Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр газрын ховор ашигт малтмалын олборлолт, нийлүүлэлт төдийгүй ОХУ, Украины дайны асуудлаар ярилцжээ. Хирошимагийн “Их долоо”-гийн уулзалтаас Монголыг зорьсон Э.Макрон түүхэн айлчлалаараа хоёр орны хамтарсан тунхаглал гаргаж, Франц Улс цөмийн реакторууддаа ураны шинэ эх үүсвэр олж чадсан гэнэ.
Франц Улс дэлхийд цөмийн гол тоглогчдын нэг гэж тооцогддог ч түүхий эд, эх үүсвэрийн тал дээр Баруун Африкийн орнуудаас хамааралтай байдаг. Гэсэн ч сүүлийн үед Африк тивд бүс нутгийн хэмжээний улс төр, нийгмийн эмх замбараагүй байдал үүссэн нь Франц ураны эх үүсвэргүй болох вий гэх болгоомжлол төрүүлж байгаа.

Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Монголд төрийн айлчлал хийхдээ Монголын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамтран гаргасан 18 зүйл бүхий тунхаг бичигт “Улс төр, эдийн засаг, худалдаа, батлах хамгаалах салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх” гэж онцолжээ. Гэхдээ хамтарсан тунхаглалыг сайтар нягталбал, “Зөөвч-Овоо хамтарсан төслийн хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг түргэсгэж, намар дуусгах” зорилготойгоор гаргасан гэж болно. Тодруулбал, дээр дурдсан Зөөвч-Овоо нь Францын “Орано групп(хуучнаар Арева)” болон Монголын Мон-Атом компанийн хамтран хэрэгжүүлж байгаа “Бадрах Энержи” компанийн уран олборлох төсөл юм.
Одоогоор БНФУ-д нийт 56 реактор бүхий 18 атомын цахилгаан станц бий. Энэ тоо ирээдүйд нэмэгдэхийн хэрээр Францын уран хэрэгцээ “дийлдэхгүй” болно. Үүгээр ч зогсохгүй цөмийн асуудалтай холбоотой шинэ асуудлууд гарч ирж байгаагийн нэг нь ОХУ, Украины дайн бөгөөд тус дайнаас үүдсэн эрчим хүчний хангамжийн асуудал Францын талыг шаналгаж байгааг хэлье.
БНФУ-ын Экологийн яамнаас гаргасан баримтаас үзвэл тус улсын нийт эрчим хүчний хэрэглээний 40 хувийг цөмийн эрчим хүч, 28.1 шатахуун, 15.8 хувийг байгалийн хий, 12.9 хувийг салхи, усан цахилгаан станц зэрэг эх үүсвэр бүрдүүлдэг. Эрчим хүчний нийт хэрэглээнийх нь дийлэнх хувь цөмийн эрчим хүчээс хамааралтай байгаа нь тус улсын ураны хараат байдлыг нэмэгдэхүйц өсгөнө гэж харж байна.
“Connaissance des Energies” сайтын мэдээллээр Франц Улс одоогийн цөмийн түлшний хэрэгцээгээ хангахын тулд жилд 8000-9000 тонн уран шаардлагатай. Харин энэ тохиолдолд Франц өөрийн гэсэн ураны ордгүй учир импортод түшиглэхээс өөр аргагүй байдалд хүрээд байгаа юм.

Франц “Орано групп” одоог хүртэл Нигер дэх байр сууриа хадгалахыг эрмэлзэж байгаа. 2023 оны тавдугаар сарын 4-ний өдөр тус компани Нигерийн Засгийн газартай ерөнхий түншлэлийн гэрээ байгуулсан. “Орано майниг” компанийн гүйцэтгэх захирал Николас Мэйсийн хэлснээр “Нигер дэлхийн ураны салбарт чухал үүрэг гүйцэтгэж байгаагаа баталсан. Гэвч тус улсын дотоод эмх замбараагүй байдал, үймээн самуун нь чухал үүргийг нь үгүй болгож байгаа” юм. Одоогоор дотоод үймээн самуун, мөргөлдөөнтэй Нигерт Францын цэргийн хүчин байрлаж, ураны уурхайн олборлолтыг хамгаалах үүрэг гүйцэтгэж байгаа.
Мөн “Орано групп”-ээс “зууны уурхай” гэж зарлаад байсан Нигерийн Имурарен уурхай одоог хүртэл гацаанд байгаа бөгөөд ТЭЗҮ-ийн ажил хүлээгдэж байна. Үүнээс шалтгаалан Францын Засгийн газраас хөрөнгө оруулж, төслийг санхүүжүүлэх нь эрсдэлтэй байж болох магадлал гаргаад байгаа юм.
“Орано групп”-ийн 2021 онд гаргасан инфографиас үзэхэд Франц ураны салбартаа Нигерээс холдож байна. Харин Нигерээс татгалзаж, дараагийн ураны ажлаа эхлүүлэх газар нь Монгол Улс.
Тайлбар: Зөөвч-Овоо ураны орд
Франц-Монголын ураны хамтын ажиллагааг шинэ зүйл биш гэж болно. Тухайлбал, “Арева майнз” компани 1997 оноос хойш Монголын Дорноговь аймагт хайгуулын ажилд оролцож байгаа. Мөн тус компанийн хамтран ажиллаж байгаа Зөөвч-Овоо орд нь 54 мянга гаруй тонн ураны баталгаажсан нөөцтэйг Дэлхийн цөмийн холбооноос тогтоож, мэдээлсэн. 2015 онд Франц-Монголын цөмийн хамтын ажиллагаагаараа “Бадрах энержи” хамтарсан компанийг байгуулж “Орано групп”-ийн охин компани “Арева Монгол” 66 хувь, Мон-Атомын охин компани “Эрдэнэс Монгол” 34 хувийг эзэмших болсон.
“Эрдэнэс Монгол” компани нийт хөрөнгө оруулалтыг 22 жилийн хугацаанд тэрбум евро, хүлээгдэж буй орлого нь 5.5 тэрбум евро байхаар тусгасан. Харин “Орано групп”-ийн танилцуулгад 2021 онд ашиглалтад орсон шинэ олборлолтын туршилтын гэрээг хоёр жилийн хугацаанд хийснээр 20 тонн уран олборлоно гэжээ. Улмаар Монголд төрийн айлчлал хийснээрээ хожсон Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон дээр дурдсан ажлыг түргэвчлүүлж, энэ намартаа багтаан үйлдвэрлэлээ эхлүүлэхээр яарч байгаа аж.

| ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Монгол Улс уранаа Францад нийлүүлэхээр болжээ |
|
Төвөдөд долоон магнитудын хүчтэй газар хөдөлж, 16 хүн амиа алджээ
2026-10-23 12:25:41
НИЙГМИЙН БОЛОН СУУРЬ ДЭД БҮТЦИЙН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХААР ТОГТЛОО
2026-10-23 11:55:11
Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 мянган га газрыг ойжуулна
2026-10-23 11:48:25
Эрчим хүчний нүүрс тээвэрлэлтэд "Монголын төмөр зам" ТӨХК 300 вагоноо ашиглуулна
2026-10-23 11:44:53
З.МЭНДСАЙХАН: ОЮУТОЛГОЙН НОГДОЛ АШГИЙГ ДЭД БҮТЦЭД ЗАРЦУУЛАХ ТӨСЛӨӨ ЭГҮҮЛЭН ТАТЛАА
2026-10-23 11:02:56
NIN9: “The MongolZ”-ийг ялалт байгуулахад хэрэгтэй тоглогч нь байж чадна гэдэгтээ итгэлтэй байсан
2026-10-23 10:38:28
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЛЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |