“Гацуурт” ХХК-ийн ажилтан ажлын байрандаа амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг гэх газарт байрлах “Гацуурт” ХХК-ийн газар тариалан, мал аж ахуйн төвд үйлдвэрлэлийн осол болж, 25 настай залуу амиа алдсан байна.
Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Нэгдүгээр сарын 11-ний 17:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагын тусгай дугаарт баруун гар нь тасарч, зүүн гар нь гэмтсэн хүн эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Гэмтсэн иргэн шархаа даалгүй амьсгал хураалаа” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн сумын цагдаагийн албан хаагчид шалгалтын ажиллагаа явуулсан. Шалгалтын ажиллагаа явуулахад сумын эмнэлэгт хүргэгдэж ирсэн залуу эмнэлгийн анхан шатны тусламж авах явцдаа их хэмжээний цус алдаж, амьсгал хураасан байсан. Талийгаач 25 настай, эрэгтэй, “Гацуурт” ХХК-ийн будаа бутлуурын хэсэгт ажилладаг байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Ажлаа хийж байхдаа осолд орж, бутлуурын машинд гараа тасдуулсан гэсэн. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт хэрэг бүртгэл нээн шалгаж байна. Эд мөрийн баримтаар талийгаачийн хувцас, гар утас, хяналтын камерын бичлэгийг хураан авсан. Мөн шаардлагатай иргэдээс мэдүүлэг, байцаалт авсан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.
“Гацуурт” ХХК-ийн талбай, ажлын байр, үйлдвэрийн барилга Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд байрладаг аж. Бид Цагааннуур сумын хүн эмнэлгийн дарга А.Ганзоригтой холбогдож, талийгаачид анхан шатны тусламж үзүүлсэн эсэх талаар тодрууллаа.
Эмнэлгийн дарга А.Ганзориг “Өчигдөр (уржигдар) манай эмнэлгийн шуурхай дуудлагын утас руу хүн залгасан байна лээ. Тэгээд “Гараа тасдуулчихсан хүнд ямар тусламж, үйлчилгээ үзүүлэх вэ” гэж дуудлага авсан бага эмчээс асууж, зөвлөгөө авсан гэсэн. Манай эмч шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгөөд “Цаг алдалгүй хамгийн ойрхон эмнэлэгт хүргэ” гэж хэлсэн гэсэн. “Гацуурт” ХХК-аас Зүүнбүрэн сум 10 гаруй километрийн зайтай байдаг. Тэгээд Зүүнбүрэн сум руу осолд орсон хүнээ хүргэсэн юм шиг байна. Бидэнтэй эргэж холбогдоогүй” гэлээ.
Харин Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын хүн эмнэлгийн дарга Э.Саруулчимэгтэй холбогдож, энэ талаар тодруулахад “Манай эмнэлэгт гараа тасдуулсан хүн ирсэн. Харамсалтай нь шархаа даалгүй амьсгал хураасан. Бид шаардлагатай эмчилгээ, тусламж үзүүлсэн. Хувь хүнтэй холбоотой учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
ТАЛИЙГААЧ ЗАЛУУГИЙН ХАДАМ ЭЭЖ: ХУВЦСАНДАА ОРООГДООД, БУТЛУУРЫН МАШИНД ОРЧИХСОН ГЭСЭН
Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдож, мэдээлэл авах гэсэн боловч цагдаа, гандан, шүүх шинжилгээ гэх мэт ажилтай байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байлаа. Харин талийгаачийн хадам ээж товч мэдээлэл өгсөн юм.
-Гүн эмгэнэл илэрхийлье.
-Харамсалтай хэрэг болоод яах учраа олохгүй сууж байна. Талийгаач хүүгийн минь аав, ээж цагдаагийн байгууллага болон захиргаа, эмнэлгээр ажилтай яваа.
-Талийгаач “Гацуурт” ХХК-д хэр удаан ажиллаж байгаа вэ?
-Удаж байгаа. Гурав, дөрвөн жил лав болсон байх. Суманд амьдардаг учраас энэ үйлдвэрт ажилд орсон.
-Талийгаач хэдэн хүүхэдтэй вэ. Эхнэр, хүүхэд нь давгүй юу?
-Охин минь сэтгэл санааны гүн хямралд орж, шокын байдалтай байна. Залуу хүүхэд шүү дээ. Ид хийж бүтээх, сайхан амьдрах насан дээрээ ханиа алдчихлаа. Өнчирч үлдэж байгаа ганц зээ хүү минь яана даа. Дөнгөж ой гарантай ганц хүүтэй. Талийгаач хүргэн минь өөрөө айлын ганц хүү. Aав, ээж нь хөдөө мал маллаж амьдардаг. Үнэхээр итгэмгүй, харамсалтай, аймшигтай хэрэг боллоо.
-Тэр өдөр яг юу болсон юм бэ?
-Уг нь хүргэн маань шинэ жилийн үеэр амраад гэртээ ирчихсэн байсан. Одоо нэг хэсэгтээ амарна гэж хэлж байсан юм. Гэтэл оны дараа ажилдаа явчихсан байсан. Тэгээд охиноосоо “Амарна гээд байсан. Яагаад ажилдаа явчихсан юм бэ” гэхэд “Компаниас нь залгаад, дарамталсаар байгаад аваад явчихлаа” гэж хэлсэн. Уг нь амарч байсан шүү дээ. Хэрэв хугацаанаас нь өмнө дуудаагүй, элдвээр харааж, дарамтлаагүй байсан бол хүү минь өнөөдөр гэртээ хүүхдээ хараад байж байх байлаа. Тэр хариуцаж ажилладаг дарга Т гэж хүн нь адаар ааштай, хүнийг элдвээр доромжилж, утасны цаанаас хашхирдаг гэж байна лээ. Бид маш их гомдолтой байна. Хүнээ алдчихсан хүмүүст маш хэцүү байх нь тодорхой шүү дээ. Ажлаа хийж байгаад бутлуурын машинд гар тасалсан гэж хэлсэн. Бид хажууд нь хамт байгаагүй учраас яг юу болсныг тодорхой мэдэхгүй байна.
-Ослын тухай дуудлага та хэдэд хэзээ ирсэн юм бэ?
-Компаниас нь залгаад “Осолд орчихлоо. Эмнэлэгт хурдан ир” гэж хэлсэн. Тэгээд “Биеийн байдал нь ямар байна вэ” гэ асуухад “Тун муу байна шүү, хурдлаарай” гэсэн. Хувцсаа өмсөөд очиж амжаагүй байхад л амьсгал хураачихсан байсан. Манай гэр жаахан зайтай учраас бид хоёр хожимдож очсон. Түрүүлж очсон хүмүүс ч гэсэн уулзаж амжаагүй.
-Хяналтын камерын бичлэгийг үзсэн үү. Хамт байсан хүмүүстэй нь уулзсан уу?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсанаас болж энэ осол гарсан байх. ХАБ нь ажлаа хийсэн эсэхийг бид мэдэхгүй. Гарын үсэг зуруулсан болоод хаячихсан байж магадгүй. Бүр гарын үсэг зуруулаагүй, өөрсдөө зохиогоод зурчихсан ч байж магадгүй гэж бид хардаж байгаа. Хамт байсан хүмүүстэй нь уулзаагүй. Аав нь осол болсон газарт очсон. Хяналтын камерынх нь бичлэгийг үзсэн байна лээ. Хувцсандаа орогдоод, тэрийгээ салгах гэж байгаад бутлуурын машинд орчихсон байна гэж хэлсэн.
-Компанийнх нь удирдлагууд юу гэж хэлсэн бэ?
-Хамт ажилладаг байсан хүмүүс нь ирж байгаа. Харин компанийнх нь удирдлага гэж хүн ирээгүй, холбогдоогүй. Бид үнэхээр гомдолтой байна. Хэргийг нь үнэн зөвөөр шийдэж өгөөсэй л гэж хүсэх байна.
| ТАЛИЙГААЧИЙН АР ГЭР: АМАРЧ БАЙСАН ХҮҮГ МИНЬ “ГАЦУУРТ” КОМПАНИЙНХАН ДАРАМТАЛСААР БАЙГААД АВЧ ЯВААД АМИЙГ НЬ ХӨНӨӨЧИХЛӨӨ |
|
Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийн шинэчлэлийн ажил бүрэн дуусаж, ашиглалтад орлоо
2026-07-20 16:55:44
Өвөлжилтийн бэлтгэлийг есдүгээр сарын 15-наас өмнө хангах үүрэг өглөө
2026-07-20 16:42:29
Тосонцэнгэл, Их-Уул чиглэлийн 35 кВт-ын 45 км агаарын шугамын нээлт боллоо
2026-07-20 16:39:31
Монголд НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын Ясмин Фуад ирлээ
2026-07-20 16:27:14
2026-07-20 16:05:50
Бадминтоны тамирчдын бэлтгэл БНХАУ-ын Чэндү хотноо эхэллээ
2026-07-20 15:56:22
Даян аварга Б.Орхонбаярын цолны наадам ирэх сард болно
2026-07-20 15:47:44
“Монгол бахархал-Адууны соёл” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ
2026-07-20 15:35:52
Хойд Солонгосын үзүүлэх тоглолтын баг Монголд ирлээ
2026-07-20 15:31:50
МОНГОЛ УЛСЫН “ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ” ТӨХХК АГААРЫН НАВИГАЦИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧДИЙН 2027 ОНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХУРЛЫГ МОНГОЛ УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХИЙГ АЛБАН ЁСООР ХҮЛЭЭН АВЛАА
2026-07-20 14:00:00
ХХААХҮЯ: Дөрвөн аймгийн зургаан суманд царцааны хэт олшролт илэрлээ
2026-07-20 13:20:00
Баяр наадмын өдрүүдэд 11 том хүн, хоёр хүүхэд усанд осолдож амиа алджээ
2026-07-20 12:27:44
Туул, Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давжээ
2026-07-20 12:14:57
Сэлэнгэ аймагт 6 настай хүүхэд автомашин хөдөлгөж, 10 сартай дүүгийнхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ
2026-07-20 11:20:06
Аймаг, сумдын тэгш ойн наадам энэ сарын 24-өөс эхэлнэ
2026-07-20 11:03:13
Улаанбаатар–Мандалговь чиглэлийн авто замын их засвар үргэлжилж байна
2026-07-20 10:57:42
Д.Батлут Өмнөд Солонгосын ахмад дайчдыг хүлээн авч уулзав
2026-07-20 10:45:49
Асахифүжи Б.Очирсайхан 4:0-ээр уналгүй качикоши хийлээ
2026-07-20 10:36:35
"Алдарт эх" одонгийн шаардлагыг хөнгөрүүллээ
2026-07-20 10:14:32
З.Сүхчулуун, Г.Нямцогт нар өсвөр, залуучуудын Азийн аваргын шүүгчээр ажиллаж байна
2026-07-20 10:07:52
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
2026-07-20 09:30:04
ДАШТ-2026: Испани Аргентиныг буулган авч дэлхийн хошой аварга боллоо
2026-07-20 09:11:37
“Дэрэн” клубийн хөвгүүд Европын аялан тоглолтоо үргэлжүүлж байна
2026-07-20 08:41:07
Монголын өсвөрийн хөл бөмбөгчид АНУ-ын цомын аварга боллоо
2026-07-20 08:33:06
Өвлийн спортын тамирчид олон улсын цугларалтад хамрагдана
2026-07-20 08:09:14
Монгол гэрийн өвөрмөц хийцэд нийцсэн нарны хавтан үйлдвэрлэж эхэллээ
2026-07-20 07:59:39
“Ulaanbaatar Amazons” баг “FIBA 3x3 Jinan 2026 World women Series”-д түрүүллээ
2026-07-20 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө аадар бороотой, 25 хэм дулаан байна
2026-07-20 06:00:00
Нэгдүгээр хорооллын арын замын нэг чиглэлийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлана
2026-07-19 15:37:19
Монголын шилдэг жүдочид Архангайд чуулж, өрсөлдөнө
2026-07-19 15:35:15
Хараа, Халх ,Хархираа голууд үерийн түвшин 5-30 см давжээ
2026-07-19 15:34:42
Гол усны үерийн аюулаас сэргийлж, 311 алба хаагчид ажиллаж байна
2026-07-19 14:09:00
Б.Пүрэвдагва: Хотын төвөөс Бэлх, Сэлх чиглэлд явахад дугуйн замаар зорчих бүрэн боломжтой боллоо
2026-07-19 13:56:18
Өмнөговийн анхны олон улсын нислэгээр 80 гаруй жуулчин иржээ
2026-07-19 11:29:13
М.Лхагвагэрэлийг гарьд цолыг нутгийн зөвлөлөөс нь 3 өрөө байраар мялаалаа
2026-07-19 11:13:23
2026-07-19 07:25:00
2026-07-19 07:20:00
2026-07-19 07:15:00
2026-07-19 07:10:00
Өсвөрийн жүдочид Хонконгоос 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэв
2026-07-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |