРИЙН ЗАМ ДАГУУ 260М УРТ ТӨМӨР БЕТОН ХООЛОЙ БҮХИЙ УС ЗАЙЛУУЛАХ СУВАГ, ШУУДУУ ХИЙЛЭЭ
2026-08-27 16:31:56
Онгоцоор тэвэрлэгдэн ирсэн шумуулнаас болж хоёр ажилтан хумхаа өвчнөөр амиа алджээ
2026-08-27 16:10:24
НЕПАЛ-ТӨВДИЙН ХИЛ ОРЧМЫН ҮЕРЭЭР 177 ХҮН АМИА АЛДАЖ, 826 ХҮН СУРАГГҮЙ БОЛЖЭЭ
2026-08-27 15:56:32
Б.Батцэцэг сайд, АНЭУ-ын Амна Бинт Абдуллах Аль-Дахактай уулзлаа
2026-08-27 15:55:16
Бүлэг хүчингийн хэргийн хохирогч гэх Н.Шинэцэцэгийн хэргийг прокурорт буцаалаа
2026-08-27 15:36:23
Ази даяар ойн ландшафтыг сэргээх хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-27 15:24:03
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
2026-08-27 15:00:00
Б.Батцэцэг сайд, Кувейтийн Тамер Аль-Файлакавитай уулзлаа
2026-08-27 14:59:07
АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж: 20 сайдаа цөөл гэдэг шаардлагыг Засгийн газарт дахин тавьж байна
2026-08-27 12:28:09
НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНД НИЙГМИЙН ДЭВШИЛ ХОЛБОО ТББ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-27 11:51:12
УЛААНБААТАРААС АНТАЛЬЯ ХҮРТЭЛ “РИОГИЙН ГУРВАН КОНВЕНЦ”-ЫН УЯЛДААГ БЭХЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ
2026-08-27 10:44:41
КУМИНГА БОГИНО ХУГАЦААНЫ ГЭРЭЭГ СОНГОЖ, КАРЬЕРАА ДАХИН БАТЛАХААР ЗОРЬЖЭЭ
2026-08-27 10:17:20
НЕПАЛД БОЛСОН ҮЕРИЙН УЛМААС 160 ГАРУЙ ХҮН АМИА АЛДАЖЭЭ
2026-08-27 09:41:01
Шри Ланка Улстай ойн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо
2026-08-27 09:28:09
“Риогийн конвенцуудын хэрэгжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэгт боллоо
2026-08-27 08:35:48
“Business 4Land Mongolia Hub” байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
2026-08-27 07:40:00
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Угочи Даниэлстэй уулзав
2026-08-27 07:30:00
Цоохор ирвэс хамгааллыг сайжруулахааар тохирлоо
2026-08-27 07:20:00
Элчин сайд Г.Хулан, БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д бараалхав
2026-08-27 07:15:00
Иран Улсын ХАА-н сайд Голамреза Ноуритэй уулзаж, санал солилцов
2026-08-27 07:10:00
Элчин сайд Д.Тэгшжаргал, Киргизстаны Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-08-27 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд, мал арвидна
2026-08-27 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |