• Өнөөдөр 2025-10-25

"Монгол хаан" жүжгийн Хүчирийн дүрийг жүжигчин О.Майдарравжаа бүтээж байна

2025-10-25,   130

      "Монгол хаан” жүжгийг аравдугаар сарын 10-20-ны өдрийг хүртэл Япон Улсын Токио хот дахь 18 удаагийн тоглолтоо амжилттай өндөрлөөд, аравдугаар сарын 24-нд Нагоя хотноо тоглолоо.

     Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй Төр” буюу “Монгол хаан” жүжиг нь 124 сая хүн амтай, Азийн тэргүүлэх зах зээл болох Японд амжилттай нэвтэрч, театрын зах зээлд Азийг төлөөлөх амжилттай төсөл болж чадаж байгааг “Монгол хаан” жүжгийн Япон дахь тоглолт харуулж байгаа аж.
 
     Жүжгийн гол дүрд Арчуг хааны дүрд МУГЖ Г.Эрдэнэбилэг, Эгэрэг түшмэлийн дүрд МУГЖ С.Болд-Эрдэнэ, их хатны дүрд СТА Б.Одончимэг, бага хатны дүрд СТА О.Дөлгөөн, Ачир ханхүүгийн дүрд МУГЖ Ш.Доржсүрэн, Хүчир ханхүүгийн дүрд О.Майдарравжаа нар тоглож байна.
 

"Монгол хаан" жүжгийн Хүчирийн дүрийг жүжигчин О.Майдарравжаа бүтээж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188