Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дээд түвшний уулзалтад “Монгол Улс “Ковакс” хөтөлбөр болон бусад тусламж үзүүлсэн орны ачаар улсынхаа нийт хүн амын 65 хувийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулсан. Түүнчлэн “Ковид-19” цар тахлын тархалт буурч, Монгол Улсын Засгийн газраас хэвийн амьдралдаа эргэн шилжиж, сэргээхээр ажиллаж байна” хэмээн мэдэгдсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн. Гэсэн ч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр цар тахлын тархалт буурч, нийт хүн амын 65 хувиа вакцинжуулсан гээд “үлээчихсэн” Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр амны хаалтаа тайлсан нь гаднын зурагчны дуранд үлдэж, “Монгол Улсын Ерөнхийлөгч дээд түвшний уулзалтын үеэр бусдад халдвар тараах аюултай орчин үүсгэсэн” хэмээн гаднын орнуудад ч гэсэн шүүмжлэлд өртсөн байгаа юм.
Гэрэл зургийг Эдуардо Муноз
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дээд түвшний уулзалтыг АНУ-ын Нью-Йорк хотод зохион байгуулсан. Дээд түвшний уулзалтад 83 улсын удирдагч, 43 улсын Засгийн газрын тэргүүн, 23 орны Гадаад хэргийн сайд оролцсон юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей бол гадаадад бодлогын мэдэгдэл хийх томоохон завшаан бөгөөд энэ нь “залуухан” Ерөнхийлөгчид боломж болжээ. НҮБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ердөө өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэхэд харьцангуй олон улс, НҮБ-тай онцгой ач холбогдолтой зүйлс ярьсан зарим орны төлөөлөгчийн “чихийг алт болгосон” гэнэ. Дээд түвшний уулзалтын ерөнхий санал, шүүмжлэлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын НҮБ-тай харилцах харилцааг дүгнэж, цар тахлын цаг үе болон хөгжил, экосистемийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт, цөмийн зэвсэг зэрэг сэдвээр ярьсан нь У.Хүрэлсүх олон улсад “Өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулгаас илүү амбицтай” хэмээн “цоллуулсан” байна.

Монгол Улс “Цөмийн зэвсэггүй” статусыг зарлаж, НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан нь НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд хэд хэдэн алхмаар ойртуулсан. Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын бус суудалд нэр дэвших тухай дурдаагүй нь Аюулгүй байдлын зөвлөлийн суудлаас татгалзаж, Япон Улсад суудлаа өгч байгаагаас ялгаагүй хэрэг болсон аж.
НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл байнгын тав, байнгын бус 10 суудлаас бүрдэнэ. Сүүлчийн жилүүдэд хоёр жилийн хугацаатай Аюулгүй байдлын зөвлөлийн үүрэг хүлээх байнгын бус суудлын төлөөх өрсөлдөөн ширүүн өрнөж байгаа гэх.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2014 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганд “2022 онд зохион байгуулах НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн сонгуульд нэр дэвшиж, сонгуулийн кампанит ажлын идэвхтэй үе шатанд орно” гэж мэдэгдэж байлаа. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд нэр дэвшихээсээ 10 болон түүнээс дээш жилийн өмнө мэдэгдэж, дараа нь сонгуульд нэр дэвшвэл “Илүү үр дүнтэй байна” гэх арга олон улсад “моданд” орсон байна. Хэрэв Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы дээд түвшний уулзалтад ердөө л Монгол Улсын нэрийг дэвшүүлэх тухай “хальт” л дурдахад олон улсын жишгээр “Тохироо нь бүрдэж”, ирэх 2022 онд болох НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын бус суудлын сонгуульд “ногоон гэрэл”-ээр гарах байжээ. Гэсэн ч У.Хүрэлсүх тийм мэдэгдэл хийгээгүй юм. Үүнээс харж үзэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн гадаад бодлогын суурийг үндсээр устгах сонирхолтой байгаа гэнэ.

Өнгөрсөн хэдэн жилийн турш НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлд шинэчлэл ороогүй нь тус зөвлөлийг үйл ажиллагааг удаашруулж байгаа ч, Япон Улс Аюулгүй байдлын зөвлөлд орохыг нэн тэргүүний зорилтоо болгож, эрэлхийлсэн хэвээр байгаа юм байна. Япон Улс бол Монголын эдийн засгийн чухал холбоотон бөгөөд томоохон хөрөнгө оруулагч. БНХАУ, ОХУ-аас гадна Монгол Улс “гуравдагч хөрш” Японтой эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан. АНУ, БНХАУ-ын хоёр тал нэгэнтэйгээ сөргөлдөх олон улсын бүлэг, эвсэл/АНУ, Их Британи, Австрали/ байгуулсан нь сөргөлдөх орнуудаас хараат байдаг орнуудад хүнд, хэцүү байр суурь ирэх аж. Олон улсад Монгол Улс БНХАУ-аас эдийн засгийн хувьд бүрэн хамааралтай байдаг тул АНУ, БНХАУ-ын сөргөлдөөний үед “тэсэж” гарах хэцүү. Тийм ч учраас Монгол Улс ирэх жил эдийн засгийн гуравдагч хөрш Япон Улсад олон жилийн турш “хүссэн” НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын бус суудлыг “зарж”, АНУ, БНХАУ-ын талын ширүүн сөргөлдөөний үеэр эдийн засгийн хувьд “амь дүйх” аргаа олсон байна.
Эх сурвалж: The Diplomatic, AkiPress, UPI
.jpg)
| Монгол Улс НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн суудлаас татгалзаж, Японд “зарчихав” уу |
|
Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ
2026-09-20 16:17:06
ХЭЛ БИЧГИЙН УХААНЫ ДОКТОР С.ЦОМОРЛИГ: “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” ХӨРӨГ НОМЫН ТУХАЙ
2026-09-20 14:50:17
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрчээ
2026-09-20 13:52:56
Нийгмийн даатгалын улсын байцаагчид эрхээ баталгаажуулж, үнэмлэх, тэмдгээ гардан авчээ
2026-09-20 13:45:25
Томуугийн дэгдэлтээс хамаарч нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн ор дэлгэнэ
2026-09-20 13:21:53
ОХУ-ын Эрхүү хотод зоонозын халдварын асуудлаар эрдэм шинжилгээний хуралд оролцжээ
2026-09-20 11:49:14
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймэрт урьдчилсан байдлаар 1.4 га талбай өртөж шатжээ
2026-09-20 11:36:25
Онцгой байдлын алба хаагчид ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагджээ
2026-09-20 11:27:52
Тархины үйл ажиллагааг сайжруулах таван энгийн зөвлөгөө
2026-09-20 10:54:26
Дэлхийн шатрын олимпиадад Монголын баг, Энэтхэгийн багт 3:1-ээр хожигдлоо
2026-09-20 10:31:48
Н.Цэрэнтогтох пара самбо бөхийн дэлхийн цомын аварга болов
2026-09-20 10:16:50
Азийн XX наадмын нээлтийн ёслолын ажиллагаа боллоо
2026-09-20 09:33:19
Хятад Улс “Гравити-1 Y3” зөөгч пуужинг хөвөгч тавцангаас хөөргөв
2026-09-20 09:16:26
“АРВАЙХЭЭРИЙН ДУЛААНЫ СТАНЦ” төслийн санхүүжилтийг шийдвэрлэнэ
2026-09-20 09:04:55
Монголын хөл бөмбөгийн хөвгүүдийн баг дэлхийн аваргын фестивальд өрсөлдөнө
2026-09-20 08:45:45
“АЙЧИ НАГОЯА-2026" дугуйчид тэмцээнээ эхлүүлнэ
2026-09-20 08:34:40
Азийн наадамд боксчид маргаашаас тулалдаж эхэлнэ
2026-09-20 07:41:53
ЭРГЭЛТ.МН МЭДЭЭЛЛИЙН САЙТЫН “СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМ ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯРЫН ТЭРГҮҮН ШАГНАЛ "МЭРГЭН НОМ ЦОМ"-ЫН ЭЗЭН БОЛЛОО
2026-09-19 12:00:01
Дэлхийн аваргыг төрүүлэн гаргасан У.Ханд С.Түмэндэмбэрэл багш нар талархлаа илэрхийлэв
2026-09-19 11:06:06
Монголын пара шатарчид Энэтхэгийн багийг хожлоо
2026-09-19 09:57:12
Монгол, Сингапурын нүүрстөрөгчийн зах зээлийн талаар санал солилцов
2026-09-19 08:06:08
Өсвөрийн боксчид “Монгол туургатан” олон улсын наадмыг зорив
2026-09-19 07:58:51
Иогчдын холбооныхон Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзав
2026-09-19 07:41:18
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас уртасна
2026-09-19 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-19 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-19 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |