Олон улсын эрүүгийн шүүхээс "Дайны гэмт хэрэгтэн" хэмээн цоллуулсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчлах гэж байна. Шүүхэд дайны гэмт хэрэгт буруутай нь тогтоогдож, олон улсад баривчлагдах "гэмтэй" болсноосоо хойш дээд хэмжээний хурал, уулзалтад баривчлагдахаас сэргийлсэн цэрэг, тусгай хүчнийхэн, бүр цөмийн бөмбөгийн удирдлагатайгаа явах болсон В.Путин Монголд айлчлах болсон нь гаднын агентлагуудын анхаарлыг татаж эхэлжээ.
.png)
Монголын нутгаар дамжин ОХУ-аас БНХАУ руу жилд 50 тэрбум орчим шоо метр хий тээвэрлэх хүчин чадалтай "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн төсөл цар тахлын өмнөхнөөс эхлэн сүүлийн хэдэн жил идэвхтэй яригдаж буй. Уг хийн хоолойн бүтээн байгуулалт нь ОХУ байгалийн хийгээ БНХАУ-аас эхлэн бусад Азийн орон руу чиглүүлэн нийлүүлэлтээ нэмж, Зүүн Хойд Азийн эрчим хүчний диманикийг өөрчлөх чухал ач холбогдолтой төсөл. Гэсэн ч цар тахалтай холбоотойгоор хойшлогдож байсан "Сибирийн хүч-2"-ын бүтээн байгуулалт эцэслэн баталгаажаагүй явсаар ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлсэнтэй зэрэгцэн гацаанд орсон байдаг.
(1)(1)(1).png)
Зүүн Европт өрнөж буй геополитикийн хүндрэл, дайнтай холбоотойгоор эдийн засгийн хувьд томоохон сорилттой нүүр тулгараад буй ОХУ байгалийн хий экспортлох замаар дайны зарлагаа нөхөхөөр "Сибирийн хүч-2" төслийн яаравчлуулж, бүтээн байгуулалтыг нь эхлүүлэхээр зэхэж буй нь харагдаж байгаа ч уг төсөлд шууд оролцоотой хоёр орон "тодорхой" хариу өгөхгүй байгаа нь ОХУ, Владимир Путинг "ундууцуулсан" хэрэг болсон. Энэ утга ч ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төрийн тэргүүнүүдийн Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан, "Бүс ба зам" санаачилгын ойд зориулсан дээд хэмжээний уулзалт зэрэг хэд хэдэн төрийн болон албан ёсны айлчлал дээр тод томруун харагдаж байв. Тиймийн учир ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ болон Монгол Улсын төрийн тэргүүний оролцож буй дээд хэмжээний уулзалт, хуралдаанд өөрийн биеэр очиж оролцон, гурван талт хэлэлцээ хэд хэдэн удаа хийгээд буй. Харин өнгөрсөн хавар БНХАУ-д өөрийн биеэр айлчилж, тус улсын дарга Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийсэн ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин зорьж явсан хийн хоолойн төслийн асуудлаа нэг тийш болгочихоод төслөө эцэслэн гүйцээхийн тулд Монгол Улстай шийдвэрийн хувьд нэг талд гарч, бүтээн байгуулалтаа эхлэхийн тулд өөрийн биеэр Монголд айлчлах өндөр магадлалтай гаднын томоохон агентлагууд онцолж байлаа.
Тэгвэл олон улсын улс төрийн тоймч, шинжээчдийн таамаглал байгаа онож, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад төрийн айлчлал хийх талаар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч хойд хөршийн томоохон хэвлэлүүдийн нэг "Риа Новости" агентлагт мэдээлжээ. Тухайлбал, ОХУ-ын төрийн тэргүүний Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков "Ерөнхийлөгч В.В.Путин энэ жил Монгол Улсад айлчлал хийх боломжтой. Төрийн тэргүүний айлчлал хоёр талын тохирсон өдөр, цагт эхэлнэ" гэсэн товч бөгөөд тодорхой байр суурь илэрхийлээд байгаа юм. Харин өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн Халх голын ялалтын баяртай зэрэгцэн "Монголд айлчилж магад" гэгдэж байсан В.Путины айлчлалыг Курск, Кремлийн нөхцөл байдалтай холбоотойгоор ирэх есдүгээр сарын эхний долоо хоногт эхлэхийг улс төр шинжээчид хэлж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь Монгол Улсад 2000, 2009, 2014, 2019 онд айлчлал хийснээрээ манай оронд хамгийн их айлчлал хийсэн хойд хөршийн төрийн тэргүүн болсон. Хамгийн сүүлийн буюу 2019 онд Монгол Улсад хийсэн айлчлалаараа В.Путин Халх голын байлдааны ялалтын ойн баярын ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, манай орны төрийн тэргүүнтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудлаар санал солилцож байв.
Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгч В.Путины Монголд хийх төрийн айлчлалаар яригдах хамгийн чухал асуудлуудын нэг нь дээр дурдсан "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн төсөл. Харин хийн хоолойн бүтээн байгуулалтын асуудлаас гадна басхүү чухал тооцогдох хэд хэдэн асуудал байгаа нь барууны орнуудын шахалт, шатахууны нийлүүлэлт, бага оврын атомын цахилгаан станцын асуудал бий.
.png)
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн долдугаар сард Казахстаны нийслэл Астана хотод болсон ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төрийн тэргүүнүүдийн Зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохдоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж, хэд хэдэн асуудалд тодорхой байр сууриа илэрхийлж, санал солилцсон. Уг уулзалтаар ОХУ-ын төрийн тэргүүний зүгээс Монгол Улсад бага оврын атомын цахилгаан станц барьж өгөх санал тавьж байв.
Тодруулбал, Монгол Улс эрчим хүчний хэрэглээнийхээ тодорхой хэмжээний хувийг ОХУ-аас, тэр дундаа Иркутскэнерго эрчим хүчний систем, Буриадын эрчим хүчний системийн цахилгаан станцуудаас авдаг. Тодруулбал, ОХУ-ын талаас манай оронд 345 МВт эрчим хүч нийлүүлдэг. Харин Монголд шаардлагатай 345 МВт эрчим хүчийг нийлүүлдэг хойд хөршийн цахилгаан станцад гэмтэл гарч, ОХУ-аас манайд нийлүүлэх эрчим хүчээ 150 МВт болгоход л манай орон дотооддоо цахилгаанаа хуваариар хязгаарлах болж байв.

Манай орны цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувь өсөх болсон. Гэсэн ч энэ хэрээрээ Монголын эрчим хүчний хэрэгцээ даган өссөөр буй. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн уулзалтаараа манай орны эрчим хүчний хэрэгцээ өсөж байгаа асуудлыг онцолсон. Мөн тэрбээр манай орны эрчим хүчний хангамжийн асуудалд туслах зорилгоор ОХУ-ын дотооддоо барьж буй бага оврын атомын цахилгаан станцын загвараар ижил төстэй станц барьж өгөх санал тавьсан байдаг. Ташрамд дурдахад, Ерөнхийлөгч В.Путины санал тавьсан бага оврын атомын цахилгаан станцын талаар ОХУ-ын Шадар сайд Виктория Абрамченко Улаанбаатар хотод болсон Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанд дурдаж байв.
Монгол Улс нийт эрчим хүчнийхээ тодорхой хувийг ОХУ-аас импортолдгийн сацуу тэр хэмжээний түлш, шатахууны хойд хөршөөсөө татдаг. Дээр дурдсан хоёр орны төрийн тэргүүний уулзалтаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түлш, шатахууны нийлүүлэлтэд ямарваа нэгэн асуудал гаргахгүй гэсэн байр суурь илэрхийлээд буй ч сүүлийн үед олон улсын хэвлэлүүдээр "ОХУ ирэх есдүгээр сараас эхлэн гадаад орон руу түлш, шатахууны экспортоо хязгаарлана" гэх мэдээлэлтэй холбоотойгоор хоёр Ерөнхийлөгчийн ярьсан түлш, шатахууны асуудал эргэн гол асуудал болох төлөвтэй байна.
ОХУ-ын зүгээс Монгол Улстай байгуулсан гэрээнийхээ дагуу түлш шатахуун болон эрчим хүч нийлүүлдэг. Гэсэн ч сүүлийн үед цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан олон хүндрэл гарч, дотоодод түлш, шатахууны хомстолд орох тохиолдол цөөнгүй байв. Шатахуун тасарч, дотоодод хомстол үүсэхэд шатахуун импортлогчид ОХУ-ын талаас “крант”-аа хаачихлаа гэдэг тайлбар өгдөг. Тэгвэл уг асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хийсэн уулзалтаараа онцолж, В.Путин “Манай талаас түлш, шатахууны нийлүүлэлтэд ямар нэгэн асуудал гаргахгүй. Харин ямар нэгэн асуудал гарвал та ямар асуудал, хэн үүсгээд байгаа талаар надад мэдэгдээрэй” гэсэн байр суурь илэрхийлсэн байдаг. Тиймээс Кремль, Курскийн нөхцөл байдалтай холбоотойгоор хэзээ ч хамаагүй "крант"-аа хаачихаж мэдэх эл асуудал ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины айлчлалаар яригдах бас нэг гол сэдэв байх юм.

Энэ жил Монгол Улс ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 102, Халх голын дайны ялалтын 85 жилийн ой тохиож буй. Үүнтэй холбоотойгоор энэ онд Монголд айлчлах хамгийн өндөр магадлалтай төрийн тэргүүнүүдийн жагсаалтын дээгүүр бичигдэж байсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг Дорнод аймгийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан Халх голын дайны ялалтын баяраар Монголд айлчилна гэж таамаглаж байлаа. Учир нь, Халх голын дайны ялалтын 80 жилийн ойгоор В.Путин Монголд айлчилж, дайнд эрэлхэгээр тулалдсан баатарлаг цэргүүдэд хүндэтгэл үзүүлж байсан бөгөөд энэ түүх дахин давтагдана гэсэн өндөр хүлээлттэй байсан ч Халх голын дайны ялалтын баяр ард хоцров. Тиймээс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Монголд хийх айлчлал ирэх есдүгээр сард болох нь үнэнээс нэг их зөрөхгүй өндөр магадлалтай.
.png)
Гэсэн ч "үнэнээс нэг их зөрөхгүй" гэгдэж буй В.Путины айлчлал дахин хойшлогдож болзошгүй гэнэ. Тодруулбал, Украины арми ОХУ-ын Курск мужид үзүүлж буй шахалтаа эрчимжүүлж, нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор айлчлалын дахин хойшлуулсан байж болзошгүй байгаа юм байна. Одоогийн байдлаар ОХУ-ын Курск мужийн 74 хот, тосгон буюу 1000 орчим ам км талбайг Украины арми эзлээд буй бөгөөд Украин болон түүний холбоотнууд өдрөөс өдөрт дайралтаа ихэсгэж, томоохон шахалт үзүүлж буйтай холбоотойгоор нөхцөл байдал хурцадмал түвшинд шилжиж байгаа аж. Иймийн учир ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин улсынх нь нөхцөл байдал хүнд болж байгаа энэ үед ойрын хугацаанд төлөвлөсөн дийлэнх ажил, айлчлалаа хойшлуулахаар зэхэж байгаа гэх мэдээлэл байна.

| ЦЭРЭГ, ТУСГАЙ ХҮЧНИЙХЭНТЭЙГЭЭ ИРЭХ ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЙЛЧЛАЛЫН ҮҮЦ БУЮУ В.ПУТИН МОНГОЛД ЮУ “АВЧРАХ” ВЭ |
|
ЗГ: Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
2026-02-25 15:10:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Би өнөөдөр ч ажлаа өгөхөд бэлэн байна. Анхнаасаа сайдын суудалтай зууралдахгүй гэдгээ илэрхийлсэн
2026-02-25 14:26:56
Э.БАТШУГАР: Ардчилсан намын сайтад иргэдийн мэдээлэл байгаа нь хувь хүний мэдээллийн тухай хуулийн маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл
2026-02-25 14:15:02
Баярын өдрүүдэд 39,942 зөрчил бүртгэгджээ
2026-02-25 13:26:30
Г.МЯГМАРЖАВ: "Оюутан цэрэг"-т хамрагдсан залуус өөрийн сурч байгаа мэргэжилдээ тулгуурлаад цэргийн бага боловсрол эзэмших боломжтой
2026-02-25 11:58:14
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осолджээ
2026-02-25 11:03:01
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ
2026-02-25 10:04:42
"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын эхний 10 хоногт болно
2026-02-25 10:03:12
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол дөрөв нэмэгдсэн
2026-02-25 09:57:42
Өвөрхангай аймгийн Хархорин суманд 100 ортой эмнэлэг ашиглалтад орлоо
2026-02-25 09:51:01
САР ШИНИЙН ӨДРҮҮДЭЭР 24 ХҮН ГЭМТЭЖ, ГУРВАН ХҮН АМИА АЛДАЖ, 51 ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭЖ, 75 ХҮН СОГТУУГААР ЖОЛОО БАРЬЖЭЭ
2026-02-25 07:53:59
О.Бямба-Эрдэнэ эхний тулаандаа Болгарын тамирчин Алексэй Ширяаевийг яллаа
2026-02-25 07:10:00
ОХУ-Д ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР ХОРИГДСОН БАЯН-УУЛЫН ИРГЭН Ц.ГАНБОЛДЫН МЭДЭЭЛЛИЙГ НУУЦЛАХЫГ АР ГЭРИЙНХЭН НЬ АЛБАНЫХНААС ГУЙЖЭЭ
2026-02-25 07:00:00
Б.МАРАЛ: ЭРЭГТЭЙ ХҮНИЙ ДҮРИЙГ ӨӨРИЙМШҮҮЛЭХИЙН ТУЛД СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГЭЭС НЬ ХҮҮХДЭЭ АВЧ БАЙГАА ААВ НАРЫГ УДААН АЖИГЛАСАН
2026-02-25 07:00:00
АРД ТҮМЭН АВАРГААС БӨХИЙН ЁС ЖУДГИЙГ Л НЭХЛЭЭ
2026-02-25 07:00:00
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-02-25 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-02-25 07:00:00
Хэнтий аймгийн Биндэр суманд хоёр иргэн осгож нас баржээ
2026-02-24 19:30:00
“Бүх цаг үеийн шилдэг тоглолт”-ын эзэн МУГЖ Төмөрийн Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин мандана
2026-02-24 18:59:58
Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
2026-02-24 17:01:05
Шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
2026-02-24 14:52:57
А.АРИУНЗАЯА: Хаврын чуулганаар Зөвшөөрлийн хуулийг батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна
2026-02-24 14:09:26
Ч.ЛОДОЙСАМБУУ: Ерөнхий сайд ажлаа хийхгүй байна
2026-02-24 13:22:33
Нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
2026-02-24 13:13:09
МОНГОЛЫН ОРЧИН ҮЕИЙН КИНО УРЛАГИЙГ БНСУ-Д ТАНИЛЦУУЛАХ ТУСГАЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-02-24 12:06:11
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
2026-02-24 11:47:48
Г.Лундаа Казахстаны боксчин Бейбарыс Жексенийг ялав
2026-02-24 11:27:47
НЭМҮТ: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд угаарын хийд 153 иргэн хорджээ
2026-02-24 11:14:17
НЭМҮТ: Энэ сард 153 иргэн угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авсан
2026-02-24 10:43:34
11 аймгийн 43 сум цагаан зудтай байна
2026-02-24 10:14:30
Тэдний хамтарсан "Ганцхан удаа" тоглолт болно
2026-02-24 10:13:37
Бүргэдийн баяр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өргөжнө
2026-02-24 10:03:30
Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх, түүний зөвлөх П.Товуудорж нарын цагдан хориог сунгалаа
2026-02-24 09:26:57
Элчин сайд А.Төмөр ажлаа хийж, эхнэрийнх нь амиа алдсан хэрэг шийдэгдээгүй байна
2026-02-24 09:18:01
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |