Өнгөрсөн оны тавдугаар сард Баян-Өлгий аймагт нэгэн харамсалтай осол гарсан юм. Халамцуу нөхрөө гэрээс гарахад эхнэр нь "Хүүхдээ аваад яв" гэжээ. Гэтэл халамцуу жолооч автомашинаараа гэрлийн шон мөргөж, хамт явсан бяцхан хүү нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Харин аав нь бэртээд өнгөрчээ. Гэвч түүний сэтгэл эдгэшгүй "бэртэж", эмгэнэлт тэр өдөр архи уусандаа харамссан биз ээ.
Гэхдээ ганцхан согтуу байсныхаа төлөө харамссан болов уу. Үгүй л байх.
"Сүх далайтал үхэр амар" гэсээр зайлшгүй аюулыг дэргэдээсээ үзэж байж ухаардаг монголчуудыг яалтай. Энэ наадмын өдрүүдэд 22-ын товчоогоор гарч буй иргэдийг ажваас олонх нь хүүхдүүдээ арын суудалд сул авч явах, эсвэл өвөр дээрээ тэврэн урд суудал дээр авч явах аж. Товчоогоор гарах чиглэлд дугаарласан автомашинууд дотроос уйдаж залхсан хүүхдүүд цонхоор толгойгоо гарган, гараа унжуулсан харагдана. Эдгээрийн аль ч хүүхдийг аюулд оруулах эсрэлтэй учир өөрт нь тохирсон суудал заавал байх ёстой. Замын цагдаа нар тэдэнд хүүхдээ аюулгүй тээвэрлэж, суудлын бүсийг нь зүүлгэхийг захина. Хууль дүрэм, торгууль татаас гэж зүйл байхгүйдээ цагдаа нар тэдэнд анхааруулга өгөөд л явуулаад байгаа юм биш. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Бага насны хүүхдэд хамгаалах бүс зүүлгээгүй, зориулалтын суудалд суулгаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хорин нэгжээр торгож байгаа. Хүний аюулгүй тээврийн журам зөрчсөн гэдэг үндэслэлээр мөн 50 нэгжээр торгоно. Гэхдээ Цагдаагийн байгууллагаас торгохоосоо илүү хор уршгийг нь таниулахаар ажиллаж байгаа. Энэ талаар видео контент бүтээж 21 аймаг 334 суманд тараасан гэнэ. Иргэд үүнийг мэдсээр байж хүүхдээ сул чөлөөтэй авч явж байгаа нь харамсалтай” гэж байлаа.
Нэг үеэ бодоход иргэд хүүхдийн суудлын талаар мэддэг болж, хэрэглэж эхэлсэн нь сайшаалтай. Иргэн П.Батгэрэл “Зээ охиноо бага байхад зориулалтын хүүхдийн суудал хэрэглэдэг байсан. Манай охин одоо долдугаар ангид орсон. Хүүхдийн суудлыг заавал хэрэглэх хэрэгтэй. Манай ажлын эмэгтэй хүүхдээ урд талын суудалдаа нэмэлт суудалгүй суулгаад бүсийг нь зүүчихсэн харагддаг. Өмнөөс нь айгаад байдаг юм” гэж байв. Хүний хүн таны хүүхдийн төлөө санаа зовж байхад, та гэрэлт ирээдүйгээ хамгаалах хамгийн том алхмаа хийгээгүй байгаа юм биш биз.
Магадгүй та хэтэрхий үнэтэй болохоор автомашины хүүхдийн суудал авч чадахгүй байна гэж сууна уу. Энэ талаар жолооч Б.Энхтүвшин “Хүүхдүүдийг маань бага байхад аюулгүйн суудал төдийлөн түгээмэл байгаагүй. Харин одоо бол аюулгүйн суудал их болж. Хүмүүс хүүхдүүдээ машиндаа авч явахдаа аюулгүйн суудалд суулгах хэвшүүлэх нь зөв. Амь нас, эрүүл мэндийг нь хамгаална. Гэхдээ Солонгосоос ирсэн, хэрэглэж байсан хүүхдийн суудал 100 мянган төгрөгийн үнэтэй байна. Ингэхээр иргэд авч чадахгүй. Үнэ ханш нь боломжийн бол олон мянган жолооч хүүхдэдээ нэмэлт суудал авна” гэв. Тэгвэл та бүхэнд хүүхдийн суудлын үнэ ханшийн мэдээллийг хүргэе.
.jpg)
-ХҮҮХДИЙН АВТОМАШИНЫ СУУДАЛ 88 МЯНГААС НЭГ САЯ 677 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ-
Хүүхдийн аюулгүйн суудал нь насны ангилал, онцлогоос хамаарсан загвар, үйлдэл, үйлдвэрлэсэн улс, брэндээсээ шалтгаалан 88 мянган төгрөгөөс нэг сая 677 мянган төгрөг хүртэл үнэтэй байна. Харин бусдын хэрэглэж байсан хуучин суудал 25 мянгаас 600 мянган төгрөгийн үнэтэй байна. Ингээд хүүхдийн автомашины аюулгүйн суудлын зах зээлийн дундаж үнэ 100-180 мянган төгрөг болно. Тэгвэл энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир
“Хүүхдийн суудал хуучин эсвэл шинэ байх нь хамаагүй. Ямар нэг байдлаар эвдэрч гэмтээгүй, бүрэн ажиллагаатай байхад болно” гэсэн юм.
Нөгөө талаас хүүхдэдээ автомашины суудал авч өгсөн ч ганцаараа суухаараа уйлахад нь та өөрийн эрхгүй өвөр дээрээ авчихаад байна уу. Хэрэв тийм бол танд дараах зөвлөгөөг өгье.
Хүүхдүүдээ машины суудалд суулгаж хэвшүүлэх арга
· Машины суудлаа гэртээ оруулж хүүхдүүдээ суулгаж тоглуул.
· Зөвхөн машинд авч явахад тохиромжтой зөөлөн тоглоом болон хайрцгыг байршуулж, тэднийг зориулалтын суудал дээрээ тухлангаа тоглох боломж олго.
· Машиныхаа дээвэр хэсгээс хөнгөн тоглоом зүүж, тэдний гарт баригдахаар хэмжээнд унжуул.
· Хүүхдийн өөдөөс харсан суудлын ар хэсэгт тод өнгөтэй хүүхдэд зориулсан зурагт хуудас нааж болно.
· Байгалийн чимээ бүхий ая сонсгох нь тустай.
· Хүүхдийн хажууд сууж зугаацуулах хүн ч нэмэр болно.
· Хүүхдийн нүүрэн дээр нарны гэрэл тусч байвал халхавч байрлуулах нь хэрэгтэй.
· Мөн та хүүхдээ, хүүхэд тань таныг харах боломжтой зориулалтын толь байрлуулж болно. Учир нь хүүхэд арын суудлаас таныг олж харахгүй байгаа учраас уйлах нь бий.
· Хүүхдийнхээ хөлийн байрлал болон хамгаалалтын бүс нь хэр чанга байгааг шалгаж, тэднийг тухай зорчиход туслаарай.
· Цонхоо онгойлгож, тэдэнд зөөлөн салхи мэдрүүлбэл тайвшрах болно.
Харин та одоо л хүүхдэд зориулсан автомашины суудал авахаар шийдэж байгаа бол дараах мэдээллийг хүргэж байна.
Хүүхдийн нэмэлт суудлын ангилал, хэрэглээ
Хүүхдэд зориулсан машины суудлууд нь олон үйлдэлт буюу удаан хугацаанд хэрэглэх боломжтой эсвэл зөвхөн нас болон биеийн онцлогт тохирсон гэх мэт янз бүр байдаг.
Нярай буюу ой хүрээгүй хүүхдэд зориулсан суудал ор хэлбэртэй байна. Түүнийг хойш харуулж байрлуулна.
Харин хүүхэд толгойгоо дааж, бие даан суух чадвартай болсон үед урагш харсан суудалд суулгана. Ийнхүү бие даах чадвартай болсон хүүхдүүдийн суудал нь олон үйлдэлт буюу сунадаг бол 1-12 нас хүртэл нь ашиглаж болно. Хэрвээ таны сонгосон суудал олон үйлдэлт биш бол хүүхдийнхээ өндөр жин болон насанд тохируулан сольж байх шаардлагатай. Учир нь, хүүхдийн тань нурууны өндөр суудлын хамгаалалтын бүсийг зүүлгэхэд яг таарч байх ёстой. Хэрвээ хүүхэд тань суудлын бүснээсээ өндөр бол нуруу нь бөгтийж, чилнэ. Харин суудлын бүс нь уртдаж байвал түүнийг бүрэн хамгаалж чадахгүй. Мөн таны хүүхэд 10 нас хүрсэн ч өндөр нь 140 см хүрээгүй бол суудал өндөрсгөгч дор нь тавьж өгөх хэрэгтэй. Ингэснээр машины арын суудлын хамгаалалтын бүсийг зүүж өгөхөд нурууны өндөр нь таарна. Мөн суудал өндөрлөгчний оронд хамгаалалтын бүс тохируулагч ашиглаж болно. Хамгийн гол нь хүүхдийн аюулгүй, тухтай байдлыг бүрэн хангах автомашины нэмэлт суудал болон суудал өндөрлөгч сонгох нь чухал.
Ингээд эрхэм эцэг, эх та Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8 дахь заалтад “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална” гэж заасныг мөрдөж, үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаарай.
Б.Бадамзул
.jpg)
| "Хайртай" машиндаа харамлаагүй мөнгөө ХҮҮХДИЙН СУУДАЛ авахдаа харамласан юм биш биз |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |